

Ацесис 600мг №10
19,500₮
Гишүүнчлэлийн үнэ :

-5%-975₮

-6%-1,170₮

-8%-1,560₮
Тоо ширхэг :
Бүтээгдэхүүний дэлгэрэнгүй
Насанд хүрэгсэд ба 14 –с дээш насны хүүхдэд : Амьсгалын замын эрхтэний өвчлөлийн үед 1 уутаар (600мг) хоногт 1 удаа, Бусад өвчлөлийн үед 1 уутаар (600мг) хоногт 2-3 удаа ууна. Эмчилгээний үргэлжлэх хугацаа нь эмчилгээний дэглэмийн загуу хүн бүрт өвөрмөц байна. Цочмог өвчний үед 5-10 хоног, архаг өвчний үед 1-2 сар хэрэглэнэ.
Ацесис бэлдмэл нь ацетилцистеин агуулдаг. Энэ нь бронхын салсыг шингэрүүлж ховхролтыг нь хөнгөвчилж амьсгалыг сайжруулна. Бэлдмэлийг их хэмжээний шүүрэл болон бронхын салстын шүүрлийн өөрчлөлт бүхий цочмог ба архаг бронхит (бронхын үрэвсэл), бронхоэктаз (бронхын байнгын тэлэгдэл), архаг явцтай уушгины бөглөрөлт өвчин (амьсгаадах, цэр их хэмжээгээр ялгарах, ханиалгах шинж бүхий удаан хугацаагаар үргэлжилдэг өвчин), уйланхайт хатуурал (уушги болон бусад эрхтэнд өтгөн салслаг шүүрэл илрэх шинжээр илэрдэг удамшлын өвчин) зэрэг амьсгалын тогтолцооны өвчний үед хэрэглэнэ.
Идэвхтэй бодис 600мг ацетилцистеин
Ацетилцистеины эмчилгээний үед дараах гаж нөлөө илэрч болно. Хааяа илрэх (1000 өвчтөнд 1, 100 өвчтөнд 1-с цөөн илрэх): анафилаксын урвал зэрэг харшлын урвал, толгой өвдөх, чих шуугих, зүрхний цохилт түргэсэх, амны салст бүрхүүлийн үрэвсэл, ходоод өвдөх, суулгах, бөөлжих, дотор муухайрах, чонон хөрвөс, тууралт гарах, загатнах, халуурах, цусны даралт буурах зэрэг гаж нөлөө илэрч болно. Маш ховор илрэх (10000 өвчтөнд 1-с цөөн, 1000 өвчтөнд 1-с цөөн илрэх): амьсгал өөрчлөгдөх зэрэг харшлын урвал, толгой эргэх, цус алдах. Тодорхойгүй (байгаа мэдээллээс тогтоох боломжгүй): нүүр хавагнах, бронх бөглөрөх зэрэг гаж нөлөө илэрнэ.
Асуулт хариулт
Хэрэглэгч2024-12-10 00:01:12
Хоолой сэрвэгнээд хий хуцуулж ханиалгаад байна. 19тай хүн. Ямар эм уулгах вэ. Асесуs өгч болох уу
Их эмч2024-12-10 00:22:44
Сайн байна уу. Ацесис 600мг цэр ховхлох үйлчилгээтэй эм, цэртэй ханиалгын үед ууж хэрэглэнэ.
Хэрэглэгч2023-03-16 12:33:08
4 nastai huuhed shunu haniagaad bn yu uguh ve
Их эмч2023-03-17 01:11:44
Сайн байна уу. 600 мг бол насанд хүрэгчийн тун шүү эмчид чагнуулаарай
Хэрэглэгч2022-02-10 21:41:18
Oroi 6n tsagaas hoish uuj boldoguu
Их эмч2022-02-11 09:42:11
Сайн байна уу. Цэр ховхолж, задалдаг эм нь тун болон хүнээсээ хамаарч 8 цаг хүртэл үйлчилдэг тул оройн цагаар уух шаардлагагүй. Хэвтээ байдалд ховхорсон цэр нь гадагшилж чадахгүй ханиалгадаг тул нойр хулжаана.
Хэрэглэгч2019-11-03 11:57:43
Жирэмсэн хүн хэрэглэж болох уу одоо 7 сартай
Их эмч2020-03-04 14:10:15
Сайн байна уу. Шаардлагатай үед хяналтын эмчийн заалтаар хэрэглэнэ
Хэрэглэгч2018-03-23 02:17:01
уух заавар
Их эмч2018-03-23 02:17:01
хоолны дараа 50 мл усанд найруулж хэрэглэнэ. баярлалаа
Хэрэглэгч2018-03-23 02:16:26
усаар даруулж хэрэглэх үү эсвэл найруулж уухуу найруулах бол хэдэн млл усанд найруулах вэ
Их эмч2018-03-23 02:16:26
сайн байна уу 50 мл орчим усанд найруулж хэрэглэнэ. баярлалаа
