

Нормодипин 10мг No.30
35,800₮
Гишүүнчлэлийн үнэ :

-5%-1,790₮

-6%-2,148₮

-8%-2,864₮
Тоо ширхэг :
Бүтээгдэхүүний дэлгэрэнгүй
-
Артерийн даралт ихсэх өвчин, зүрхний бахын үед тус тус хэрэглэнэ
-
Артерийн даралт ихсэх өвчний үед эхлээд 5мг тунгаар хоногт 1 удаа хэрэглэнэ
-
Хоногийн дээд тун нь 10мг (хоногт 1 удаа хэрэглэх) байна
-
Архаг явцтай тогтвортой болон судас агчлын зүрхний бахын үед 5-10мг тунгаар хэрэглэх ба настай элэгний дутагдалтай өвчтөнд бага тунгаар (2,5мг) хэрэглэнэ
-
Фармакологийн үйлдэл: III үеийн кальцийн сувагт хориг үүсгэдэг бэлдмэл. Зүрхний булчин болон судасны ханын гөлгөр булчингийн эсийн мембраны кальцийн ионы удаан сувагт хориг үүсгэж эмийн доторх кальцийн агууламжийг багасгаснаар даралт бууруулах, зүрхний бахын үйлдэл үзүүлнэ
-
Бэлдмэлийн даралт бууруулах үйлдэл нь судасны ялангуяа артериолын ханын гөлгөр булчингийн тонусыг багасгасан судас өргөсгөсөнтэй холбоотой ба харин кзрхний бахын эсрэг үйлдэл нь захын артериолын судсыг өргөсгөн зүрхний ачааллыг багасгах, титэм судсыг өргөсгөн миокардын цусан хангамжийг сайжруулж байгаатай холбоотой
-
Артерийн даралт ихсэх өвчтэй хүмүүс бэлдмэлийн хоногийн тунг нэг удаа хэрэглэхэд 24 цагийн турш артерийн даралт огцом буурах аюул тулгардаггүй байна
-
Фармакокинетик: Бэлдмэлийг ууж хэрэглэхэд хоол боловсруулах замаар удаан боловч бараг бүрэн шимэгдэх ба 6-12 цагийн дараа цусны плазм дахь концентраци дээд хэмжээндээ хүрэх бөгөөд биохүртэхүй нь 63-80% байна
-
Амлодидин 10мг
-
Эсрэг заалт: Үйлчлэгч болон туслах бодист хэт мэдрэг байх, дигидропиридины төрлийн эмэнд (жишээлбэл, нифедипин, никардипин, исрадипин) харшилтай хүмүүст хэрэглэхгүй
-
Жирэмсэн ба хөхүүл үе. Жирэмсэн ба хөхүүл үед бэлдмэлийг хэрэглэх нь аюулгүй гэдгийг тогтоогоогүй байна. Жирэмсэн үед бэлдмэлийг зөвхөн абсолют заалт ба ураг ба эхэд үзүүлэх гаж нөлөөний магадлалыг сайтар тооцоолсоны үндсэн дээр хэрэглэнэ. Эмчлүүлэгч өөрт байгаа бусад өвчний талаар, жишээлбэл, элэгний өөрчлөлттэй гэдгийг эмчлэгч эмчид заавал мэдэгдсэн байх хэрэгтэй. Жирэмсэн, эсвэл хөхүүл хүүхэдтэй бол эмчлэгч эмчид мэдэгдэнэ. Учир нь цаашид эмийг хэрэглэсний давуу болон аюултай байдлыг тооцоолж энэ эмийг хэрэглэх эсэх дээр шийдвэр гаргана
-
Нормодипин нь бусад эмтэй харилцан нөлөөлөл үзүүлж болох тул хавсран уух эмийн талаар эмчлэгч эмчтэй зөвлөлдөнө
-
Гаж нөлөө:
-
ТМС-ийн зүгээс: Ядрах, нойр хүрэх
-
Хоол боловсруулах систеийн зүгээс: Дотор муухайрах, хэвлий гэдсээр өвдөх
-
Шээс ялгаруулах системийн зүгээс: Ойр ойрхон шээх
-
Мөн шилбэ хавагнах, нүүр улайх гаж нөлөө илэрч болно
-
Эмийг хэрэглэж байх явцад гаж нөлөөний ямар нэг илрэл тохиолдвол эмчлэгч эмчид хандана
Асуулт хариулт
Хэрэглэгч2024-06-07 14:49:27
Сайн байна уу Нормадипин гэдэг эмийг даралтанд уудаг ба зарим эмч үе мөчний өвчтэй бол ууж болохгүй гэх юм. Эмийн тайлбар дээр кальцын сувагт хориг үүсгэдэг бэлдмэл гэдэг юу гэсэн утгатай үг вэ
Их эмч2024-06-07 19:06:37
Сайн байна уу.
Хэрэглэгч2023-09-05 07:44:25
Хоногийн дээд тунгийн хэмжээг хэлж өгнө үү
Их эмч2023-09-05 07:48:29
Сайн байна уу. эмч үзлэг шинжилгээн дээр тулгуурлан тунг тогтооно
Хэрэглэгч2020-06-22 11:00:45
Сайн байна уу манай ээж каптоприл 25мг өглөө тогтмол 9 цагт уудаг. Эмч 16цагт нормодипин уу гэж жор бичжээ. Судлахад 2уулаа даралтны эм байна. Ингэж ууж болох уу
Их эмч2020-06-23 16:56:23
Сайн байна уу. эмчийн заалтаар хэрэглэж болноо
