ЭмГоо сайханЭэж ба хүүхэдЖор илгээхШинэЭМДаатгалаар авахЗахиалга хянах

Мирена 52мг №1

650,000

Гишүүнчлэлийн үнэ :

Basic

-5%-32,500

Үнэ
617,500
Gold

-6%-39,000

Үнэ
611,000
Platinium

-8%-52,000

Үнэ
598,000

Тоо ширхэг :

Бүтээгдэхүүний дэлгэрэнгүй

  • Эмэгтэйчүүдийн үзлэг хийсний дараа үтрээнд үтрээний толь тавьж умайн хүзүүг антисептик уусмалаар ариутгана Дараа нь нарийн, уян хуванцар гуурсны тусламжтайгаар Мирена-г умайд тавина. Мирена-г умайд тавих явцыг эмэгтэйчүүд мэдрэх боловч энэ нь хүчтэй өвдөлтийг үүсгэдэггүй

  • Зарим эмэгтэйчүүд Мирена-г умайд тавихад хүчтэй өвдөлт болон толгой өвдөхийг мэдэрдэг. Тайван байдалд 30 минутын дараа дээрх шинж арилахгүй бол магадгүй умайд уг ерөндөг буруу тавигдсан байж болно. Эмэгтэйчүүдийн үзлэг дахин хийж шалгана. Шаардлагатай гэж үзвэл Мирена-г авна

  • Зарим эмэгтэйчүүдэд Мирена-г тавьсны дараа арьсан дээр харшлын урвал өгдөг. Тавих заавар Зөвхөн эмч тавих эрхтэй Мирена ариун саванд савлагдсан байна. Мирена-г этилений оксид-оор ариутгана

  • Ариун чанарын хадгалахын тулд баглаа савыг нээхийг хориглоно. Зөвхөн нэг удаа хэрэглэхээр зориулагдсан, хэрэв дотор талын савлалт задарсан байвал Мирена-г хэрэглэхийг хориглоно. Хугацаа дуусахаас өмнө хэрэглэнэ

  • Сарын тэмдэг ирсэнээс хойш 7 хоногийн дотор эсвэл эмнэлгийн нөхцөлд жирэмслэлтийг тасалсан тохиолдолын дараа дамжуулагчийн тусламжтайгаар Мирена-г умайнд тавина Мирена-г шинэ ерөндөгөөр сарын тэмдгийн дурын өдөр сольж болно

  • 1.мөрөвч 2.мирена 3.хэмжээстэй хувиар 4.заагч цагираг 5.дотроо бүлүүр агуулсан дамжуулагч гуурс 6.гүйгч 7.хэмжээс 8.утсанд зориулсан сэртэн 9.утас 10.дамжуулагч бариул Тавихад бэлтгэх эмэгтэйчүүдийн үзлэг хийж умайн байрлал, хэмжээг тогтоосны дараа хурц умайн хүзүүний үрэвсэл, жирэмслэлт болон бусад эмэгтэйчүүдийн эсрэг заалт байгаа эсэхийг шалгана үтрээний тольны тусламжтайгаар умайн хүзүүг гарган үтрээ болон умайн хүзүүг тохирсон ариутгалын уусмалаар ариутгана

  • Шаардлагатай гэж үзвэл туслагчийн тусламжийг авна Хавчуурын тусламжтайгаар умайн хүзүүний дээрх урвалыг хавчиж барина. Хавчуураар болгоомжтой умайн хүзүүг тэгшилнэ. Мирена-г умайн хөндийд суулгах хүртэл ийм байрлалаар барина 

  • Умайн зондыг болгоомжтой умайн хөндийд оруулж умайн хүзүүний чиглэл болон уртыг нь хэмжинэ (умайн ёроолоос гадна талын амсар хүртэл)Энэ үед умайн хөндий таславчтай, наалдац болон салстын доорх гаралтай фибромаг байгаа эсэхийг шалгана. Хэрэв умайн хүзүү хэт нарийн байвал умайн хүзүүг өргөсөхийн хажуугаар парацервикаль замаар өвдөлт намдаах бэлдмэлийг хэрэглэнэ

  • Хүсээгүй жирэмсэлтээс хамгаалах

  • Меноррагийг (их хэмжээний цус гарах) эмчлэх

  • Эстроген орлуулах эмчилгээ хийлгэх явцад эндометрийн гиперплази-гаас (умайн дотор салстын хэт ургалт) сэргийлэх зорилгоор хэрэглэх Миренагийн эмчилгээний үр дүн Миренагийн эмчилгээний үр дүнгийг цэвэршсэн эмэгтэйтэй харьцуулж болно 

  • Түүнчлэн умайн хөндийд зэс агуулсан ерөндөг тавиулсан эмэгтэй болон дотуур ууж хэрэглэдэг жирэмслэлтээс хамгаалдаг бэлдмэлтэй нэгэн адил эмчилгээний өндөр идэвхтэй бэлдмэл

  • 52 мг левоноргестрел Хоногт 20мкг-ыг ялгаруулдаг

  • Эсрэг заалт: Доор дурьдсан тохиолдолд хэрэглэхийг хориглоно. Үүнд: Жирэмсэн эсвэл жирэмсэн байж болзошгүй тохиолдолд Бага аарцагны эрхтэнийн үрэвсэлт өвчин Шээс бэлгийн замын доод эрхтэнийн үрэвсэлт өвчин Төрсний дараах эндометрийн үрэвсэл (төрсний дараах умайн халдвар) Сүүлийн 3 сард үр хөндүүлсний дараах умайн үрэвсэл Цервицит (умайн хүзүүний үрэвсэл) Халдварт өвчин хавсарсан тохиолдолд Шалтгаан нь тодорхойгүй умайн цус алдалт Умай болон умайн хүзүүний гажиг, ялангуяа умайн фибромиомоос шалтгаалсан умайн хөндийг деформацид оруулсан тохиолдолд Элэгний хурц үрэвсэл болон элэгний хавдар Умай, умайн хүзүүний хавдар эсвэл хавдар байж болзошгүй тохиолдол Умайн хүзүүний дисплази атипи-тэй хавсарсан тохиолдол (умайн хүзүүний эсийн өөрчлөлт) Хөхний хавдар Миренагийн найрлаганд орсон бодист харшилтай тохиолдолд хэрэглэхийн хориглоно. Болгоомжлох арга хэмжээ Хэрэв доорх эмгэг байгаа эсвэл Мирена-г хэрэглэсний дараахан эдгээр эмгэг илэрвэл Мирена-г хэрэглэхээ зогсоох шаардлагатай. Үүнд: Мигрень, нэг талын нүдний хараа муудах Толгой хүчтэй өвдөх Шарлалт Артерийн даралт огцом ихсэх Даавар хамааралтай хавдар эсвэл байж болзошгүй тохиолдол Зүрх судасны хүнд эмгэг, ялангуяа инсульт, зүрхний инфаркт Мирена-г биед тавихын өмнө Мирена-г умайд тавихын өмнө, ялангуяа бэлгийн замаар халдварладаг өвчин байгаа эсэхийг магадлах зорилгоор үтрээнээс арчдасын шинжилгээ авна. Умайн байрлал болон хэмжээг мэдэхийн тулд эмэгтэйчүүдийн үзлэг хийсэн байх шаардлагатай. Мирена-г хэзээ умайд тавих вэ? Сарын тэмдэг ирсэнээс хойш 7 хоногийн дотор Мирена-г умайд тавина. Эсвэл эмнэлгийн нөхцөлд үр хөндүүлсний дараа бэлгийн замын халдварт өвчнийг үгүйсгэсний дараа шууд тавьж болно. Төрсний дараа 6 долоо хоногийн дотор төрсөн эхэд тавихыг хориглоно. Сарын тэмдгийн ямар ч үед Мирена-г шинэ ерөндөгөөр сольж болно. Бэлгийн хавьтлын дараа Мирена-г жирэмсэлтээс хамгаалах зориулалтаар хэрэглэхийг хориглоно

  • Гаж нөлөө: Мирена-г умайд тавьсны дараа сарын тэмдгийн өөрчлөлт илрэх боловч энэ нь хэвийн зүйл. Эдгээр өөрчлөлтөнд бага хэмжээний цусархаг ялгадас гарах, сарын тэмдгийн хугацаа уртсах эсвэл богиносох, сарын тэмдгийн ирэх хугацаа тогтмол бус болох, сарын тэмдэг ирсэн үед цус гарах хугацаа уртсах эсвэл бүр хоригдох, сарын тэмдгийн үед гарах цусны хэмжээ ихсэх, өвдөлттэй ирэх шинжээр илэрнэ. Мирена-г хэрэглэсэн эмэгтэйчүүдийн 12%-д өндгөвчний уйланхай үүссэн Эмэгтэчүүдийн 1-10% нь хэвлийгээр, аарцаг орчмоор, нуруугаар өвдөх, батгаших, шингэн бие махбодид хуримтлагдаж биеийн жин нэмэгдэх, хөх томрох, толгой өвдөх, сэтгэл санаа тогтворгүй болох, уур уцаартай болох, сэтгэл санаагаар унах, үтрээнээс цагаан зүйлийн ялгаралт ихсэх, эсвэл умайн хүзүүний үрэвсэл үүсэх шинж илэрнэ. Эмэгтэйчүүдийн 1-ээс доош хувьд нь бэлгийн замын халдвар илрэх, бэлгийн дуршил буурах, толгойн үс шингэрч унах, арьс үсэрхэг болж загатнаа үүснэ. Эмэгтэйчүүдийн 0,1%-д мигрень, арьсанд харшлын тууралт гарах, чонон хөрвөс, намарс үүсэхийн зэрэгцээ гэдэс дүүрэх шинж ажиглагдсан. Мирена-г даавар орлуулах эмчилгээнд эстрогены бэлдмэлтэй хавсарч хэрэглэхэд дээр дурьсан шинж тэмдэг мөн адил илэрсэн. Эдгээр шинж тэмдэг нь Мирена-г анх үтрээнд суулгасан өдрөөс эхлэн илэрч яваандаа бүрэн арилдаг. Эмийн харилцан нөлөөлөл Хэрэв эмэгтэй эпилепсийн эсрэг бэлдмэлийг удаан хугацаагаар хэрэглэж байгаа тохиолдолд эмийн үйлчлэл сулардаг

  • Тусгай заалт: Сүүлийн үеийн судалгаанаас үзэхэд гестаген агуулсан жирэмслэлтээс хамгаалдаг бэлдмэл нь тромбоз үүсгэдэг гэдэг боловч үүнийг бүрэн нотлоогүй байна. Венийн болон артерийн судасны тромбозын шинжид: аль нэг талын хөл өвдөх/ эсвэл хаван үүсэх өвчүүний араар гэнэт хүчтэй өвдөх, энэ нь зүүн гар луу дамжихтай холбоогүй гэнэт амьсгал өөрчлөгдөх гэнэт ханиалгах өвөрмөц хүчтэй удаан хугацаагаар толгой өвдөх гэнэт хараа муудах эсвэл сохрох юмыг хоёрлож харах, хэл яриа дультраадаж ойлгогдохгүй болох толгой эргэх, коллапс, хааяа таталдаа үүсэх бие сулрах эсвэл гэнэт биеийн аль нэг талын мэдрэхүй алдагдах хөдөлгөөний өөрчлөлт хэвлийгээр хүчтэй өвдөх шинж илэрнэ. Нүдний судсанд тромб үүссэнээр хараа муудах улмаар сохрох аюулд хүргэдэг. Венийн судасны өргөсөл, өнгөц тромбофлебит (вений судасны үрэвсэл тромб үүсэх ) нь венийн судсанд нөж үүсгэдэг эсэх нь одоо болтол тайлбарлагдаагүй байгаа. Мирена зүрхний булчингийн үрэвсэл үүсгэх эрсдэлтэй тул зүрхний олдмол болон төрөлхийн гажигтай хүмүүст болгоомжтой хэрэглэх шаардлагатай, эдгээр хүмүүст Мирена-г тавьсан болон авсан тохиолдолд курс антибиотик эмчилгээг хийх шаардлагатай. Чихрийн шижинтэй эмэгтэйчүүд Мирена-г хэрэглэх явцад байнга цусан дахь сахарын хэмжээг хянах шаардлагатай

  • Төрөөгүй эмэгтэйчүүдэд төрөөгүй залуу бүсгүйчүүд болон насжилтаас хамаарч умайн хэмжээ багассан цэвэршилтийн дараах үеийн эмэгтэйчүүдэд Мирена нь зохимж муутай байдаг. Иймд эдгээр хүмүүст хэрэглэхгүй. ЧУХАЛ МЭДЭЭЛЭЛ Ерөндөгийг зөв тавьсан эсэхийг нотлох зорилгоор ультрасонографи (ЭХО)-д харуулна. Шаардлагатай гэж үзвэл шинэ ерөндөгийг тавина. Хэзээ ч хэрэглэсэн ерөндөгийг дахин умайд тавихгүйг анхаар. МИРЕНА-Г АВАХ Ерөндөгийг авахдаа утсыг хавчуураар хавчиж зөөлөн татаж авна. Тусгай заалт Жирэмслэлтээс найдвартай хамгаалахын тулд ерөндөгийг сарын тэмдэг ирсний 5 дахь өдрөөс хойш авахыг хориглоно. Ерөндөгийг авахаас 5 хоногийн өмнө жирэмслэлтээс хамгаалдаг (бэлгэвч) бусад аргыг хэрэглэнэ. Хэрэв эмэгтэй биений юмгүйдэлтэй байвал ерөндөгийг авахаас 5 хоногийн өмнөөс эхлэн цаашид сарын тэмдэг иртэл жирэмслэлтээс хамгаалдаг бусад аргыг хэрэглэнэ. Хуучин Мирена-г авсаны дараа үргэлжлүүлэн шинэ Мирена-г тавьж болно. Энэ үед жирэмслэлтээс хамгаалдаг бусад аргыг хэрэглэх шаардлагагүй

Асуулт хариулт

Хэрэглэгч2025-03-26 22:07:17

Энэ хаанахын мирена нь вэ

Их эмч2025-03-26 22:29:22

Сайн байна уу. Герман

Хэрэглэгч2025-01-17 06:29:12

Мирена тавиулах юмаа. 2026 онд хугацаа дуусах спиралийг одоо тавиулаад 5 жил болж болох уу

Их эмч2025-01-17 07:26:08

Сайн байна уу. эмэгтэйчүүдийн эмчид хандана уу

Хэрэглэгч2025-01-05 11:27:04

Таргалуулдаг уу ? Мөннөжүүлсэн спраль таргалуулаад байгаа болохоор солиулаад тавьбал яах бол

Их эмч2025-01-05 14:10:04

Сайн байна уу. эмэгтэйчүүдийн эмчид хандаарай

Хэрэглэгч2024-11-05 21:54:15

ogt sariin temdeg irehgui 4-5 sar bolloo zugeer bolu

Их эмч2024-11-05 21:56:25

Сайн байна уу. Эмэгтэйчүүдийн эмчид үзүүлээд зөвөлгөө аваарай

Хэрэглэгч2024-11-02 17:27:44

Тавиулаад 16 хонож байгаа 12 дахь өдрөө хүүхдээ өгсөнөөс хойш аарцаг, хэвлийн доогуур өвдөөд 14 дэх өдрөө эмчдээ үзүүлсэн спираль савандаа байна гэснээс өөр зүйл хэлээгүй. Тэгэхээр одоо яанаа гэсэн үг вэ? Бор цусархаг ялгадас их биш хирнээ гарсаар байгаа

Их эмч2024-11-02 17:30:14

Сайн байна уу. эмэгтэйчүүдийн эмчээс зөвөлгөө аваарай.

Хэрэглэгч2024-10-14 16:56:39

Сарын тэмдэгийн хэддэх хоног дээр тавиж болох вэ миринаг

Их эмч2024-10-14 17:08:19

Сайн байна уу. Сарын тэмдэг дуусаад тавьдаг эмэгтэйчүүдийн эмчид хандана уу

Хэрэглэгч2024-06-27 18:21:58

Миренагийн сөрөг тал юу вэ?

Их эмч2024-06-27 19:07:00

Сайн байна уу. Маш элбэг тохиолддог гаж нөлөөнд умай/үтрээнээс цус алдах цусархаг, бор ялгадас гарах, сарын тэмдгийн үеийн цус ялгарах хугацаа нь багасах зэрэг гаж нөлөө илэрч болно

Хэрэглэгч2024-06-27 18:20:57

Сайн бна уу? Би мирена тавиулаад 8 сар болжийно.сарын тэмдэг янз бүр ирдэг.Сүүлийн үед хөх их хөндүүрлэх боллоо.энэ хэвийн үү? Үзүүлэх ёстой юу?

Их эмч2024-06-27 21:35:40

Сайн байна уу. нарийн мэргэжлийн эмчид үзүүлээрэй

Хэрэглэгч2024-03-18 18:49:19

sain bnuu bi 3-9nd ohidiin yrndg tawiulsn yum tgd 7hng boloogui bhd n hawitald orsn yumaa (dotr n tawisn) 14 noos hoish bie tawguirheed dotr muuhaird ymr tenhelgui bga yum testeer vzhed 1zuraas gej zaagd exod haruulhr jirmsn boloogui geed bh yum ene hordlogo n tgwel yg yu gsn vgwe vtreens tsagaan yum garaad bga.

Их эмч2024-03-18 20:25:54

Сайн байна уу. Та эмэгтэйчүүдийн нарийн мэрэгжлийн эмчид үзүүлж зөвлөгөө аваарай.

Хэрэглэгч2023-10-13 18:53:38

Сайн байна уу? 5 жилийн өмнө цагираган спираль тавиулж бсан юмаа. Одоо авхуулах гэсэн юм. Нэг эмнэлэг дээр очоод авхуулах гэтэл багажаар авна гэсэн. Тгээд тэр багажаа ямар өвчин намдаах тариа эдр хийхгүйгээр авах гээд өвдөлтийг нь тэсж чадалгүй авхуулж чадсангүй. Угаасаа ямар өвчин намдаах тариа хийдэггүй юм гэх пм тэгдэг юм уу. Яаж авхуулах вэ? Зөвөлгөө өгөөч. Ксер хагалгаагаар төрж бсан.

Их эмч2023-10-13 19:15:11

Сайн байна уу Эмэгтэйчүүдийн эмчид үзүүлээрэй эмч нь шийднэ шүү

Хэрэглэгч2023-09-14 22:39:55

Сайн байна уу. Мирена таргалуулдаг уу тавиулаад сар боллоо 4кл нэмсэн байна

Их эмч2023-09-14 23:16:51

Сайн байна уу. хувь хүний онцлогоос шалтгаалж таргалж болно

Хэрэглэгч2023-08-30 18:37:19

одоо миренатай байгаа хугацаа нь дуусаж байгаамаа, авхуулаад шууд шууд тавиулж болно гэж ойлголоо зөв үү ...

Их эмч2023-08-30 18:41:20

Сайн байна уу. эмэгтэйчүүдийн эмчээс зөвлөгөө авна

Хэрэглэгч2023-08-30 18:37:12

одоо миренатай байгаа хугацаа нь дуусаж байгаамаа, авхуулаад шууд шууд тавиулж болно гэж ойлголоо зөв үү ...

Их эмч2023-08-30 18:41:26

Сайн байна уу. эмэгтэйчүүдийн эмчээс зөвлөгөө авна

Хэрэглэгч2018-10-07 02:13:44

Сайн бнуу эсмия ууж бгаа сарын тэмдэг ирүүлдэггүй гэсэн үнэн үү.мөн жирэмсэлхээс хамгаалагдахуу

Их эмч2018-10-07 02:13:44

сайн байна у хамгаалах үйлчилгээтэй.баярлалаа

Хэрэглэгч2018-09-13 05:30:15

Хаана үйлдвэрлэсэн спираль вэ

Их эмч2018-09-13 05:30:15

Сайн байна уу ? финлянд улсад үйлдвэрлэсэн. Баярлалаа

Хэрэглэгч2018-08-16 19:21:43

Мирена нь даавартай тул таргалуулах магадлалтай юм байна тийм үү. 6.5 Миомтой үед миренаг сонгох уу хагалгаа дээр үү

Их эмч2018-08-16 19:21:43

Сайн байна уу Та эмэгтэйчүүдийн болон хавдарын нарийн мэргэжлийн эмчид хандаж зөвлөгөө аваарай. Баярлалаа

Хэрэглэгч2018-07-04 08:49:15

Баярлалаа эсмия тэгвэл үр дүн нь миомтой хүнд зөв зохистой эм юм шиг бн.надад эсмия уухаар эмчилгээ бичиж өгсөн авч уух гээд байж байсан чинь нэг эмэгтэй уугаад дээш доошоо гүйлгээд больцон гээд байхаар нь эргэлзээд бн эмчээсээ асуусан чинь надад шинжилгээг чинь үндэслэж өөрт чинь уу гэж бичиж өгч байхад авсангүй гэсэн.өөр миом ширгээдэг сарын тэмдэг зогсоодог ямар ямар эм байдаг вэ одоо ууж эхлэх ёстой юмаа

Их эмч2018-07-04 08:49:15

сайн байна уу? та нарийн мэргэжлийн эмчийнхээ эмчийн заавраар эмчилгээгээ хийнэ үү баярлалаа

Хэрэглэгч2018-07-04 02:07:42

Сайн бнуу миомтой юмаа мирена ерөндөг тавихаар сарын тэмдэг зогсоож хавдар нь шимэгдэнэ гэсээн энэ талаар тодорхой мэдээлэл өгөөч

Их эмч2018-07-04 02:07:42

Сайн байна уу Мирена гээд ерөндөгний хувьд жирэмслэлтээс хамгаалах болон Менорра буюу үтрээгээр их хэмжээний цус гарах өвчнийг эмчлэх урьдчилан сэргийлэх заавартай байдаг Миомын үеийн эмчилгээний талаар та эмэгтэйчүүдийн эмчид хандаж зөвлөгөө аваарай Баярлалаа

Хэрэглэгч2018-02-04 18:14:11

Мирена тавиулад 2 жил болж байна сарын тэмдэг эхлээд их ирж байснаа сүүлдээ бүр ирэхээ болилоо энэ нь сайнуу муу юу мэдээлэл өгөөч

Их эмч2018-02-04 18:14:11

сайн байна уу Биений юм ирэхгүй 6н сар болсон үед биений юмгүйдэл гэсэн биеэ даасан өвчин болдог шүү. Нарийн мэргэжлийн эмчид хандаарай. Биений юм удаан хугацаанд ирэхгүй байх нь муу шүү

Хэрэглэгч2017-10-22 19:28:41

Мирэна байгас юу? Хэд гэж байна?

Их эмч2017-10-22 19:28:41

сайн байна уу манайд хэдхэн салбараар байгаа үнэ 580,000төг

Хэрэглэгч2017-03-16 07:04:16

hi gold lily gd spiralin medeelel bn uu

Их эмч2017-03-16 07:04:16

Сайн байна уу байгаа тодорхой мэдээллийг 1800-1883 утсаар лавлаарай. Баярлалаа

Хэрэглэгч2016-11-25 04:33:11

Их эмч2016-11-25 04:33:11

Сайн байна уу,Баярлалаа

Хэрэглэгч2016-09-16 21:37:58

Бусад спралаас юугаараа илүү вэ.

Их эмч2016-09-16 21:37:58

Сайн байна уу даавартай байгаа. Баярлалаа

Хэрэглэгч2016-09-15 01:37:55

Сайн байна уу. Төрж байгаагүй хүмүүс хэрэглэж болдог ерөндөг байдаг гэсэн. Энэ мөн үү?

Их эмч2016-09-15 01:37:55

Сайн байна уу энэ даавартай спираль байгаа. Баярлалаа

Хэрэглэгч2016-05-19 10:08:30

Мирена одоо зарагдаж байгаа юу. Миренаг миомтай хүмүүс хэрэглэж болохуу. Миомыг шимэгдүүлэх, зогсоох үйлчилгээтэй гэх юм үнэн үү.

Их эмч2016-05-19 10:08:30

Сайн байна уу,1.Хүсээгүй жирэмсэлтээс хамгаалах 2.меноррагийг (их хэмжээний цус гарах) эмчлэх 3.эстроген орлуулах эмчилгээ хийлгэх явцад эндометрийн гиперплази-гаас (умайн дотор салстын хэт ургалт) сэргийлэх зорилгоор хэрэглэнэ.Та эмэгтэйчүүдийн эмчтэй зөвлөсний үндсэн дээр тавиулна.Баярлалаа

Хэрэглэгч2016-03-22 17:41:40

snu bi meranatai emegteichudin emch nio pinetran gd la bichij ogsin tgd tanai sitaas harsan ymaida yrondhtoi hun hereglehgu gsn bhiin rezenin latistik matirealtai urvald ordg yg gd merenad ni tm rezenin latistk matirial ni bdiin bolovu bi nio penetraniig hereglej boloh u bolohgu bol oor laa zovloch nyngiin garaltai orovsol moogontsortoi bn gj hariu garsiin

Их эмч2016-03-22 17:41:40

Сайн байна уу эмчийн заалтаар хэрэглэж болноо

Хэрэглэгч2015-12-31 02:02:46

sayhnl 399000 gj bsan sarin dara avah getel 500boltson bhima iim aimar unee nemhe bolioche tegd bas tasartsan bga gj bsan heze dahiad irhiin

Их эмч2015-12-31 02:02:46

Баярлалаа

Хэрэглэгч2015-12-31 02:02:28

sayhnl 399000 gj bsan sarin dara avah getel 500boltson bhima iim aimar unee nemhe bolioche tegd bas tasartsan bga gj bsan heze dahiad irhiin

Их эмч2015-12-31 02:02:28

Сайн байна уу манайх хугацаа нь дөхсөн байсан тул хямдруулан 399000төг зарж байсан үндсэн үнэ нь 500000төг байдаг. Тодорхой ирэх мэдээлэл ирээгүй байна. Баярлалаа

Хэрэглэгч2015-10-20 13:37:17

одоо танайд мирена зарагдаж байна уу?

Их эмч2015-10-20 13:37:22

Сайн байна уу манайд 25-р эмийн сангийн салбар дээр байна

Хэрэглэгч2015-08-21 18:32:00

Сайн байна уу. Ерөндөгийн утас тасарсан бол яаж ерөндөгийг авах вэ?

Их эмч2015-08-21 18:32:00

Сайн байна уу бага хэмжээний мэсийн ажилбар хийж авна. Баярлалаа

Хэрэглэгч2015-05-28 02:33:22

Ямар матералаар хийгдсэн бэ. гол нь Хуванцар уу зэс үү. Хэдэн жил хамгаалдаг вэ

Их эмч2015-05-28 02:33:22

Зэс. 5жил хамгаалнаа.

Хэрэглэгч2014-12-21 01:02:16

hugatsaa ni hezee duusah ve

Их эмч2014-12-21 01:02:16

манай эмийн сангуудаар зарагдаж байгаа Мирена 2015 онд хугацаа нь дуусна.

Хэрэглэгч2014-12-07 14:19:08

Миренаг тавиулсны дараа өвдөлт хир явагддаг вэ

Их эмч2014-12-07 14:19:08

Мирена-г хэрэглэсэн эмэгтэйчүүдийн 1-10%-д нь хэвлий, аарцаг орчим, нуруугаар өвдөх шинж илэрч болно. Энэ тохиолдолд эмэгтэйчүүдийн эмчид үзүүлж, шинжилгээ хийлгэн, зөвлөгөө авах хэрэгтэй.