![](https://back.emonos.mn/media/product/0100653_1.png)
![](https://back.emonos.mn/media/thumbnail/brand/denkpharma1.png)
Амлоденк 10мг №50
54,800₮
Гишүүнчлэлийн үнэ :
![](/assets/membercardiconbagts1.png)
-5%-2,740₮
![](/assets/membercardiconbagts2.png)
-6%-3,288₮
![](/assets/membercardiconbagts3.png)
-8%-4,384₮
Тоо ширхэг :
Бүтээгдэхүүний дэлгэрэнгүй
Тунг эмчлэгч эмч тухайн өвчний явц, тухайн хүний биеийн онцлогт тохируулан тогтоож өгнө. Артерийн даралт ихсэх өвчин: итэм судасны дутагдал (архаг явцтай тогтвортой зүрхний бах, ачааллын бах, судас агчлын бах). Шахмалыг хангалттай хэмжээний (1 аяга ус) шингэнээр даруулж залгиж уух бөгөөд хооллох үед буюу хоолны хооронд хэрэглэвэл зохимжтой. Ихэвчлэн 5мг шахмалаар хоногт 1 удаа хэрэглэнэ. Хоногийн дээд тун 10мг. Бэлдмэлийг хоногт 1 шахмал (10мг)-аас их тунгаар хэрэглэхгүй.
Амлодипин нь кальцийн ионы сувагт хориг үүсгэх бэлдмэл бөгөөд кальцийн удаан сувагт хориг үүсгэснээр зүрхний булчингийн эс ба судасны гөлгөр булчингийн эсэд кальцийн ион орохыг саатуулна. Амлодипин артерийн судасны гөлгөр булчинг шууд сулруулан артерийн даралт ихсэлтийг бууруулна. Фармакокинетик: Амлодипин нь хоол боловсруулах замаар сайн шимэгдэх бөгөөд хоолтой хамт хэрэглэхэд шимэгдэлт нь өөрчлөгдөхгүй. Бэлдмэлийг хэрэглэснээс хойш 6-12 цагийн дараа түүний цусан дахь концентраци дээд хэмжээндээ хүрнэ. Тархалтын эзлэхүүн нь ойролцоогоор 21л/кг. Цусны сийвэнгийн хагас ялгарлын үе 35-50 цаг учир хоногт 1 удаа хэрэглэж болно. 7-8 өдрийн дараа бэлдмэлийн концентраци тогтворжино. Амлодипин их хэмжээгээр метаболизмд орж идэвхгүй метаболит үүсгэнэ. Бэлдмэлийн 10% нь өөрчлөгдөөгүй хэлбэрээр ялгарах ба 60% нь метаболит хэлбэрээр шээстэй гадагшилна. In vitro судалгаагаар амлодипины ойролцоогоор 97.5% цусны уурагтай холбогдоно. Туйлын биохүртэхүй нь 64-80% байна.
Үйлчлэгч бодис: 1 шахмалд 12.79мг амлодипины мезилат 1Н2О (10мг амлодипин) агуулагдана.Туслах бодис: Бичил талст целлюлоза, усгүйжүүлсэн кальцийн гидрофосфат, цардуул натрийн гликолят, магнийн стеарат тус тус агуулагдана.
Амлодипин болон бэлдмэлийн найрлага дахь туслах бодис, дигидропиридинд хэт мэдрэг хүмүүс, Зүрх судасны шок, Хүнд явцтай зүрхний хавхлагын нарийсал (аортын нарийсал); Тогтворгүй зүрхний бах; Зүрхний булчингийн цочимог шигдээсээр өвдсөний дараах 4 долоо хоног.Хүнд явцтай элэгний үйл ажиллагааны өөрчлөлт Амло-Денк 10 бэлдмэлийг дараах тохиолдолд болгоомжтой хэрэглэнэ. Амло-Денк 10 эмчилгээг эмнэлгийн тогтмол хяналтанд явуулах шаардлагатай.Элэгний үйл ажиллагааны өөрчлөлттэй өвчтөнд болгоомжтой хэрэглэнэ. Амло-Денк 10 хэрэглэж буй чихрийн шижинтэй өвчтөний цусан дахь сахарын хэмжээ ихэссэн талаар тэмдэглэгдсэн. Диализ хийлгэж (бөөрний дутагдлын улмаас) буй тохиолдолд болгоомжтой хэрэглэхийг зөвлөнө.Тэмдэглэгээ: Эмнэлзүйн судалгаагаар ангиотензин хувиргагч ферментэд хориг үүсгэх бэлдмэл, хуруувчин цэцгийн бэлдмэл, шээс хөөх эм хэрэглэж буй зүрхний архаг дутагдалтай өвчтөнд (III ба IY) амлодипиныг хэрэглэхэд зүрх судасны өвчний явц (өвчлөл ба нас баралт) болон өвчтөний цаашдын наслалтанд таагүй нөлөө үзүүлдэггүй болох нь тогтоогдсон байна. Зүрхний цочимог дутагдлын үед урьд нь амлодипинээр эмчлэгдээгүй бол Амло-Денк 10 бэлдмэлийг мөн хэрэглэхгүй. Энэ талаар эмчлэгч эмчээсээ асуугаарай. Хэрэв урьд нь таньд тохирч байсан бол энэ тохиолдолд хэрэглэж болно.
Асуулт хариулт
Хэрэглэгч2025-02-10 18:02:51
Хавдар үүсгэдэг гээсэн яриа гарсан үнэн үү
Их эмч2025-02-10 18:04:34
Сайн байна уу. нотлогдоогүй мэдээлэл
Хэрэглэгч2024-11-19 14:30:50
Орц найрлага
Их эмч2024-11-19 14:50:36
Сайн байна уу. Үйлчлэгч бодис: 1 шахмалд 12.79мг амлодипины мезилат 1Н2О (10мг амлодипин) агуулагдана.Туслах бодис: Бичил талст целлюлоза, усгүйжүүлсэн кальцийн гидрофосфат, цардуул натрийн гликолят, магнийн стеарат тус тус агуулагдана.
Хэрэглэгч2024-11-05 18:15:40
Амлодепиний орцтой эм уухаар хавагнаад байх юм. Юуных юм бол?
Их эмч2024-11-05 18:24:01
Сайн байна уу. Нарийн мэргэжлийн эмчид хандаарай баярлалаа
Хэрэглэгч2024-11-05 18:12:25
Амлодепиний орцтой эм уухаар хавагнаад байх юм. Юуных юм бол?
Их эмч2024-11-05 18:23:53
Сайн байна уу. Нарийн мэргэжлийн эмчид хандаарай баярлалаа
Хэрэглэгч2024-10-06 14:34:47
Жороор олгодог эм үү?
Их эмч2024-10-06 14:53:34
Сайн байна уу. Жоргүй
Хэрэглэгч2024-06-07 10:58:24
Амло денк 10 удаан уухаар ханиалга х уу
Их эмч2024-06-07 19:07:37
Сайн байна уу. Гаж нөлөө илэрсэн бол та эмчид хандаж өөр эмээр сольж уугаарай
Хэрэглэгч2024-05-05 02:09:58
Олноороон уувал яах бол
Их эмч2024-05-05 02:34:02
Сайн байна уу. болохгүй өдөрт 1 удаа тогтмол цагт ууна.
Хэрэглэгч2024-05-03 00:20:01
Хэдэг ширхэг бэ
Их эмч2024-05-03 00:23:38
Сайн байна уу. 50ш
Хэрэглэгч2024-01-16 23:11:13
Жирэмсэн хүн ууж болох уу
Их эмч2024-01-17 00:35:28
Сайн байна уу. та даралт ихсэлттэй бол хяналтын эмчийн заалтаар хэрэглээрэй.
Хэрэглэгч2024-01-11 11:01:26
Даралт бууруулахад уудаг биз дээ
Их эмч2024-01-11 11:10:38
Сайн байна уу. Хоногийн тун буюу 4 шахмалд Глюкозамин 1500мг, Хондротин 965мг, МSM 1500мг, Гиалуроны хүчил 80мг, Эрдэс, витамин, Ургамлын хандууд агуулсан.
Хэрэглэгч2023-10-25 15:44:55
135-90 даралттай 85 кг жинтэй 50 настай эрэгтэй өдөрт ямар тунгаар хэдэн удаа уух бэ
Их эмч2023-10-25 16:05:40
Сайн байна уу. Эмчийн заалтаар хэрэглээрэй.
Хэрэглэгч2023-10-25 15:44:41
135-90 даралттай 85 кг жинтэй 50 настай эрэгтэй өдөрт ямар тунгаар хэдэн удаа уух бэ
Их эмч2023-10-25 16:05:58
Сайн байна уу. Эмчийн заалтаар хэрэглээрэй.
Хэрэглэгч2023-10-04 22:32:23
Хүний даралт хэд байх ёстой юм бэ? Намайг 120-с дээш гарвал даралт буулгах эм ууж бай гэсэн ? 130 аас дээш дотор давчдаад байх юм?
Их эмч2023-10-04 22:44:33
Сайн байна уу. 120/80 мммуб хүртэл байвал хэвийн гэж үздэг.
Их эмч2023-10-04 22:43:02
Сайн байна уу. хэвийн даралт 120/80
Хэрэглэгч2022-08-03 19:22:14
19toi eregtei hund daralt ihtei ene em tohiroh bolovuu?
Их эмч2022-08-03 20:18:39
Сайн байна уу. даралт нь хэд хүртэл ихэссэн бэ анх удаа ихсэж байгаа бол 2,5мг ууж болно эмчид үзүүлж байж ууна болохгүй бол 103дуудаад үзүүлээрэй
Хэрэглэгч2020-08-27 20:06:20
Daralt undur bgaa xvnd bichij ugsun amlo - denk 10mg g yaj xereglex vee xelen dooroo yyysgaj xeregeldeg vv
Их эмч2020-08-27 20:07:35
Сайн байна уу. 1 ширхэгийг шууд залгиж хэрэглэнэ. Баярлалаа
Хэрэглэгч2020-05-04 16:00:48
амлодипины гаж нөлөө нүдэнд илэрч болох уу? сайн юм харахгүй бүрсийх шинж илрэх үү?
Их эмч2020-05-05 17:09:01
Сайн байна уу. Даралт буурсанаас болж тийм гаж нөлөө илэрч болно. Та эмээ зогсоогоод эмчид хандаарай.
Хэрэглэгч2019-12-16 00:54:42
Хөхүүл хүнд хориглохуу
Их эмч2020-02-06 18:17:38
Сайн байна уу. хориглоно
Хэрэглэгч2018-10-03 01:13:40
Сайн бна уу,Амлоденк,Амлодипин,Нормодипин эмүүд нэг ижил даралтны эм мөн үү Гаж нөлөө нь алиных нь илүү вэ
Их эмч2018-10-03 01:13:40
Сайн байна уу Тиймээ бүгд адилхан Амлодипин гэдэг эмийн бодис агуулдаг, даралт буулгах үйлчилгээтэй эм. Хэрвээ та Амлодипин хэрэглээд гаж нөлөө илэрвэл даралтны эмээ солих шаардлагатай. Баярлалаа
Хэрэглэгч2018-08-01 22:43:15
Amlodenk yunii em ym bol?
Их эмч2018-08-01 22:43:15
Артерийн даралт бууруулах эм байгаа.
Хэрэглэгч2016-12-15 01:13:37
сайн б уу? Периндоприл | Амбесса байгаа юу?
Их эмч2016-12-15 01:13:37
Сайн байна уу. Монос эмийн сангуудаар байхгүй байна
Хэрэглэгч2015-08-06 02:32:01
Амлодинк.г пульс ихтэй бас даралт ихтэй бол ууж болох уж
Их эмч2015-08-06 02:32:01
Сайн байна уу даралт бууруулах эм байгаа. Баярлалаа
Хэрэглэгч2014-11-25 05:16:47
Амлоденк уух үед арьс загатнаж харшил өгөх үү амлодипинээр сольж болох уу
Их эмч2014-11-25 05:16:47
доор хариулсан
Хэрэглэгч2014-11-25 05:16:24
Их эмч2014-11-25 05:16:24
Доор хариулсан
Хэрэглэгч2014-11-25 05:15:52
Амлоденк уух үед арьс загатнаж харшил өгөх үү амлодипинээр сольж болох уу
Их эмч2014-11-25 05:15:52
Харшлын шинж тэмэдг илэрч болно. Дотрын эмчдээ үзүүлж эмээ солиулаарай
![](https://back.emonos.mn/media/banner/Emonos_Secalia_BalmShower_cream.jpg)