
Гепарин 5000ед-5мл №5
92,500₮
Гишүүнчлэлийн үнэ :

-5%-4,625₮

-6%-5,550₮

-8%-7,400₮
Тоо ширхэг :
Бүтээгдэхүүний дэлгэрэнгүй
Судсанд дуслаар тарина. Тунг эмчлэгч эмч тухайн өвчний явц, тухайн хүний биеийн онцлогт тохируулан тогтоож өгнө
Хураагуур судасны бүлэнт бөглөрөл, уушгины судасны бөглөрлийг эмчлэх, урьдчилан сэргийлэх, зүрхний шигдээс, артерийн судасны бөглөрлийг эмчлэх, зүрхний ба судасны мэс заслын үед судсанд цус нөжирч өтгөрөхөөс сэргийлэх, тархины судасны бүлэнт бөглөрөлөөс сэргийлэх зэрэгт хэрэглэнэ.
1 мл уусмалд 5000 ЕД гепарины давс (bovine mucosa) 10мг бензилийн спирт агуулдаг.
Гепаринд хэт мэдрэг буюу харшилтай өвчтнүүдэд, цус бүлэгнэлтийн хэвийн үзүүлэлттэй өвчтөнд бага тунгаар хэрэглэхэд давтан шинжилгээнүүд- монитор шаардлагагүй, Нярай ба бага насны хүүхдэд тогтворжуулагч бүхий гепариныг хэрэглэхгүй. Үс унах болох суулгалт илэрч болно. Тромбоцитопени (цусны ялтаст эсийн тоо цөөрөх) болон яс сийрэгшиж гэнэт хугарах, гэнэт халуурах ба харшлын урвал илэрсэн тохиолдлууд бүртгэгдсэн.
Асуулт хариулт
Хэрэглэгч2025-04-10 13:15:24
Гепариныг булчинд хийчихсэн бол яах вэ, ямар нэг арга хэмжээ авах уу?
Их эмч2025-04-10 13:23:54
Сайн байна уу. Эмчийн заалтаар эмнэлгийн нөхцөлд хийх ёстой
Их эмч2025-04-10 13:23:54
Сайн байна уу. Эмчийн заалтаар эмнэлгийн нөхцөлд хийх ёстой
Хэрэглэгч2025-03-28 19:53:10
Ксарелтотай хавсарж хэрэглэж болох уу?
Их эмч2025-03-28 20:06:36
Сайн байна уу. Эмчийн заалтаар хэрэглэнэ
Их эмч2025-03-28 20:06:35
Сайн байна уу. Эмчийн заалтаар хэрэглэнэ
Хэрэглэгч2025-01-02 17:47:48
хадгалах нөцөл хэлж өгөөч
Их эмч2025-01-02 17:53:46
Сайн байна уу. ХАДГАЛАХ НӨХЦӨЛ Хуурай, гэрлээс хамгаалагдсан газар 8-25°С хэмд хадгална. Хүүхэд хүрэхээргүй газар хадгална. ХАДГАЛАХ ХУГАЦАА 4 жил.
Хэрэглэгч2024-12-19 12:27:51
Тунгийн хэмжээг ихдүүлж тархсан бол нөлөө нь ямар вэ хор уршиг үлдэх үү
Их эмч2024-12-19 13:04:21
Сайн байна уу. Тун хэтрүүлэлт Гепариныг хэтрүүлэн хэрэглэх нь цусархагшилд хүргэнэ. Цус алдах эрсдэл нь тухайн хүний бүлэн хайлуулах үйлдлийн идэвхижил, судасны бүрэн бүтэн байдалтай пропорциональ хамааралтай байдаг. Тун хэтэрсэн тохиолдолд идэвхгүй туслах бодис үүсгэх замаар гепарин саармагжуулдаг антидот болох протамин сульфатыг хэрэглэнэ. 100 грн протамин сульфат нь 100 ОУН гепариныг саармагжуулдаг. Протамины тунг тарьсан гепарины хэмжээ, гепарин тарьсны дараа өнгөрсөн хугацаа зэргийг харгалзан тогтооно. Гэсэн хэдий ч протамин сульфатыг антидот болгон хэрэглэхэд ноцтой гаж нөлөө үүсч болзошгүйг анхаарч үзэх хэрэгтэй.
Хэрэглэгч2024-12-07 08:28:10
Тарихдаа хаана тарих хэдэн гр яааж хэрэглэх вэ
Их эмч2024-12-07 08:36:25
Сайн байна уу. нарийн мэргэжлийн эмчийн заалтаар хэрэглэнэ
Хэрэглэгч2024-10-26 12:28:27
Гепарин хаанас авах вэ? 3-р хороололын эмийн санд?
Их эмч2024-10-26 12:33:38
Сайн байна уу. 18001883 2/1 шугамаар лавлаарай
Хэрэглэгч2024-09-16 09:51:22
гепарин хэзээ ирэх вэ
Их эмч2024-09-16 10:00:06
Сайн байна уу. Одоогоор тодорхой мэдээлэл байхгүй байна
Хэрэглэгч2024-08-06 20:50:25
цус өтгөрсөн үед хэрэглэж болху
Их эмч2024-08-06 21:17:43
Сайн байна уу. Хураагуур судасны бүлэнт бөглөрөл, уушгины судасны бөглөрлийг эмчлэх, урьдчилан сэргийлэх, зүрхний шигдээс, артерийн судасны бөглөрлийг эмчлэх, зүрхний ба судасны мэс заслын үед судсанд цус нөжирч өтгөрөхөөс сэргийлэх, тархины судасны бүлэнт бөглөрөлөөс сэргийлэх зэрэгт хэрэглэнэ. Тунг эмчлэгч эмч тухайн өвчний явц, тухайн хүний биеийн онцлогт тохируулан тогтоож өгнө
