
Эфлоран 100мл 500мг
9,500₮
Гишүүнчлэлийн үнэ :

-5%-475₮

-6%-570₮

-8%-760₮
Тоо ширхэг :
Бүтээгдэхүүний дэлгэрэнгүй
Тунг эмчлэгч эмч тухайн өвчний явц, тухайн хүний биеийн онцлогт тохируулан тогтоож өгнө.
Мэс ажилбарын үеийн, ялангуяа хэвлийн хөндийн эрхтэнүүд болон шээсний замын эрхтэнүүдийн мэс ажилбарын үеийн агааргүйтнээр үүсгэгдсэн халдваруудын эмчилгээ болон халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор, агаартан-агааргүйтнээр хавсарч үүсгэгдсэн холимог халдварын хавсарсан эмчилгээнд, ходоод болон элэгний хүнд хэлбэрийн амёбиаз, сепсис, хэвлийн гялтангийн үрэвсэл, ясны чөмөгний үрэвсэл, эмэгтэйчүүдийн халдварууд, тархи болон бага аарцгийн буглаа, уушгины буглаат хатгаа, хийт үхжил, арьс болон зөөлөн эд, яс, үений халдвар зэрэг болно
Ерөнхий шинж өнгөгүй буюу бага зэрэг шаравтар туяатай, үзэгдэх механик хольцгүй, тунгалаг шингэн. Уусмалын 100 мл тутамд метронидазол 500мг, натри хлорид 700мг, эдетат натри 10мг, тарилгын ус 100 мл тус тус агуулагдана
Асуулт хариулт
Хэрэглэгч2019-12-03 19:30:06
Жирэмсэн гэдгээ мэдэхгүй уусан бол уурагт гаж нөлөөтэй болуу
Хэрэглэгч2018-08-20 11:39:26
Сайн байна уу нvvр татах гоо сайхны мэс заслын дараа хэрэглэж болох уу ? Бактерии оруулахгvй байх vvДнээс? Баярлалаа.
Их эмч2018-08-20 11:39:26
сайн байна уу мэс засал хйих эмчээсээ зөвөлгөө аваарай.баярлалаа
Хэрэглэгч2018-05-16 12:21:52
Сайн байна уу. Метронидазолыг трихоманоз эмчлэхэд хэрэглэж болох уу? :-)
Их эмч2018-05-16 12:22:32
Сайн бйна уу? эмчилгээнд хэрэглэгддэг байгаа. баярлалаа.
Хэрэглэгч2018-04-01 10:03:35
Метронидазол тариагаар ямар үнэтэй бэ
Их эмч2018-04-01 10:03:35
сайн байна уу? 100 мл дуслаар 6900 гэж байгаа баярлалаа
Хэрэглэгч2018-03-11 01:01:17
Эмчийн заавраар эфлоран ууж байна 5хоног өдрийн 2р уугаарай гэсэн юм гэтэл эм уусны дараа дотор муухайраад байх юм бас бие сульдаад байна ийм сөрөг нөлөөтэй юу
Их эмч2018-03-11 01:06:09
Гаж нөлөө: Ходоод гэдэсний замын талаас: Дотор муухайрах, бөөлжих, суулгах, хоолны дуршил буурах, аманд метал амтагдах, аюулхайгаар өвдөх Төв мэдрэлийн системийн талаас: Удаан хугацаагаар хэрэглэх үед: Толгой өвдөх, толгой эргэх, сэрэмтгий чанар нэмэгдэх, сэргэл гутрах, нойр өөрчлөгдөх, бие сульдах болон зарим тохиолдолд: ухаан будангуйрах, хий үзэгдэл илэрх ба татах Шээс бэлгийн системийн талаас: Шээхэд шээсний сүвээр хорсох, үтрээнд мөөгөнцөрийн өсөлт нэмэгдэх (кандидоз) Метронидазол эмчилгээний үед шээс улаан хүрэн өнгөтэй гарч болно зовиур нь ихсээд байвал эмчдээ давтан үзүүлээрэй
Хэрэглэгч2017-06-08 20:22:46
Metronidazoliig 2gr-r 1 udaa uuval her hor nuluut ve?
Их эмч2017-06-08 20:22:46
Сайн байна уу. Эмчийн заавраар хэрэглэхэд гаж нөлөө бага.
Хэрэглэгч2015-04-03 20:50:55
Митронидазол үнэ хэд вэ
Их эмч2015-04-03 20:50:55
Сайн байна уу 10ш 300төг
