
Аскорбины хүчил 5%-2мл №10
4,000₮
Гишүүнчлэлийн үнэ :

-5%-200₮

-6%-240₮

-8%-320₮
Тоо ширхэг :
Бүтээгдэхүүний дэлгэрэнгүй
Хүний биед С витамин үл нийлэгжих тул зөвхөн хоол тэжээлтэй орж байгаа С витамин бие махбодын хэрэгцээг хангана. Насанд хүрэгчдэд: Хоногт 70-150 мг-аар булчинд ба венийн судсаар тарих зэрэг аргаар хэрэглэнэ. Жирэмсэн ба хөхүүл үед: хоногт 70-150 мг-аар булчинд ба венийн судсаар тарих зэрэг аргаар хэрэглэнэ. Хүүхдэд: хоногт 40 мг-аар булчинд ба венийн судсаар тарих зэрэг аргаар хэрэглэнэ.
С витамины дутагдал (чийг бам өвчин), гемофили, цус шүүрэлтийн диатез, янз бүрийн цус алдалт, туяаны өвчин, халдварт өвчнүүд, хордлого, цусны бүлэгнэлийг бууруулдаг эмүүдийн тунг хэтрүүлсэн хэрэглэсэн тохиолдлууд, элэгний өвчнүүд, цөсний хүүдийн үрэвсэл, удаан эдгэрэлтэй шарх, яршил, ясны бэртэл, шүд хорхойтох ам гэмтэх зэрэгт тус тус хэрэглэнэ. С витаминыг оюуны ба биеийн хүнд хөдөлмөрийн үе, жирэмсэн болон хөхүүл хүүхэдтэй эхчүүдэд мөн хэрэглэнэ. Хоол тэжээлийн дутагдлын улмаас витамин С дутагдаж болзошгүй үед ба түүний хэрэгцээ ихэссэн үед: Холбох эдийн коллаген ширхэгийн синтез ба стеройд гормоны үүсэлтйг дэмжинэ, судасны ханын нэвчимтгий чанарыг багасгана, антиоксидант нөлөөтэй. Бие мах бодыг гадны халдварт тэсвэртэй болгоно.
Аскорбины хүчил 0.1г, натрийн гидрокарбонат 0.5г, натрийн метабисульфит0.002 г, тарилгын нэрмэл ус мл
Уг эмэнд харшилтай өвчтөн болон тромбоз ба тромбофлебитийн үед хэрэглэхгүй. Тэрчлэн бөөрний өвчнүүд болон шижин өвчний үед болгоомжтой хэрэглэвэл зохино. С витаминыг удаан хугацаагаар хяналтгүй хэрэглэвэл нойр булчирхайн Лангергансын аралын инсулин ялгаруулагч эсийг гэмтээх, глюкозури үүсгэх, чихрийн шижин үүсэх ба бөөрний дайвар булчирхайн гормонууд хэт ихэссэнээс бөөр гэмтэх, артерийн даралт нэмэгдэх зэрэг гаж нөлөө илэрнэ. Харанхуй сэрүүн газарт гэрлээс хамгаалж хадгална. Хүүхэд хүрэхгүй газарт хадгална.
Асуулт хариулт
Хэрэглэгч2025-04-19 23:46:25
hanaidiig edgeeh bolu?
Их эмч2025-04-19 23:48:34
Сайн байна уу. Дархлаа дэмжих болон ханиад томуунаас урьдчилан сэргийлэх үйлчилгээтэй
Хэрэглэгч2025-01-18 06:38:01
Sn bnuu 100g Natirt hiij sudsaar hiij boldoguu 2shirheg Askorbinii hvchil hiij dusalaar hiij boldoguu
Их эмч2025-01-18 06:44:45
Сайн байна уу. Эмчийн заавраар хэрэглэнэ
Хэрэглэгч2025-01-18 06:36:53
Sn bnuu 100g Natirt hiij sudsaar hiij boldoguu
Их эмч2025-01-18 06:44:31
Сайн байна уу. Тариаг заавал эмчийн заавраар мэргэжлийн хүний хяналтанд хэрэглэдэг тул та эмчид хандаж зөвлөгөө авна уу
Хэрэглэгч2025-01-12 11:34:01
Хаан тарих вэ Аскорбины хүчил
Их эмч2025-01-12 11:45:55
Сайн байна уу. Эмчийн заалтаар хэрэглэнэ
Хэрэглэгч2024-09-30 22:58:34
Askorbini hvchil yund sain be
Их эмч2024-09-30 23:06:40
Сайн байна уу. https://emonos.mn/product/14156
Хэрэглэгч2023-12-29 11:30:27
Энэ аскорбины хүчил хэдэн грамм дозтой вэ?
Их эмч2023-12-29 13:11:32
Сайн байна уу. Эмийн найрлага, тун хэмжээ: Аскорбины хүчил 0,1г Натрийн гидрокарбонат 0,5г Натрийн метабисульфит 0,002 г Тарилгын нэрмэл ус 2 мл
Хэрэглэгч2023-12-24 19:39:20
2сартай жирэмсэн хүн 250натрихлортой холиод хэрэглэж болох уу?
Их эмч2023-12-24 19:46:11
Сайн байна уу. Эмчийн заалтаар хэрэглэнэ.
Хэрэглэгч2023-12-16 20:10:10
Гарны булчинд уу? Өгзөгний булчинд уу? Яг хаана нь хийдэг вэ?
Их эмч2023-12-16 22:49:07
Сайн байна уу. эмчийн заалтаар хэрэглэнэ.
Хэрэглэгч2023-11-05 00:22:04
250мл натрийн хлор дээр аскарбаны хүчил найруулад дусал залгаж болох уу
Их эмч2023-11-05 02:48:29
Сайн байна уу. эмчийн заавраар хэрэглэнэ.
Хэрэглэгч2023-11-05 00:22:03
250мл натрийн хлор дээр аскарбаны хүчил найруулад дусал залгаж болох уу
Их эмч2023-11-05 02:48:21
Сайн байна уу. эмчийн заавраар хэрэглэнэ.
Хэрэглэгч2023-11-05 00:21:40
250мл натрийн хлор дээр аскарбаны хүчил найруулад дусал залгаж болох уу
Их эмч2023-11-05 02:47:44
Сайн байна уу. эмчийн заавраар хэрэглэнэ.
