

Терафлекс №60 Bayer
175,200₮
Гишүүнчлэлийн үнэ :

-5%-8,760₮

-6%-10,512₮

-8%-14,016₮
Тоо ширхэг :
Бүтээгдэхүүний дэлгэрэнгүй
Насанд хүрэгсэд, тэр дундаа ахимаг насны өвчтөн зөвлөмжит тун 1000-1200 мг хондроитинсульфат ба 1500 мг глюкозамин, өөрөөр хэлбэл өдөрт 3 удаа, 1 бүрээсээр хэрэглэнэ. Ээлж эмчилгээнд 3-6 сараас багагүй хугацаагаар хэрэглэхийг зөвлөдөг. Бүрээс эмийг хоолны өмнө, хоолны үед эсвэл хоолны дараа хэрэглэж болно. Өлөн үедээ эмийн бэлдмэл хэрэглэж чаддаггүй өвчтөн тухайн эмийн бэлдмэлийг хоолны дараа хэрэглэх хэрэгтэй. Хангалттай хэмжээний шингэнээр даруулан бүрээсийг залгиж хэрэглэнэ.
Үрэвслийн эсрэг бусад бэлдмэл ба хэрлэгийн эсрэг бэлдмэл. Тодорхой оношлогдсон өвдөг, түнхний үений үрэвсэл нурууны нугаламын үрэвсэл үед үйлдэл аажим илэрч шинж тэмдгийг хөнгөвчилдөг (хөнгөн хэлбэрээс дунд зэргийн хүчтэй өвдөлт) зэрэгт хэрэглэнэ.
Идэвхитэй үйлчлэгч бодис глюкозамины гидрохлорид 500 мг, натрийн хондроитин сульфат 400 мг. Туслах бодис желатин, стеарины хүчил, магнийн стеарат, марганцын сульфат.
Гэдэс өвдөх ба хямрах, суулгах, өтгөн хатах, дотор муухайрах, гэдэс дүүрэх. загатнах, тууралт гарах, улайх,үс унах, толгой өвдөх, нойрмоглох, толгой эргэх, арьс улайх, чонон хөрвөс туурах, арьс үрэвсэх, загатнаатай болон загатнаагүй хэлбэрээр тууралт гарах, ховор тохиолдолд дотор муухайрах ба бөөлжих зэрэг гаж нөлөө илэрч болзошгүй. Элэг зүрх бөөрний хүнд хэлбэрийн дутмагшилтай, жирэмсний сүүлийн 3 сард, хүүхэд болон 18-с доош насны өсвөр үеийнхэнд тус тус хэрэглэхгүй.
Асуулт хариулт
Хэрэглэгч2025-01-26 18:26:47
Төрлхийн төнхний дутуу боожилтой хүн ууж болхуу
Их эмч2025-01-26 19:27:19
Сайн байна уу. Үрэвслийн эсрэг бусад бэлдмэл ба хэрлэгийн эсрэг бэлдмэл. Тодорхой оношлогдсон өвдөг, түнхний үений үрэвсэл нурууны нугаламын үрэвсэл үед үйлдэл аажим илэрч шинж тэмдгийг хөнгөвчилдөг (хөнгөн хэлбэрээс дунд зэргийн хүчтэй өвдөлт) зэрэгт хэрэглэнэ.
Хэрэглэгч2024-03-17 17:34:55
Сахарын өвчтэй хүн хэрэглэж болохуу
Их эмч2024-03-17 20:46:05
Сайн байна уу. эмчээсээ зөвлөгөө аваад хэрэглээрэй
Хэрэглэгч2024-03-02 18:59:51
Нурууны хагалгаанд орсон хүнд хэрэглэж болох у
Их эмч2024-03-02 20:05:39
Сайн байна уу. эмчийн заавраар хэрэглэнэ
Хэрэглэгч2023-08-02 17:22:24
Эрүүл мэндийн даатгалаар өгөх үү
Их эмч2023-08-02 18:00:19
Сайн байна уу. Уучлаарай хөнгөлөлтөнд байхгүй эм байна.
Хэрэглэгч2023-07-27 11:57:57
гарны үе томроод байгаа үед хэрэглэх боломжтой юу? мойнийж байга
Их эмч2023-07-27 12:07:05
Сайн байна уу. эмчийн жороор хэрэглэнэ
Хэрэглэгч2022-05-24 21:16:10
тepaфлeкс нурууны нугалмын гэмтэлд уу
Их эмч2022-05-25 11:25:37
Сайн байна уу. Нуруу нугаламын жийргэвч болон мөгөөрсний нөхөн төлжилтийг дэмжиж, өвдөлт намдаана
