![](https://back.emonos.mn/media/product/0100192.png)
![](https://back.emonos.mn/media/thumbnail/brand/denkpharma1.png)
Амлоденк 5мг No.50
30,200₮
Гишүүнчлэлийн үнэ :
![](/assets/membercardiconbagts1.png)
-5%-1,510₮
![](/assets/membercardiconbagts2.png)
-6%-1,812₮
![](/assets/membercardiconbagts3.png)
-8%-2,416₮
Тоо ширхэг :
Бүтээгдэхүүний дэлгэрэнгүй
Амлодипины ердийн эхлэх тун хоногт нэг удаа 5 мг бөгөөд тунг 10 мг хүртэл өсгөн өдөрт нэг удаа хэрэглэж болно. Бэлдмэлийг хоол идэх, унд уухын өмнө ба дараа ууж хэрэглэнэ. Бэлдмэлийг өдөр бүр тогтмол цагт, хангалттай хэмжээний ус, шингэнээр даруулж ууна. Амло Денк 5 бэлдмэлийг гоо жүржийн (грейпфрут) шүүсээр даруулж уухгүй.
Амлодипин нь кальцийн ионы сувагт хориг үүсгэх бэлдмэл бөгөөд кальцийн удаан сувагт хориг үүсгэснээр зүрхний булчингийн эс ба судасны гөлгөр булчингийн эсэд кальцийн ион орохыг саатуулна. Амлодипин артерийн судасны гөлгөр булчинг шууд сулруулан артерийн даралт ихсэлтийг бууруулна. Фармакокинетик: Амлодипин нь хоол боловсруулах замаар сайн шимэгдэх бөгөөд хоолтой хамт хэрэглэхэд шимэгдэлт нь өөрчлөгдөхгүй. Бэлдмэлийг хэрэглэснээс хойш 6-12 цагийн дараа түүний цусан дахь концентраци дээд хэмжээндээ хүрнэ. Тархалтын эзлэхүүн нь ойролцоогоор 21л/кг. Цусны сийвэнгийн хагас ялгарлын үе 35-50 цаг учир хоногт 1 удаа хэрэглэж болно. 7-8 өдрийн дараа бэлдмэлийн концентраци тогтворжино. Амлодипин их хэмжээгээр метаболизмд орж идэвхгүй метаболит үүсгэнэ. Бэлдмэлийн 10% нь өөрчлөгдөөгүй хэлбэрээр ялгарах ба 60% нь метаболит хэлбэрээр шээстэй гадагшилна. In vitro судалгаагаар амлодипины ойролцоогоор 97.5% цусны уурагтай холбогдоно. Туйлын биохүртэхүй нь 64-80% байна.
Үйлчлэгч бодис: 1 шахмалд 12.79мг амлодипины мезилат 1Н2О (10мг амлодипин) агуулагдана. Туслах бодис: Бичил талст целлюлоза, усгүйжүүлсэн кальцийн гидрофосфат, цардуул натрийн гликолят, магнийн стеарат тус тус агуулагдана.
Эмнэлзүйн судалгаагаар ангиотензин хувиргагч ферментэд хориг үүсгэх бэлдмэл, хуруувчин цэцгийн бэлдмэл, шээс хөөх эм хэрэглэж буй зүрхний архаг дутагдалтай өвчтөнд (III ба IY) амлодипиныг хэрэглэхэд зүрх судасны өвчний явц (өвчлөл ба нас баралт) болон өвчтөний цаашдын наслалтанд таагүй нөлөө үзүүлдэггүй болох нь тогтоогдсон байна. Зүрхний цочмог дутагдлын үед урьд нь амлодипинээр эмчлэгдээгүй бол Амло-Денк 10 бэлдмэлийг мөн хэрэглэхгүй. Энэ талаар эмчлэгч эмчээсээ асуугаарай. Хэрэв урьд нь таньд тохирч байсан бол энэ тохиолдолд хэрэглэж болно. Амлодипин болон бэлдмэлийн найрлага дахь туслах бодис, дигидропиридинд хэт мэдрэг хүмүүс, зүрх судасны шок, хүнд явцтай зүрхний хавхлагын нарийсал (аортын нарийсал), тогтворгүй зүрхний бах, зүрхний булчингийн цочимог шигдээсээр өвдсөний дараах 4 долоо хоног, хүнд явцтай элэгний үйл ажиллагааны өөрчлөлт, амло-денк 5 бэлдмэлийг дараах тохиолдолд болгоомжтой хэрэглэнэ. Амло-денк 5 эмчилгээг эмнэлгийн тогтмол хяналтанд явуулах шаардлагатай. Элэгний үйл ажиллагааны өөрчлөлттэй өвчтөнд болгоомжтой хэрэглэнэ. Амло-денк 5 хэрэглэж буй чихрийн шижинтэй өвчтөний цусан дахь сахарын хэмжээ ихэссэн талаар тэмдэглэгджээ. Диализ хийлгэж (бөөрний дутагдлын улмаас) буй тохиолдолд болгоомжтой хэрэглэхийг зөвлөнө.
Асуулт хариулт
Хэрэглэгч2024-11-05 18:18:07
Ямар шалтгаантай даралт бууруулах зориулалттай эм юм бол?
Их эмч2024-11-05 18:24:20
Сайн байна уу. Нарийн мэргэжлийн эмчид хандаарай баярлалаа
Хэрэглэгч2024-07-06 09:39:22
Amlodenk 10 sh yamar unetei ve.
Их эмч2024-07-06 10:10:18
Сайн байна уу. амлоденк 10мг 10ш нь 10300төг амлоденк 5мг нь 10ш нь 5700төг
Хэрэглэгч2024-05-22 23:15:33
Ene yunii em be?
Их эмч2024-05-22 23:42:57
Сайн байна уу. Амлодипин артерийн судасны гөлгөр булчинг шууд сулруулан артерийн даралт ихсэлтийг бууруулна.
Хэрэглэгч2023-12-21 18:33:13
Хөхүүл үед ууж болхуу эмч бичиж өгсөн
Их эмч2023-12-22 02:03:59
Сайн байна уу. Хөхүүл үе Амлодипин хөхний сүүгээр маш бага хэмжээтэй ялгардаг болох нь тогтоогдсон байна.. Хэрвээ та хөхүүл эсвэл хүүхдээ хөхүүлэхээр төлөвлөж байгаа бол амлодипин хэрэглэхээс өмнө өөрийн эмчдээ мэдэгдэнэ үү.
Хэрэглэгч2023-12-21 18:33:07
Хөхүүл үед ууж болхуу эмч бичиж өгсөн
Их эмч2023-12-22 02:03:48
Сайн байна уу. Хөхүүл үе Амлодипин хөхний сүүгээр маш бага хэмжээтэй ялгардаг болох нь тогтоогдсон байна.. Хэрвээ та хөхүүл эсвэл хүүхдээ хөхүүлэхээр төлөвлөж байгаа бол амлодипин хэрэглэхээс өмнө өөрийн эмчдээ мэдэгдэнэ үү.
Хэрэглэгч2023-10-18 21:40:33
19tei daralt ihesdeg yumaa. Aspirin81 bolon amlodenk 5mg zereg uuval zugeer uu esvel amlodenk emiig gantsaarang ni uusan ni zugeer uu?
Их эмч2023-10-18 21:53:31
Сайн байна уу. эмчийн заавраар хэрэглээрэй
Хэрэглэгч2022-08-03 19:22:43
19toi eregtei hund daralt ihtei ene em tohiroh bolovuu?
Их эмч2022-08-03 20:19:18
Сайн байна уу. анх удаа ууж байгаа бол таллаад ууж болно
![](https://back.emonos.mn/media/banner/Emonos_Secalia_BalmShower_cream.jpg)