

Каптоприл+НСТ-денк 50мг/25мг No.100
66,500₮
Гишүүнчлэлийн үнэ :

-5%-3,325₮

-6%-3,990₮

-8%-5,320₮
Тоо ширхэг :
Бүтээгдэхүүний дэлгэрэнгүй
Тунг эмчлэгч эмч тухайн өвчний явц, тухайн хүний биеийн онцлогт тохируулан тогтоож өгнө.
Даралт буулгах хавсарсан бэлдмэл. Давуу тал: Даралт буулгах зохимжтой хослол 1 шахмалд 2 эм багтсан, хэрэглэхэд хялбар, эдийн засгийн хувьд хэмнэлттэй, үнэ хямд нэг нь нөгөөгийнхөө гаж нөлөөний илэрлийг бууруулсан, эмийн үйлдлийг дэмжихдээ сайн, цар хүрээ өргөн тогтвортой өндөр гипертензинтэй, хавагнах хандлагатай хүмүүст хэрэглэхэд тохиромжтой..
50мг каптоприл +25 гидрохлортиазид
Каптоприл, тиазид, сульфонамидын бүлгийн эмүүдэд хэт мэдрэг хүмүүс, илэрхий хавагнах хандлагатай өвчтөн, бөөрний үйл ажиллагааны хүнд явцтай эмгэг, диализ хийлгэх шаардлагатай хүмүүс, бөөрний судасны нарийсал, бөөр шилжүүлэн суулгасан хүмүүс, гол судасны ба хоёр хавтаст хавхлагын нарийслын улмаас зүүн ховдлоос шахах цусны урсгал саатах цусны альдостероны хэмжээ анхдагчаар ихсэх, элэгний үйл ажиллагааны хүнд эмгэг буюу элэгний анхдагч өвчин, электролитийн тэнцвэрийн илэрхий алдагдал (цусны кали ба натрийн хэмжээ багасах, кальцийн хэмжээ ихсэх), жирэмсэн ба хөхүүл үе, хүүхэд (бүрэн судлагдаагүй учир) зэрэгт тус тус хэрэглэхийг цээрлэнэ.
Асуулт хариулт
Хэрэглэгч2024-07-26 19:45:52
Гаж нөлөө байдаг уу
Их эмч2024-07-26 19:59:47
Сайн байна уу.Гаж нөлөө: Толгой эргэнэ, зүрх дэлсэх, даралт огсом буурах, дотор муухайрч бөөлжих,ханиалгах ховор тохиолдолд ухаан алдах зэрэг гаж нөлөө илэрч болно.
Хэрэглэгч2024-04-17 13:36:35
Vne
Их эмч2024-04-17 14:36:14
Сайн байна уу. Хайрцагандаа 100 ширхэгтэй 65000төгрөг
