Herbion Линкас 90 мл
11,600₮
Гишүүнчлэлийн үнэ :
-5%-580₮
-6%-696₮
-8%-928₮
Тоо ширхэг :
Бүтээгдэхүүний дэлгэрэнгүй
Насанд хүрэгсдэд: 2 цайны халбагаар(10мл) өдөрт 3-4 удаа уулгана. Хүүхдэд: 1 цайны халбагаар(5мл) өдөрт 3-4 удаа уулгана. Бага насны хүүхдэд: 1/2 цайны халбагаар(2.5мл) өдөрт 3-4 удаа уулгана. (6 сараас 1 настай хүүхдэд) Эсвэл эмчийн заавраар хэрэглэнэ.
Ханиад, шуухинаа, хуурай цочромтгой ханиалга, гуурсан хоолойн үрэвсэл болон гуурсан хоолойн багтрааны улмаас үүссэн ханиалга, залгиур хоолойн үрэвсэл, төрөнхийн үрэвсэл болон гүйлсэн булчирхайн үрэвсэл зэрэгт хэрэглэнэ.
Гуурст Адхатода (Athatoda)-600 мг, Нүцгэн Чихэр өвс (Glycyrriza)-75 мг, Урт чинжүү (Piper longum)-100 мг, Анхилуун нил цэцэг(Viola)-25 мг,Эмийн Иссоп 6.(Hussopus officinalis)-50 мг, Том Калган (Calgan majalis)- 50 мг, Өргөн навчит Корди (Cordya)-100 мг, Эмийн Алтей (Alteae officinalis)-100 мг, Жинхэнэ Зизифус (Zizifus)-100 мг, Цэцэглэхийн өмнөх Оносма (Onosma)-100 мг
Бэлдмэлийн найрлагад харшилтай хүнд харшлын урвал илэрч болзошгүй.
Асуулт хариулт
Хэрэглэгч2023-10-02 13:02:43
4 сартай хүүхэд ууж болох уу
Их эмч2023-10-02 13:45:32
Сайн байна уу. 6 сартайгаас дээш хэрэглэнэ
Хэрэглэгч2022-10-23 22:52:13
Сахар агуулдаг уу?
Их эмч2022-10-23 22:54:07
Сайн байна уу. Сахар бага зэрэг агуулдаг.Сахаргүй гэвэл Herbion Линкас сахаргүй 90 мл гэсэн нэртэй байгаа.
Их эмч2022-10-23 22:54:05
Сайн байна уу. Сахар бага зэрэг агуулдаг.Сахаргүй гэвэл Herbion Линкас сахаргүй 90 мл гэсэн нэртэй байгаа.
Хэрэглэгч2022-04-22 06:17:42
Жирэмсэн хүн хэрэглэж болохуу ?? Бага сартай
Их эмч2022-04-23 11:52:13
Сайн байна уу. Хэрэглэж болно
Хэрэглэгч2019-12-17 16:08:33
ханиалгаж байхад ууж болох уу? хоолой бага зэрэг сөөх нээд байгаа?
Хэрэглэгч2019-01-05 20:03:31
Sain bnauu oi 1sartai hvvhded haniadand clavamox geed nuntag us hiij nairuuldag sirop ugud yawuulchij ene ni yamar em be??
Их эмч2019-01-05 20:03:31
Сайн байна уу,ихэвчлэн антибиотикууд ус хийж найруулдаг нунтаг байдаг байгаа.Баярлалаа.
Хэрэглэгч2018-12-29 05:20:15
Жирэмсэн хүн уугаад эхэлчихсэн байгаамаа болно биздээ
Их эмч2018-12-29 05:20:15
Сайн байна уу,болно.Баярлалаа.
Хэрэглэгч2018-12-29 05:15:38
Жирэмсэн хүн уугаад эхэлчихсэн байгаамаа болно биздээ
Их эмч2018-12-29 05:15:38
Сайн байна уу,болно.Баярлалаа.
Хэрэглэгч2018-08-15 11:42:06
Хөхүүл хүн хэрэглэж болохуу
Их эмч2018-08-15 11:42:16
Сайн байна уу,чихрийн найрлагатай тул хүүхэд нь диатезгүй бол болно.Баярлалаа.
Хэрэглэгч2018-03-19 22:45:45
Сайн бна уу. 6 настай хүүхэд хатгаа аваад пантаксин тариулаад дууссан юм. Өглөөгүүр жоохон ханиалгаад байх юм. Цэр сайн гарахгүй байгаа юм. Гуурсан хоолойгоо барьж ханиад хүрдэг юм. Линкас өгвөл цэр нь гараад ханиах нь зүгээр болох боловуу. Зөвлөгөө өгөөч
Их эмч2018-03-19 22:45:45
Сайн байна уу,хүүхэд нь чихрийн харшилгүй бол болно оо,ургамлын гаралтай цэр ховлох эм учраас ямар нэгэн гаж нөлөө байхгүй.Оройдоо 5цагаас хойш өгөхгүй.Баярлалаа
Хэрэглэгч2018-02-20 01:55:58
2 сартай жирэмсэн хүн ууж болох уу
Их эмч2018-02-20 01:55:58
Сайн байна уу,ууж болно оо.Баярлалаа
Хэрэглэгч2017-12-22 06:21:57
10 сартай хоолой улайсан хүүхэд ууж болхуу хоолойны өвчинг анагаахуу эсвэл ханиадны эмүү яг алинд нь илүү үр дүн үзүүлэх вэ
Их эмч2017-12-22 06:21:57
Сайн байна уу, ханиалга намдааж, цэр шингэлэх үйлчилгээтэй бэлдмэл байгаа, Баярлалаа
Хэрэглэгч2017-11-16 06:13:47
сайн байнуу имупрет тэй хамт уулгаж болох уу
Их эмч2017-11-16 06:13:47
Сайн байна уу, Имупрет- Хоолой өвчинд хэрэглэх, үжилгүйжүүлэх бэлдмэл, линкас- Өтгөн цэрийг шингэлэн амьсгалын замаас гадагшлахад туслана. Иймээс цэр ховхлохын зэрэгцээ нянг гадагшлуулах нөлөө үзүүлнэ. Линкас нь хамрын бөглөрөлт болон гуурсан хоолойн агчилтыг арилгана. Баярлалаа
Хэрэглэгч2017-09-18 23:24:21
Linkas iig nus n goojood naitaihad uuj bolhuu 1nas 4saptai
Их эмч2017-09-18 23:24:21
сайн байна уу Линкас нь үрэвссэн хоолой төвөнхийн гадаргууд нимгэн хамгаалах давхарга үүсгэдэг.Энэхүү механизмаар цочирч хуурайшсан хоолойг зөөлрүүлэн тайвшруулж хэсгийн ханиалга намдаах үйлдэл үзүүлдэг байна. Линкас нь өтгөн цэрийг шингэлэн амьсгалын замаас гадагшлахад туслана. Иймээс цэр ховхлохын зэрэгцээ нянг гадагшлуулах нөлөө үзүүлнэ. Линкас нь хамрын бөглөрөлт болон гуурсан хоолойн агчилтыг арилгана. 1нас 4сартай хүүхдэд үзлэг хийсн эмчийн заавраар өгч болно
Хэрэглэгч2016-03-09 18:53:00
Дотор нь тундас байдаг юм уу
Их эмч2016-03-09 18:53:00
Сайн байна уу,Линкас нь ургамлын гаралтай сироп учир бага зэрэг ургамлынх нь тунадас байж болно.Та он сарыг нь нягталж хараарай.Их хэмжээний бужигнасан тунадас бол та хэрэглэж болохгүй.Баярлалаа
Хэрэглэгч2015-12-31 02:05:43
Jiremsen bl uuj blhuu
Их эмч2015-12-31 02:05:43
Сайн байна уу ургамлын гаралтай тул хор нөлөө бага байдаг. Эмчийн заалтаар хэрэглэнэ. Баярлалаа
Хэрэглэгч2015-08-21 18:46:16
хүүхэд линкас уугаад хамарын нармай хэсэгээрээ хөөгөөд нулимас нь гараад байна яах вэ
Их эмч2015-08-21 18:46:16
Сайн байна уу эмчид яаралтай үзүүлэх хэрэгтэй.
Хэрэглэгч2015-08-21 18:45:41
хүүхэд линкас уугаад хамарын нармай хэсэгээрээ хөөгөөд нулимас нь гараад байна яах вэ
Их эмч2015-08-21 18:45:41
Сайн байна уу 103 яаралтай дуудаарай.
Хэрэглэгч2015-08-21 18:42:46
хүүхэд линкас уугаад хамарын нармай хэсэгээрээ хөөгөөд нулимас нь гараад байна яах вэ
Их эмч2015-08-21 18:42:46
Сайн байна уу таарахгүй харшлаад байвал шууд зогсоож эмнэлэгт үзүүлэх хэрэгтэй.