Глюкоз 5%-500мл
2,850₮
Гишүүнчлэлийн үнэ :
-5%-142.5₮
-6%-171₮
-8%-228₮
Тоо ширхэг :
Бүтээгдэхүүний дэлгэрэнгүй
Зөвхөн судсанд дуслаар хийж хэрэглэнэ. Тунг өвчтөний нас, биеийн жин, онцлогоос хамааран эмчлэгч эмч тогтооно.
Гипогликеми, тэжээлийн дутагдал, элэгний дутагдал, гепатит, шок, коллапс, шингэн алдалт зэрэгт тус тус хэрэглэнэ. Мөн өндөр агууламжтай эмүүдийг шингэлэхэд уусгагч болгон хэрэглэнэ.
Глюкоз, тарилгын нэрмэл ус
Тухайн бэлдмэлд хэт мэдрэгшсэн хүн хэрэглэхийг хориглоно. Эрдэнэшишийн харшил, гипергликеми, флебит, тромбоз, гипокалиеми, гипофосфатеми, гипомагниеми, ацидоз, бөөлжих, гиперволеми зэрэгт тус тус хэрэглэхийг хориглоно. Биед ус ихээр хуримтлагдсан, гиперлактатеми, цусны эргэлтийн системийн алдагдал, мэс заслын дараах глюкозын алдагдал, тромбофлебит, тархи, уушигны хаван, зүрхний дутагдал, цочмог хэлбэрийн бөөрний дутагдал (Америкри, олигоури), гипонатриеми, чихрийн шижингийн үед, бөөрний үйл ажиллагааны алдагдалтай, сепсис, цусны электролитийн хэмжээ багассан болон жирэмсэн, хөхүүл эхчүүдэд болгоомжтой хэрэглэнэ. Тромбоз, флебит, гипергликеми, гипокалиеми, гипофосфатеми, гипомагниеми, ацидоз, бөөлжих, ам цангах, гиперволеми, харшлын урвал зэрэг гаж нөлөө илэрч болно.
Асуулт хариулт
Хэрэглэгч2023-01-25 17:45:28
29 хоногтой нярайд хийдэг үү? шарлалтанд хийлгэнэ гэхийн??
Их эмч2023-01-25 22:07:49
Сайн байна уу. Хяналтын эмчээсээ лавлаарай