ЭмГоо сайханЭэж ба хүүхэдЖор илгээхШинэЭМДаатгалаар авахЗахиалга хянах

Фуросемид 40мг №30 Монос Фарм

3,500

Гишүүнчлэлийн үнэ :

Basic

-5%-175

Үнэ
3,325
Gold

-6%-210

Үнэ
3,290
Platinium

-8%-280

Үнэ
3,220

Тоо ширхэг :

Бүтээгдэхүүний дэлгэрэнгүй

  • Артерийн даралт ихсэх - Гипертонийн криз - Тархи уушигны хаван - Хэвлийн хөндийд шингэн хуримтлагдах - Бөөрний хурц ба архаг дутагдал - Жирэмсний хожуу үеийн хордлогын улмаас хавагнах - Химийн бодисын хордлого / барбитуратуудын хордлого/ - Зүрхний дутмагшлаас шалтгаалсан цусны их, бага эргэлтийн зогсонгишил зэрэгт тус тус хэрэглэнэ

  • Насанд хүрэгсдэд 40мг-аар өдөрт 1 удаа (өглөө) уух бөгөөд үр нөлөө муу байвал тунг өдөрт 80-120мг хүртэл ихэсгэж болно (6 цагийн зайтай 2-3 хувааж буюу 1-2 шахмалаар хэрэглэх)

  • Хаванг багассаны дараа бага тунгаар 1-2 өдрийн зайтай ууна

  • Даралт ихдэх өвчний үед 20-40мг-аар хоногт 1 удаа, зүрхний дутмагшил дагалдсан тохиолдолд хоногийн тунг 80мг хүртэл ихэсгэж болно

  • Цусны даралт бууруулах бусад эмтэй хамт 20мг-аар хоногт 1-2 удаа хэрэглэнэ. Хүүхдэд хэрэглэх нэг удаагийн тун 1-2мг/кг, дээд тун нь 6мг/кг байна

  • Фармакологийн үйлдэл: Генлийн гогцооны өгсөх хэсгийн натри болон хлорын ионы эргэн шимэгдэлтийг дарангуйлж ялгарах шээсний хэмжээг ихэсгэнэ. Мөн проксималь сувганцарт натрийн ион эргэн шимэгдэхийг багасгах ба бөөрний цусны урсгалыг сайжруулна. Энэ нь мөн ялгарах шээсний хэмжээ ихсэхэд давхар нөлөөлнө

  •  Бэлдмэлийг ууж хэрэглэхэд 20-30 минутын дараа үйлдэл эхэлж 3-4 цаг үргэлжилнэ. Ойролцоогоор 95% нь цусны уурагтай нэгдэнэ

  •  60-70% нь бөөрөөр, үлдсэн хэсэг нь өтгөнтэй гадагшилна

 

  •  1 шахмалд: 40мг фуросемид агуулагдана


  • Гаж нөлөө: Дотор муухайрах, суулгах, арьс улайх, артерийн даралт буурах, сонсгол муудах, бие загатнах, толгой эргэх, булчин сулрах, цангах, цусны кали багасаж, шээсний хүчил, сахар ихсэх зэрэг гаж нөлөө илэрч болно

  • Цээрлэлт: Жирэмсний эхний хагас, бөөрний түүдгэнцрийн цочмог үрэвсэл,кали буурах, комын өмнөх байдал, элэгний ком, шээсний замын механик түгжрэл, шээс хаагдах шинж бүхий бөөрний цочмог дутагдал зэрэгт тус тус хэрэглэхийг цээрлэнэ

  • Жирэмсэн ба хөхүүл үеийн хэрэглээ: Жирэмсэн үед зөвхөн онцгой заалтаар богино хугацаагаар хэрэглэж болно. Фуросемид хөхний сүүгээр ялгарах ба хөхний сүүний ялгаралтыг дарангуйлдаг тул хөхүүл үед хэрэглэх шаардлага гарвал хөхний сүүгээр хооллохыг зогсооно

  • Анхааруулга: Бэлдмэлийг цефалоспорин, гентамицин, ба бөөрөнд хортой нөлөө үзүүлдэг бусад эмүүдтэй хэрэглэж болохгүй. Бэлдмэлийг хэрэглэж байх үед кали ихтэй хоол хэрэглэх шаардлагатай. Хэрэв гаж нөлөө илэрвэл тунг багасгах буюу эмчилгээг зогсооно

Асуулт хариулт

Хэрэглэгч2024-08-03 11:45:39

Ene em bgaa yu

Их эмч2024-08-03 13:12:45

Сайн байна уу. Манай хүргэлт үйлчилгээнд байхгүй байна, та 18001883 2/1 шугамаар холбогдож салбаруудаар шүүлгээрэй

Хэрэглэгч2023-11-08 16:10:40

Ene em bga yu

Их эмч2023-11-08 16:51:49

Сайн байна уу. манайхаар байхгүй байна аа

Хэрэглэгч2023-10-31 17:27:10

Ali salbar dr bgaa we

Их эмч2023-10-31 17:35:34

Сайн байна уу. Салбарын мэдээллийг 1800-1883 2-1 шугамаар холбогдоод лавлаарай

Хэрэглэгч2023-09-12 06:42:04

Аптекуудаар зарагдаж бгаа юу?

Их эмч2023-09-12 07:58:51

Сайн байна уу. та 18001883 2,1 шугамаар лавлаарай

Хэрэглэгч2023-07-13 19:45:53

Энэ эм байгаа юу хаагуур байна

Их эмч2023-07-13 20:30:06

Сайн байна уу. Яармаг, УБ таун, Сансар эвтэй 4 салбараас очиж авах боломжтой.

Хэрэглэгч2023-04-23 19:22:30

энэ эм одоо аптекүүдээр байгаа юу өдөрт хэдээр ямар хэмжээтэй уух вэ

Их эмч2023-04-23 22:31:29

Сайн байна уу. байхгүй

Хэрэглэгч2023-03-27 22:27:59

Нэг уухдаа хэд хоног ууж хэрэглэх вэ

Их эмч2023-03-28 02:00:21

Сайн байна уу. эмчийн заалтаар хэрэглэнэ

Хэрэглэгч2018-11-07 21:09:31

Энэ эмийг хөхүүл хүн ууж болохуу? Төрөөд 25 хлнож байна гарын сарвуу хавантай атгахад өвдөөд байна

Их эмч2018-11-07 21:09:31

Сайн байна уу Фуросемид хөхний сүүгээр ялгарах ба хөхний сүүний ялгаралтыг дарангуйлдаг тул хөхүүл үед хэрэглэх шаардлага гарвал хөхний сүүгээр хооллохыг зогсооно Баярлалаа

Хэрэглэгч2017-09-16 04:38:00

Sn bna uu furocemediig jiremsen hun hereglej.boloh uu boloh bol yaj heregleh yum bol zuwulguu uguuch bayrlalaa

Их эмч2017-09-16 04:38:00

Сайн байна уу, манайх жирэмсэн хүнд зөвлөгөө өгөх боломжгүй байгаа, хяналтын эмчидээ хандаарай, Баярлалаа

Хэрэглэгч2017-09-16 04:36:32

Их эмч2017-09-16 04:36:32

Сайн байна уу, Асуултаа оруулна уу