ЭмГоо сайханЭэж ба хүүхэдЖор илгээхШинэЭМДаатгалаар авахЗахиалга хянах

Гордокс 100000 ОУН /10мл №1

28,700

Гишүүнчлэлийн үнэ :

Basic

-5%-1,435

Үнэ
27,265
Gold

-6%-1,722

Үнэ
26,978
Platinium

-8%-2,296

Үнэ
26,404

Тоо ширхэг :

Бүтээгдэхүүний дэлгэрэнгүй

Апротинин бэлдмэлийг төвийн вений катетерийн тусламжтай хийх хэрэгтэй. Тухайн катетерт бусад эмийн бэлдмэл хийж болохгүй. Олон оролттой катетер хэрэглэж байгаа тохиолдолд апротинин бэлдмэлийг тарих тусгай катетер байрлуулах шаардлагагүй.  

Апротинин бэлдмэлийг зөвхөн нуруугаар дээш харж хэвтэж буй өвчтөнд маш аажуухан судсаар тарих эсвэл богино хугацааны дуслаар (дээд хурд 5-10 мл/мин) тооцон дусаана.

Апротинин бэлдмэлийг хэрэглэхийн өмнө бүх өвчтөнд  апротинины эсрэг өвөрмөц  IgG  антителийн сорил тавих шаардлагатай (“Хориглох заалт” гэсэн хэсгээс харна уу).

Бэлдмэлийг  судсаар хэрэглэхийн өмнө уусмал дотор ямар нэг механик хольц харагдах эсвэл өнгө нь өөрчлөгдсөн эсэхийг сайн харж шалгах хэрэгтэй. Үлдсэн уусмалыг дараа дахин хэрэглэхээр хадгалаж болохгүй.

 

Насанд хүрэгчдэд

Харшлын буюу анафилаксийн урвал өрнөхөөс сэргийлж бүх өвчтөнд 10000 КДН (калликреин дарангуйлах нэгж) апротининийг 1мл-ээр эмчилгээний эхний тунг хэрэглэхээс дор хаяж 10 минутын өмнө судсаар хийнэ. Хэрэв энэ сорилын тунд харшлын урвал өгөхгүй бол эмчилгээний тунг тарина.

Ийм сорилоор апротининыг хийхээс 15 минутын өмнө Н1 ба Н2-рецепторийн антагонистийг хэрэглэж болно. Анафилаксийн болон харшлын урвал өгсөн тохиолдолд яаралтай арга хэмжээ авах боломжийг бүрдүүлсэн байх шаардлагатай (Болгоомжлох арга хэмжээ” хэсгээс үзнэ үү).

Наркоз өгсний дараагаар (гэхдээ стернотоми хийхээс өмнө) 1-2 сая КИЕ ачааллын тунгаар судсанд 20-30 минутын турш аажим тарихыг зөвлөдөг. Дараагийн 1-2 сая КИЕ тунг зохиомол цусны эргэлтийн аппарат залгасны дараагаар хийнэ. Цусны эргэлтийг дахин явуулахад шахуургын анхдагч дүүргэлтийн уусмалд апротинин ба гепаринийг аль алиныг нь хийх шаардлагатай болдог ба эдгээр бэлдмэлийн физикийн үл зохицлоос зайлсхийх үүднээс хоорондоо холилдохдоо хангалттай шингэлэгдсэн байх шаардлагатай.

Анхны тунг өндөр тунгаар судсанд урсгалаар тарьсны дараагаар цагт 250000-500000 КИЕ -г хагалгаа дуустал судсаар тарина.

Нийтдээ нэг курс эмчилгээнд  апротининыг 7 сая КИЕ тунгаас хэтрүүлэхгүй хэрэглэнэ.

  • Апротинин бэлдмэлийг цус алдахаас урьдчилан сэргийлэх ба их хэмжээний цус алдах эрсдэлтэй, зохиомол цусны эргэлтийн төхөөрөмжийг ашиглан  дан ганц аорт-коронар шунт (нэг үгээр хэлбэл, аорт-коронар шунт гаргах нь зүрх судасны бусад мэс засалтай хавсраагүй тохиолдолд) гаргах насанд хүрсэн өвчтөнд хагалгааны явцад юулэх цусны хэмжээг багасгах зорилгоор хэрэглэх заалттай. 

    Апротинин бэлдмэлийг хэрэглэхийн өмнө  уг эмийн ашиг тус болон эрсдэл гэсэн харьцааг сайн дүгнэж үзэх, өөр эмчилгээ хийх боломж  байгаа эсэхийг тооцно (Болгоомжлох арга хэмжээ” ба "Фармакологийн шинж чанар" хэсгээс үзнэ үү).

  • Нэг туншил бүр нь дараах бодисыг агуулна:

    Үйлчлэх бодис: апротининий өтгөрүүлсэн уусмал, 100000 КИЕ.

    Туслах бодис: натрийн хлорид, бензилийн спирт (туншил бүрт 100 мг), тарианы ус.

  • Хориглох заалт

    Апротинин ба  туслах бодист хэт мэдрэг байх  

    18 хүртлэх нас (үр дүн ба аюулгүй байдал судалгаа хийгдээгүй)

    Апротининий эсрэг өвөрмөц  IgG  антителийн сорил эерэг бах (апротининий эсрэг өвөрмөц  IgG  антителийн сорил эерэг гарсан өвчтөнд апротининийг хэрэглэхэд анафилаксийн урвал үүсэх эрсдэл өндөр байна).

    Хэрэв апротининий эсрэг өвөрмөц  IgG  антителийн сорилыг эмчилгээ эхлэхийг өмнө хийх боломжгүй, гэхдээ 12 сарын өмнө апротинин эсвэл «фибриний герметик»   эмчилгээ авч байсан бол апротинин хэрэглэх нь эсрэг заалттайг анхаарна уу. 

Асуулт хариулт

Хэрэглэгч2025-03-28 23:19:02

Гордокс байгаа юу

Их эмч2025-03-28 23:43:10

Сайн байна уу. манай хүргэлт үйлчилгээнд байхгүй байна, тасарсан

Хэрэглэгч2025-01-27 19:11:42

Сайн байна уу Нойр булчирхай хурц үрэвсэлтэй эмч энэ тариаг бичиж өгсн Тгхээр нойр булчирхайд ямар үйлчилгээ үзүүлдэг вэ эмнэлгийн бус энгийн хүн ойлгогдхоор хариулт авч болхуу

Их эмч2025-01-27 20:34:41

Сайн байна уу. нойр булчирхайн үрэвсэлд эмчийн заалтаар шаардлагатай тохиолдолд хэрэглэнэ

Хэрэглэгч2024-09-02 10:19:45

Авна

Их эмч2024-09-02 11:53:15

Сайн байна уу. Хүргэлтээр дууссан байна.

Хэрэглэгч2024-05-08 09:52:28

Уг тариаг нойр булчирхайн архаг өрөвсөлтэй буюу өвдөж байгаа үед хийх ёстой юу үр дагавар байгаа юу

Их эмч2024-05-08 10:05:58

Сайн байна уу. Нойр булчирхайн цочмог өвдөлтийн үед эмчийн заалтаар тарина.

Хэрэглэгч2023-08-25 23:48:34

Sn bnu emch bichj ugsun yumaa,zaawal soril tawiulj bj hiilghu

Их эмч2023-08-26 00:49:04

Сайн байна уу. Эмнэлгийн нөхцөлд хийлгэнэ.

Хэрэглэгч2023-07-15 17:42:19

1 ширхэг тариа ямар үнэтэй вэ?

Их эмч2023-07-15 18:08:28

Сайн байна уу. 28700

Хэрэглэгч2020-10-25 09:01:04

Gorodoks hlgd tsistit hurts helbereer hodolloo yamar sorog noloo bdag ve?

Хэрэглэгч2020-10-24 18:10:30

sain bnuu ene tariag dangaar ni shuud sudsaar yawuulahuu

Хэрэглэгч2020-07-31 21:15:11

Sn bnuu xarshul ughuu soril tawisn chn jooxn ygaartsn bn stirtn ariutgalaas bolsin bolu

Их эмч2020-08-01 11:25:10

Сайн байна уу. та харьяа эмнэлэгтээ хандаарай сорилыг харж байгаад шийднэ

Хэрэглэгч2020-07-31 21:15:06

Sn bnuu xarshul ughuu soril tawisn chn jooxn ygaartsn bn stirtn ariutgalaas bolsin bolu

Их эмч2020-08-01 11:25:15

Сайн байна уу.

Хэрэглэгч2019-01-05 01:19:32

Өдөрт хэдээр хийх вэ

Их эмч2019-01-05 01:19:32

Сайн байна уу Эмчийн заалтаар хэрэглэнэ. Баярлалаа

Хэрэглэгч2018-02-12 00:41:16

жирэмсэн хүн хэрэглэж болох уу

Их эмч2018-02-12 00:49:20

сайн байна уу Жирэмсэн бол эмчид хандана уу. Та жирэмслэх үедээ апротонин хэрэглэх үр өгөөж, эрсдэлийг хэлэлцэх хэрэгтэй

Хэрэглэгч2016-08-21 10:06:07

mebo

Их эмч2016-08-21 10:06:11

Баярлалаа

Хэрэглэгч2016-02-24 01:21:51

Их эмч2016-02-24 01:21:51