ЭмГоо сайханЭэж ба хүүхэдЖор илгээхШинэЭМДаатгалаар авахЗахиалга хянах
DE

Нифеди-денк 20мг №100

30,300

RxЖороор олгох эм

Гишүүнчлэлийн үнэ :

Basic

-5%-1,515

Үнэ
28,785
Gold

-6%-1,818

Үнэ
28,482
Platinium

-8%-2,424

Үнэ
27,876

Тоо ширхэг :

Номин Седар (0.6ш)Байршил харах
Монос Сансар колонк (0.8ш)Байршил харах
Монос УБ таун (0.77ш)Байршил харах
Монос Өнөр плаза (0.7ш)Байршил харах
Хоумланд (2.2ш)Байршил харах
Монос Зайсан цацралт (2.2ш)Байршил харах
Скай ресиденс-3 (0.64ш)Байршил харах
Хоног (1.7ш)Байршил харах

Бүтээгдэхүүний дэлгэрэнгүй

Нэг шахмалаар өдөрт 1-2 удаа ууж хэрэглэнэ. Хоолны дараа усаар даруулж бүхлээр нь залгиулж уунэ. Өглөө оорй тогтмол цагт ууж хэрэглэнэ

Архаг тогтвортой зүрхний бах, Принцметаль зүрхний бах,Анхдагч цусны даралт ихсэх өвчин. 
 

1 бүрхүүлтэй шахмалд үйлчлэгч бодис: Нифедипин -20 мг. Туслах бодис: лактоз моногидрат, бичил талст целлюлоз, улаан буудайн цардуул, желатин, магнийн стеарат, тальк, этилцеллюлоза, арлацел 186, сахароз, повидон, натрийн кармеллоза, титанийн хоёрч исэл, кремнийн коллоид диоксид, Е 104, Е110, макрогол, полисорбат, глицерин агуулагдана.

Цээрлэлт: Нифидипинд хэт мэдрэг хүмүүс,тогтворгүй зүрхний бах,зүрх судасны шок,аортын хэт нарийсал,сүрье өвчний эмчилгээнд хэрэглэдэг бэдмэлтэй хамт хэрэглэгүй,зүрхний булчингийн цочмог шигдээс үед цээрлэнэ. Анхааруулга!Эмчилгээний өмнө артерийн даралтыг тогтмол хэмжих шаардлагатай бөгөөд ялангуяа энэ нь бусад артерийн даралт бууруулах эм хэрэглэж байгаа өвчтөнүүдэд чухал. Нифедипиний эмчилгээний үед элэгний үйл ажиллагааны зарим үзүүлэлтүүд (АЛАТ, АСАТ) ихсэж болно. Тусгай бүлгийн өвчтөнүүдийн урьдчилан сэргийлэлт: Хүнд явцтай зүрх судасны өвчин, зогсонгишилт зүрхний дутагдалтай өвчтөнүүд маш болгоомжтой хэрэглэнэ. Хүүхдийн артерийн даралт ихсэх өвчний эмчилгээнд хэрэглэхгүй. Фентанил өндөр тунгаар хэрэглэж байгаагаас шалтгаалан хагалгааны үед даралт огцом унахаас сэргийлж хагалгаанаас 36 цагийн өмнө нифедипиний эмчилгээг зогсооно. Бэлдмэлийг жирэмсэн үед хэрэглэхгүй ба нифедипин хөхний сүүтэй ялгардаг учир бэлдмэлийг хэрэглэх явцад хөхөөр хооллохыг хориглоно. Автомашин жолоодох, техниктэй ажиллахад эмийн үзүүлэх нөлөө: Машин жолоодох ба бусад техниктэй ажиллах чадварт нөлөө үзүүлэхгүй. Гаж нөлөө: Бэлдмэлийг хэрэглэх явцад дараах гаж нөлөө илэрч болно. Зүрх судасны системийн зүгээс:Хаван, артерийн даралт илэрхий буурах, зүрх дэлсэх. ТМС-ийн зүгээс: Толгой эргэх, цочромтгой болох, нойр өөрчлөгдөх, нүд бүрэлзэх, тэнцвэр алдагдах. Хоол боловсруулах замын зүгээс: Дотор муухайрах, суулгах, өтгөн хатах, агчил. Системийн урвалууд: Толгой өвдөх, нүүр улайх, ядарч сульдах. Цусны системийн зүгээс: Цусны эсийн тоо цөөрөх (агранулоцитоз, цус төлжилгүйдлийн цус багадалт, тромбоцитопени). Бусад урвалууд:Арьсны тууралт, загатнаа, халуурах, бэлгийн дур хүсэл өөрчлөгдөх, ховор тохиолдолд буйл өвдөж хавдах.

Асуулт хариулт

Хэрэглэгч2024-08-07 11:36:59

Сайн байнуу энэ эмийг өлөн элгэн дээрээ ууж болдог уу эсвэл заавал юм эдснийхээ дараа уудийн болуу бас зүрх бага зэрэг дэлсээд бгн ийм үед ууж болхуу

Их эмч2024-08-07 13:29:35

Сайн байна уу. хэрэглээд зүрх дэлсэх шинж илэрч байгаа бол хяналтын эмчээсээ зөвлөгөө аваарай

Хэрэглэгч2024-01-14 23:04:10

Хөхүүл 6 сартай ууж болох уу 103 эмч болно гээд танай дээр болохгүй гэсэн бна

Их эмч2024-01-14 23:56:14

Сайн байна уу. Нифедипин нь эхийн сүүгээр ялгардаг тул хөхөөр хоололтыг зогсоох шаардлагатай.

Хэрэглэгч2024-01-06 01:35:24

Hohvvl bichj ogloo uuj bolhuu

Их эмч2024-01-06 01:54:04

Сайн байна уу. Нифедипин нь эхийн сүүгээр ялгардаг тул хөхөөр хоололтыг зогсоох шаардлагатай.

Хэрэглэгч2023-07-31 19:40:20

Сайн байна уу. 1 сар гарантай жирэмсэн. Энэ эмийг даралт бууруулах зорилгоор ууж болох уу

Их эмч2023-08-01 01:35:17

Сайн байна уу. болохгүй ээ

Хэрэглэгч2023-07-04 13:16:43

Сайн байна уу?жирэмсэн байхдаа даралт ихсээд ууж байсан.эмч энэ тохиродог эм чинь юм бна гэсэн юм.өрхийн эмч амилисо бичиж өгсөн.сая даралт 180хүрээд nifidifin 20мг уусан 40 минутны дараа150 болсон байна.үргэлжлүүлээд уувал зүгээр үү

Их эмч2023-07-04 13:39:26

Сайн байна уу. та даралт буулгах эмийг ойр ойрхон ууж болохгүй тул даралтаа сайн хэмжиж байгаад эм хэрэглээрэй

Хэрэглэгч2022-11-21 23:22:44

хэрэглээний давуу болон сул тал

Их эмч2022-11-22 00:45:58

Сайн байна уу. Үзлэг болон зовиураас үндэслэн эмч эм болон тунг тогтоож өгнө өө.

Хэрэглэгч2018-02-20 02:32:44

daraltaa buuruulhiin tuld togtson tsagaar uuhuu esvel zgr l udurt negiig uuchihuu?

Их эмч2018-02-20 02:32:44

Сайн байна уу,тогтсон цагаар ууна аа.Баярлалаа.

Хэрэглэгч2018-02-20 02:03:30

Daralt ihessen ued uuval zugeeruu? 10gramtaig ni? udurt negiig uuh uu?

Их эмч2018-02-20 02:03:30

Сайн байна уу, Болно, 10мг тайг ууна, гэхдээ зүрх судасны эмчид хандаж зөвлөгөө аваарай, Баярлалаа

Хэрэглэгч2017-08-21 03:20:45

8 сартай жирэмсэн хэрэглэж болох уу яг юуны эм бэ

Их эмч2017-08-21 03:20:45

Сайн байна уу даралт буулгах эм байгаа эмчийн заалтаар хэрэглэж болно. Баярлалаа

Хэрэглэгч2017-08-21 02:30:26

8 сартай жирэмсэн хэрэглэж болох уу яг юуны эм бэ

Их эмч2017-08-21 02:30:26

Сайн байна уу даралт буулгах эм байгаа эмчийн заалтаар хэрэглэж болно. Баярлалаа