Мометокс
16,200₮
Гишүүнчлэлийн үнэ :
-5%-810₮
-6%-972₮
-8%-1,296₮
Тоо ширхэг :
Бүтээгдэхүүний дэлгэрэнгүй
Мометазон 0,1% тосон түрхлэгийг зөвхөн арьс судлалын практикт арьсан дээр түрхэж хэрэглэнэ. Мометазон фуроатын тосон түрхлэгийг арьсны гэмтсэн хэсэгт өдөрт нэг удаа нимгэн түрхэнэ. Мометазон фуроатын эмийн хэлбэр, схем, эмчилгээний үргэлжлэх хугацааг эмчлэгч эмч тодорхойлно.
Мометазон фуроат нь нийлэгжүүлж гарган авсан, үрэвслийн эсрэг үйлдэлтэй глюкокортикостероид (ГКС) юм. Бусад ГКС-ын нэгэн адил мометазон фуроат нь загатнаа дарах, шүүдэс ялгаралт бууруулах, судас нарийсгах үйлдэлтэй. Глюкокортикостероидаар эмчлэгдэх арьсны үрэвсэл, загатнаа, гиперкератоз, арьс хайрсжих эмгэгүүдийн үед (атопийн болон себорейн дерматит, хайрст үлд, архаг экзем) насанд хүрсэн хүн болон хоёроос дээш насны хүүхдэд хэрэглэнэ.
Бортгонцорт 15г-аар савлагдсан тосон түрхлэг. 100% бэлдмэл дэх Мематозон фуроат 0,1г. Туслах бодис цагаан парафин, шингэн, цайвар парафин, пропиленгликоль, цийдмэг лав, натрийн цитрат, хлорокрезол, кетомакрогол цийдмэг лав, цэвэр ус агуулна.
Эмийн бэлдмэлийн найрлага дахь аль нэг нэгдэлд хэт мэдрэг өвчтөнд хэрэглэхийг хориглоно. Бэлдмэлийг арьсанд түрхэж хэрэглэхэд ховор тохиолдолд хэсэг газрын урвал хорсох, загтнаа, арьсны атрофи, ягаан батга үүсэх илэрч болно. Илэрсэн тохиолдолд даруй зогсоон эмчид хандана. Мометазон фуроат тосон түрхлэгийг хэсэг газар хэрэглэхэд ихээр шимэгдэснээс системийн төвшинд нөлөөлж болно. Шинж тэмдгийн эмчилгээ хийнэ. Жирэмсэн болон хөхүүл эмэгтэйчүүдэд хэрэглэхгүй. Хөхүүл эмэгтэйчүүдэд Мометазоныг эмчилгээнд хэрэглэх үед хүүхдээ хөхөөр хооллохыг зогсоох нь зүйтэй.
Асуулт хариулт
Хэрэглэгч2024-09-17 21:09:41
Сайн байна уу? Mometasone гэдэг тос энэ мөн үү?
Их эмч2024-09-17 21:52:36
Сайн байна уу. https://emonos.mn/product/7308
Хэрэглэгч2020-10-12 12:59:31
Энэ тос нь гармоны найрлагатай юу 1нас 8 сартай хүүхдэд түрхэж болох уу
Их эмч2020-10-12 13:20:58
Сайн байна уу. арьсны эмчийн заалтаар хэрэглэж болноо баярлалаа