Өтгөрүүлсэн барагшун Ханд - Эмийн үйлдвэр ХХК
22,000₮
Гишүүнчлэлийн үнэ :
-5%-1,100₮
-6%-1,320₮
-8%-1,760₮
Тоо ширхэг :
Бүтээгдэхүүний дэлгэрэнгүй
Элэг цөсний өвчинд: 10-12 дусал барагшуныг 50 мл ус, сүүнд уусгаж өдөрт 2 удаа, 10 хоног ууж 10 хоног завсарлана. Бөөр давсагны үрэвсэлд: 3-5 дусал барагшуныг 20 мл ус, сүүнд найруулж өглөө өлөн үед, орой унтахаас өмнө ууна. 10 хоног ууж 5-10 хоног завсарлана. Курс эмчилгээ 25-30 хоног Ходоод гэдэсний өвчинд: Өглөө өлөн үед, орой унтахаас өмнө 8-10 дуслыг 50 мл сүүнд уусгаж ууна. 25-28 хоног нь 1 курс болно. 10 хоног завсарлаад давтана. Эд, эсийн нөхөн төлжилтийг эрчимжүүлэх: Өглөө өлөн үед, орой унтахаас өмнө 8-12 дуслыг 100 мл усанд уусгаж хэрэглэнэ. 10 хоног ууж 5 хоног завсарлана. 3-5 удаа давтана. Ясны хугаралт, бэртэнгийн эдгэрэлтийг түргэсгэхэд: 8-10 дусал барагшуныг 50 мл ус, сүүнд уусгаад өдөрт 2 удаа 25 хоног ууна. 5 хоног завсарлаад, шаардлагатай бол 2-3 удаа давтана. Биеийн эсэргүүцэл, дархлаа сайжруулахад: Биеийн дархлаа, хүч тамир сайжруулах, ядаргаа тайлах, өвчнөөс урьдчилан сэргийлэхэд өглөө өлөн элгэн дээр, орой хоолны өмнө 8-12 дуслыг 50 мл усанд уусгаж хэрэглэнэ. Зүрх судасны өвчинд: 10-12 дусал барагшуныг 50 мл ус, сүүнд уусгаж өдөрт 2 удаа 20 хоног ууж 10 хоног завсарлана. Арьсны өвчний үед: Төрөл бүрийн харшил, арьсны өвчний үед 8-10 дуслыг 100 мл усанд найруулж өглөө өлөн үедээ, орой унтахаас өмнө өдөрт 2 удаа ууна. Курс эмчилгээ 25-30 хоног. Шаардлагатай бол дахин давтана. Чихрийн шижин өвчний үед: 10 дусал барагшуныг 300 мл буцалсан усанд уусгаад 100 мл-ээр хоолны өмнө өдөрт 3 удаа ууна. 10 хоног ууж 5 хоног завсарлана. 3-5 удаа давтана.
Элэг, бөөр, цөсний гэх мэт бүх төрлийн үрэвсэл дарах, эд эсийн нөхөн төхжилтийг эрчимжүүлэх, ясны хугаралт, бэртэнгийн эдгэрэлтийг түргэсгэх, хүний биеийн эрдэс тэжээлийн хэрэгцээг хангаж, дархлаа сайжруулах, зүрх судасны эрхтэн системийн үйл ажиллагааг дэмжих, ходоодны улайлт, шархлаа гэх мэт ходоод гэдэсний замын өвчний үед,төрөл бүрийн гаралтай харшил, арьсны өвчний үед, чихрийн шижин өвчний үед эмийн эмчилгээ дэмжих, урьдчилан сэргийлэх зорилгоор хэрэглэнэ.
Барагшун
Бэлдмэлд хэт мэдрэг харшилтйа бол хэрэглэхгүй. Гэрлийн шууд тусгалгүй, хуурай сэрүүн, 25 С хэмээс дээшгүй нөхцөлд хадгална
Асуулт хариулт
Одоогоор мэдээлэл байхгүй