Аминокапроны хүчил 5%-100мл
4,700₮
Гишүүнчлэлийн үнэ :
-5%-235₮
-6%-282₮
-8%-376₮
Тоо ширхэг :
Бүтээгдэхүүний дэлгэрэнгүй
Судсанд дуслаар хийнэ.Тунг эмчлэгч эмч тухайн өвчний явц, тухайн хүний биеийн онцлогт тохируулан тогтоож өгнө
Цус алдалт, мэс заслын (мэдрэлийн, хөндийт эрхтэний, тархины, эмэгтэйчүүдийн, урологийн мэс заслын үед болон түрүү булчирхай, уушиг, нойр булчирхай, гүйлсэн булчирхай авах, шүдний мэс заслын дараа, мөн чухал эрхтэний мэс заслын үед хэрэглэнэ. Цус алдах хам шинж бүхий дотор эрхтэний эмгэг, эхэс хугацаанаасаа эрт ховхрох, амьгүй ураг умайд удах, үр хөндөлт зэргийн үед эмчийн заалтаар хэрэглэнэ
Үйлчлэгч бодис аминокапроны хүчил 5 г. Туслах бодис натрийн хлорид 0.9 г, тарилгын ус 100 мл хүртэл. Осмосжилт 689 мОсм/л.
Бэлдмэлд хэт мэдрэг, тархины цусан хангамжийн алдагдал, жирэмсэн, хөхүүл эмэгтэйчүүд зэрэгт аминокапроны хүчил хэрэглэхийг хориглоно. Ходоод өвдөх, суулгах, дотор муухайрах, бөөлжих,тууралт, Нүд бүрэлзэх, нулимс гоожих зэрэг гаж нөлөө илэрнэ.
Асуулт хариулт
Хэрэглэгч2024-05-03 17:28:05
Амин хүчил тариул гэсэн нь Аносол нь юм уу? Амино капроны хүчил нь юм болов уу? 7 хоногт 2, 4 ш гэсэн.
Их эмч2024-05-03 17:56:47
Сайн байна уу. аминокомплекс тарилгын шингэн байгаа 250мл тэй
Хэрэглэгч2015-11-01 11:54:08
энэ эмний ангилал, эмийн хэлбэр, эмийн үйлдлийн механизм, эмийн хэрэглэх арга, эмийн хэрэглэх заалт, эмийн цээрлэлт эмийн гаж нөлөө эмийг бие махбодид оруулах арга энэ бүхэн асуултанд хариулж өгөж туслаач яаг одоо хэрэг болоод байна
Их эмч2015-11-01 11:55:17
Сайн байна уу Плазминогений идэвхжүүлэгчийг дарангуйлах ба плазмины идэвхийг бага зэрэг бууруулах замаар фибринолизийн процессыг саатуулах тул фибринолизин нэмэгдэж фибринолиз ихэссэнээс шалтгаалсан цус алдалтанд онцгой сайн үр нөлөө үзүүлнэ. Мөн харшлын эсрэг нөлөөлөхийн зэрэгцээ антител үүсэлтийг дарангуйлах, элэгний хоргүйжүүлэх үйл ажиллагааг сайжруулах зэрэг үйлдэл үзүүлнэ. Эхэс хугацаанаасаа эрт ховхрох, амьгүй ураг хэвлийд удах зэргээс шалтгаалсан умайн цус алдалт болон уушги, бамбай булчирхай, түрүү булчирхайн хагалгааны дараа, элэгний өвчнүүд, нойр булчирхайн цочимог үрэвсэл, төлжилт багассанаас үүссэн цус багадалттай холбоотой цус алдалт зэрэгт тус тус хэрэглэнэ. 2-3г нунтгийг чихэртэй усанд найруулж, өдөрт 3-5 удаа уулгана. Ердийн хоногийн тун 10-15г. Ээлж эмчилгээ 6-8 хоног үргэлжилнэ.Яаралтай үед натрийн хлоридын изотоник уусмалд бэлтгэсэн 5%-ийн уусмалыг судсанд дуслаар тарина. Шаардлагатай үед 4 цагийн дараа давтан хийнэ. Насанд хүрэгсдэд эхний цагт 4-5гр, дараа нь цагт 1гр судсанд тарьж хэрэглэх бөгөөд хоногийн дээд тун 30гр байна. Хүүхдэд эхний цагт 100мг/кг тунгаар тус тус судсанд тарьж хэрэглэнэ.Хоногийн дээд тун 18гр/м2 байна.