
Амоксиклав сироп 125мг+31.25мг/5мл 100мл
24,600₮
Гишүүнчлэлийн үнэ :

-5%-1,230₮

-6%-1,476₮

-8%-1,968₮
Тоо ширхэг :
Бүтээгдэхүүний дэлгэрэнгүй
Тунг эмчлэгч эмч тухайн өвчний явц, тухайн хүний биеийн онцлогт тохируулан тогтоож өгнө.
Өргөн хүрээний үйлдэлтэй антибиотик. Амоксициллин бактерийн эсийн ханын пептидогликаны нийлэгжилтийг дарангуйлж бактерийг үхүүлэх үйлдэлтэй. Грам эерэг болон сөрөг бичил биетнүүдэд үйлчилнэ. Амсгалын дээд, доод замын өвчнүүд, дунд чихний үрэвсэл, шээс дамжуулах зам, эх барих эмэгтэйчүүд, яс үе мөчний халдварууд болон нянгаар үүсгэгдсэн халдварт үрэвсэлт өвчний үед хэрэглэнэ.
Амоксиклав сироп 125мг+31.25мг/5мл 100мл.
Амоксициллин, клавуланы хүчил ба бэлдмэлийн найрлага дахь бусад бүрэлдэхүүн. Бета-лактамын цагирагт бүтэцтэй бусад антибиотикт (пенициллин, цефалоспорин) хэт мэдрэг хумуус Шарлах буюу элэгний үйл ажиллагаа нь өөрчлөгдөж байсан хумуус хэсгүүдэд хэт мэдрэг хүмүүс болон хүнд явцтай элэгний дутагдал: Хоол боловсруулах замын эмгэг ялангуяа пенициллин хэрэглэснээс үүссэн бүдүүн гэдэсний үрэвсэл. Бөөрний архаг дутагдал зэрэгт хэрэглэхийг цээрлэнэ. Харшлын урвaл болон арьсны тууралт ба загатнаа, улаан бурхан хэлбэрийн тууралт, эмчилгээг эхэлсний дараа шууд чонон хөрвөсийн шинж илэрч болох бөгөөд энэ үед эмчилгээг ЗОГСООНО. Харшилд өртөмхий хүмүүс Шефароспорины булгийн антибиотиккэт мэдрэг хүмүүс болгоомжтой хэрэглэнэ.
Асуулт хариулт
Хэрэглэгч2025-04-26 21:57:56
3сартай хүүхэд яаж өгөх вэ
Их эмч2025-04-26 22:00:20
Сайн байна уу.эмчийн заалтаар хэрэглээрэй
Хэрэглэгч2025-02-05 22:49:46
Халуун у хийх үү хүйтэн ус хийж найруулах уу
Их эмч2025-02-05 22:55:11
Сайн байна уу. https://emonos.mn/product/7694
Хэрэглэгч2025-01-24 18:25:43
сайн байна уу 9 сартай хүүхдэд бичиж өгсөн юм. өдрийн 3р тариураар хэдэн мл соруулах вэ 11кг
Их эмч2025-01-24 19:52:21
Сайн байна уу. Зөвхөн эмчлэгч эмч тунг тогтооно
Хэрэглэгч2025-01-24 18:15:59
сайн байна уу 9 сартай хүүхдэд бичиж өгсөн юм. өдрийн 3р тариураар хэдэн мл соруулах вэ 11кг
Их эмч2025-01-24 18:22:51
Сайн байна уу. Эмчлэгч эмч тухайн хүүхдийн биеийн онцлогт тааруулан тунг тогтоох тул эмчийн заавраар хэрэглэнэ үү
Хэрэглэгч2025-01-09 17:59:56
9 сартай хүүхдэд яааж өгөх вээ эмийн санчийн зааврийг мартчлаа
Их эмч2025-01-09 18:00:38
Сайн байна уу. Зөвхөн эмчийн заалтаар хэрэглэнэ
Хэрэглэгч2024-12-19 14:47:52
Heden gramm usaar nairuulah we
Их эмч2024-12-19 16:35:36
Сайн байна уу. Хөвмөл бэлтгэх Дүрмийн дагуу хөвмөлийг эмзүйч эмийн санд бэлтгэнэ. Хэрэв хөвмөлийг бэлтгэхийн өмнө флаконд бөөгнөрсөн нунтаг харагдвал хэрэглэхгүй. Флаконыг онгойлгосны дараа мембран нь бүрэн бүтэн байгаа болон флаконы хүзүүвч хэсэгт байгааг эсэхийг шалгана. Нунтгийн суллахын тулд флаконыг сэгсэрнэ. Хоёр хэсэг (эхлээд 2/3, дараа нь тэмдэг хүртэл) 98мл ус нэмэх ба нэмэх бүртээ хөвмөлийг сайтар сэгсэрнэ. Бэлтгэсэн хөвмөл нь зөвхөн цагаанаас цайвар бор шар өнгөтэй байвал хэрэглэнэ.
Хэрэглэгч2024-11-20 19:17:45
8honogtoi nyraid bicij ogsim yaj nairuuldin boloo
Их эмч2024-11-20 19:26:15
Сайн байна уу. эмчлэгч эмчийн бичиж өгсөн заавраар хэрэглээрэй
Хэрэглэгч2024-10-15 13:50:54
эмч нь бичиж өгсөа эмийн санч нь юм хэлээгүй өгсөн. Ирээд харсан ийм нунтаг зүйл байх юм. 2н8с хүүхдэд бичиж өгсөн. Хэрхэн найруулах талаар уншаад ер ойлгосонгүй. 156,25мг/5мл.г хэрхэн яаж найруулах талаар тодорхой энгийнээр тайлбарлаад өгч болох уу?
Их эмч2024-10-15 14:25:12
Сайн байна уу. дугаараа үлдээгээрэй.
Хэрэглэгч2024-10-15 13:31:38
эмч нь бичиж өгсөа эмийн санч нь юм хэлээгүй өгсөн. Ирээд харсан ийм нунтаг зүйл байх юм. 2н8с хүүхдэд бичиж өгсөн. Хэрхэн найруулах талаар уншаад ер ойлгосонгүй. 156,25мг/5мл.г хэрхэн яаж найруулах талаар тодорхой энгийнээр тайлбарлаад өгч болох уу?
Их эмч2024-10-15 13:40:22
Сайн байна уу. Мөрөн дээрээ зураастай байдаг зааврын дагуу найруулаарай.
Хэрэглэгч2024-06-25 18:48:41
Сайн байнауу 20 хоногтой нярайп бичиж өгсөн юмаа яаж найруулах ёстой вэ
Их эмч2024-06-25 19:24:07
Сайн байна уу. Хөвмөл бэлтгэх Дүрмийн дагуу хөвмөлийг эмзүйч эмийн санд бэлтгэнэ. Бэлтгэсэн хөвмөл нэгэн төрлийн, цагаанаас шар хүртэл өнгөтэй. Хэрэглэхийн өмнө бөглөөны бүрэн бүтэн байдлыг шалгана. Нунтагийг хөвсийлгөхийн тулд бортогыг сэгсэрнэ. 86 мл усыг хоёр хувааж (эхлээд 2/3, дараа нь тэмдэг хүртэл) хийх бүрт хөвмөлийг сайтар хутгана. Хэрэглэхийн өмнө сайтар хутга! Хэрэглээгүй үлдсэн бэлдмэл болон хаягдлыг тухайн орон нутгийн журамын дагуу устгана.
Хэрэглэгч2024-03-26 02:24:24
5 сартай хүүхдэд хоолой өвдсөн гээд өгч байгаа шингэн гүйлгэж байгаа хүүхдэд өгч болох бол уу эмч бичиж өгсөн
Их эмч2024-03-26 03:09:25
Сайн байна уу. антибиотик тул эмчийн заалтаар хэрэглэнэ
Хэрэглэгч2024-03-25 13:29:24
шар өнгөтэй болсон бол ууж болох бүл уу 5 сартай хүүхдэд
Их эмч2024-03-25 13:52:07
Сайн байна уу. Найруулаад 14 хоногоос илүү удсан бол хэрэглэхгүй ээ.
Хэрэглэгч2023-10-28 20:02:37
Хэдэн гр ус хийх вэ
Их эмч2023-10-29 02:16:31
Сайн байна уу. Насанд хүрэгсэд болон 14 с дээш насны хүүхдэд 375 мг р 1 шахмалаар өдөрт " удаа. Хүнд халдьарын үед 625 мг р 1 шахмалаар өдөрт 3 удаа. Хүүхдэд хөвмөлөөр хэргэлэнэ. 7 14 настай хүүхдэд1 2 цайны халбагаар 8 цагийн зайтай. 1 7 насны хүүхдэд 1 цайны халбагаар 8 фагийн зайтай. 3 сараас 1 настай хүүхдэд хагас цайны халбагаар 8 цагийн зайтай.
Хэрэглэгч2023-10-28 20:02:35
Хэдэн гр ус хийх вэ
Их эмч2023-10-29 02:16:46
Сайн байна уу. Насанд хүрэгсэд болон 14 с дээш насны хүүхдэд 375 мг р 1 шахмалаар өдөрт " удаа. Хүнд халдьарын үед 625 мг р 1 шахмалаар өдөрт 3 удаа. Хүүхдэд хөвмөлөөр хэргэлэнэ. 7 14 настай хүүхдэд1 2 цайны халбагаар 8 цагийн зайтай. 1 7 насны хүүхдэд 1 цайны халбагаар 8 фагийн зайтай. 3 сараас 1 настай хүүхдэд хагас цайны халбагаар 8 цагийн зайтай.
Хэрэглэгч2023-09-02 23:37:27
Нийт гр хэд болохуу
Их эмч2023-09-02 23:40:26
Сайн байна уу.
Хэрэглэгч2020-10-25 09:25:54
Ус хийж найруулах юм уу зүгээр өгөх үү
Хэрэглэгч2020-07-02 19:01:35
hi kg jind yaj bodoh we
Их эмч2020-07-03 16:02:15
Сайн байна уу. эмчийн заалтаар өгнөө
Хэрэглэгч2017-12-27 19:07:08
sn bnuu joohn hanialgaad bgaa 3sartai huuhded duurgiin emch eniig bichij ugsiin tgsen ene hanialgand uuh ystoi em mun ymuu tailbariig n unshsan chin 2'5mleer udurt 3ug gsiin hanialgand uudag ymuu yr n
Их эмч2017-12-27 19:07:08
Сайн байна уу? Бактерийн халдвар хавсарсан ханиадад хэрэглэнэ. кг жинд нь бодоод эмч тунг тааруулнаа. Баярлалаа
Хэрэглэгч2016-12-17 04:08:17
Тунгийн хэмжээг нь ерөнхийд нь тавиад хаячих юмаа хүүхдээс хэдэн сартайгаас хэрэглэж болхуу кг жинд нь хэдээр боддог вэ ?
Их эмч2016-12-17 04:08:17
Сайн байна уу, антибиотек тул эмчийн бичсэн жороор хэрэглэнэ, эмч тунг нь тогтооно гэсэн үг, шаардлагатай гэвэл нярай үеэс ч хэрэглэж болноо
Хэрэглэгч2015-11-01 18:52:04
энэ эм хөвөлтэйгээ адилхан уу? хэрэглэх заалт , хэрэглэх арга, цээрлэлт гаж нөлөө эмийн үйлдлийн механизм нь
Их эмч2015-11-01 18:52:04
Сайн байна уу Амоксиклав бэлдмэлд мэдрэг бичил биетнээр үүсгэгдсэн дараах халдварт үрэвсэлт эмгэгийн эмчилгээнд хэрэглэнэ. Амьсгалын дээд зам, чих хамар хоолойн халдвар (дунд чихний үрэвсэл, дайвар хөндийн үрэвсэл, гүйлсэн булчирхайн үрэвсэл, залгиурын үрэвсэл) Амьсгалын доод замын халдвар (гуурсан хоолойн архаг үрэвслийн хурцдал, уушгины архаг явцтай бөглөрөлт өвчин, эмнэлгийн бус шалтгаант уушгины үрэвсэл) Арьс ба зөөлөн эдийн халдвар Яс ба үений халдвар (остеомиелит) Шээс ялгаруулах замын халдвар (давсагны үрэвсэл, пиелонефрит) Эх барих эмэгтэйчүүдийн халдвар Хоол боловсруулах замын хямрал илрэхээс сэргийлэхийн тулд бэлдмэлийг хоолны өмнө хэрэглэнэ. Шахмалыг аяга усаар даруулж бүтнээр нь залгихаас гадна хагас аяга (30мл-с багагүй) усанд уусгаж хэрэглэхийн өмнө сайтар хутгаж ууна. Эмчилгээний үргэлжлэх хугацаа өвчний явцаас хамаарах бөгөөд онцгой шаардлагагүй үед 14 өдрөөс олон хоног хэрэглэхгүй. Насанд хүрэгсэд ба 12-с дээш насны хүүхэд, биеийн жин нь 40кг-с их 12 хүртэл насны хүүхдэд бэлдмэлийг 875/125мг тунгаар хоногт 2 удаа хэрэглэнэ. 1 удаагийн тунгаар ижил цагийн зайтай буюу 12 цагийн зайтай хэрэглэнэ. Бөөрний үйл ажиллагааны өөрчлөлттэй өвчтөний бөөрөөр ялгарах амоксициллин ба клавуланы хүчлийн ялгаралт удааширна. Амоксиклав 875/125мг тунгаар зөвхөн түүдгэнцрийн фильтрациийн хурд 30мл/мин-с их үед хэрэглэж болно. Энэ үед тунг зохицуулах шаардлагагүй. Элэгний үйл ажиллагааны өөрчлөлттэй өвчтөнд элэгний үйл ажиллагааг тогтмол хянаж болгоомжтой хэрэглэнэ. 40кг хүртэл жинтэй 12-с доош насны хүүхдэд амоксиклавыг 125/31,25мг, 250/62,5мг, 500/125мг зэрэг бага тунгаар хэрэглэнэ. Гаж нөлөө: Халдвар: Хааяа (1/100), <1/100): бактерийн болон мөөгөнцрийн давтан халдвар (удаан хугацааны эмчилгээний үед буюу давтан эмчилгээний үед). Цус ба цус төлжүүлэх эрхтний зүгээс: Ховор (1/10000), <1/1000): тромбоцитын тоо олшрох, цус задралтын цус багадалт, Маш ховор (<1/10000): лейкоцит, гранулоцит, тромбоцит ба цусны бүх эсийн тоо цөөрөх, цус багадах, протромбины ба цус гоожих хугацаа уртсах. Эдгээр гаж нөлөө эргэх шинжтэй бөгөөд эмчилгээг зогсоосны дараа арилдаг. Харшлын урвал: Байнга (1/100), <1/10): арьсны тууралт ба загатнаа, улаан бурхан хэлбэрийн тууралт зэрэг шинж эмчилгээг эхэлснээс хойш 5-11 дэх хоногт илэрч болно. Эмчилгээг эхэлсний дараа шууд чонон хөрвөсийн шинж илэрч болох бөгөөд энэ үед эмчилгээг зогсооно. Ховор (1/10000), <1/1000): Стивенс-Джонсон ба Лайеллын хам шинж, анафилаксын шок, бусад харшлын урвал (эмийн гаралтай халууралт, эозинофилийн тоо цөөрөх, судас мэдрэлийн хаван, төвөнх хавагнах, ийлдсийн өвчин, цус задралын цус багадалт, харшлын гаралтай судасны үрэвсэл, бөөрний завсрын эдийн үрэвсэл). Мэдрэлийн системийн зүгээс: Ховор (1/10000), <1/1000): толгой эргэх ба өвдөх, таталт (бөөрний үйл ажиллагааны өөрчлөлт буюу тунг хэтрүүлэх үед). Маш ховор (<1/10000): хөдөлгөөний идэвх ихсэх, тайван бус болох, нойргүйдэх, оюун ухаан өөрчлөгдөх, түрэмгий шинжтэй болох. Зүрх судасны системийн зүгээс: Ховор (1/10000), <1/1000): судасны үрэвсэл . Хоол боловсруулах замын зүгээс: Байнга (1/100), <1/10): хэвлийгээр өвдөх, дотор муухайрах (тун хэтрэх үед), бөөлжих, гэдэс дүүрэх, суулгах (хоол боловсруулах замын зүгээс илрэх гаж нөлөө нь түр зуурын шинжтэй бөгөөд ховор тохиолдолд тод илрэх ба бэлдмэлийг хоолны эхний үед хэрэглэхэд илрэл нь багасдаг), гэдэс цочролын хам шинж (бэлдмэлийг хэрэглэсэн суурин дээр буюу эмчилгээг дууссанаас хойш 5 долоо хоногийн хугацаанд хүнд явцтай удаан хугацаагаар үргэлжлэх суулгалт илэрсэн тохиолдолд) ихэнх тохиолдолд хор ялгаруулагч Clostridum difficile-р үүсгэгдэнэ. Ховор (1/10000), <1/1000): гэдэсний кандидоз, бүдүүн гэдэсний цусархаг үрэвсэл, шүдний эмалийн гадаргуугийн давхрын өнгө өөрчлөгдөх. Элэг цөсний системийн зүгээс: Байнга (1/100), <1/10): элэгний ферментийн идэвх бага зэрэг ихсэх Ховор (1/10000), <1/1000): Элэгний үрэвсэл, цөс зогсонгшилын шарлалт. Элэгний үйл ажиллагааны өөрчлөлтийн шинж нь эмчилгээний үед, эмчилгээний дараа шууд, эмчилгээ дууссанаас хэдэн долоо хоногийн дараа тус тус илэрч болно. Ихэвчлэн эрчүүд болон настангуудад тохиолдох ба харин хүүхдэд маш ховор (<1/10000) ажиглагдана. Бэлдмэлийг 14-с олон хоног хэрэглэж байгаа үед гаж нөлөө үүсэх эрсдэл нэмэгддэг. Элэгний үйл ажиллагааны өөрчлөлт нь эргэж хэвийн болох боловч зарим үед хүнд явцтай илрэх ба маш ховор тохиолдолд (зөвхөн хүнд явцтай өөр өвчинтэй хавсрах буюу элэг хордуулах бэлдмэлтэй хамт хэрэглэж байгаа тохиолдолд) үхэлд хүргэж болзошгүй. Шээс бэлгийн замын зүгээс: Хааяа (1/100), <1/100): загатнах, хорсох, үтрээнээс ялгадас гарах Ховор (1/10000), <1/1000): бөөрний завсрын эдийн үрэвсэл. Тун хэтэрсний улмаас илрэх нөлөө: Шинж тэмдэг: дотор муухайрах, бөөлжих ба суулгах нь ус электролитийн тэнцвэрийг өөрчилж болзошгүй. Эмчилгээ: Идэвхжүүлсэн нүүрс уулгах, осмос даралтанд нөлөөлдөг шээс хөөх эм хэрэглэнэ. Ус электролитийн тэнцвэрийг дэмжих шаардлагатай. Таталт илрэх үед диазепам хэрэглэх болон бусад шинж тэмдгийн эмчилгээ хийнэ. Хүнд явцтай бөөрний дутагдлын үед гемодиализ хийнэ. Эмийн харилцан үйлчлэл: Бактерийн эсрэг бусад эм: Бактерийн өсөлт үржлийг саатуулах зарим бэлдмэлтэй (жишээ нь хлорамфеникол, сульфаниламид гэх мэт) хамт хэрэглэхэд in vitro орчинд үйлдэл нь суларна. Дисульфирам: Амоксициллин/клавуланы хүчлийг дисульфирамтай хамт хэрэглэхгүй. Амоксициллины бөөрний шүүрлийг саатуулагч бэлдмэл: Пробенецид, фенилбутазон, оксифенбутазон, ацетилсалицилын хүчил бага тунгаар, индометацин, сульфинпиразон зэрэг бэлдмэл нь цусны сийвэн ба цөсөнд байх амоксициллины хугацааг уртасган концентрацийг нь ихэсгэнэ. Энэ үед клавуланы хүчлийн ялгаралт өөрчлөгдөхгүй. Ходоодны хүчил саармагжуулах бэлдмэл, глюкозамин, туулгах эм, аминогликозидын бүлгийн антибиотик: амоксициллины шимэгдэлтийг багасгаж удаашруулах ба аскорбины хүчил шимэгдэлтийг нь ихэсгэнэ. Аллопуринол: Аллопуринол ба амоксициллиныг хамт хэрэглэх үед арьсны тууралт гарах эрсдэл нэмэгдэнэ. Сульфасалазин: Аминопенициллин нь сульфасалазины цусан дахь концентрацийг багасгана. Метотрексат: Амоксициллин метотрексатын бөөрний клиренсийг багасган түүний хортой нөлөөг ихэсгэнэ. Амоксициллинтай хамт хэрэглэж байгаа тохиолдолд метотрексатын цусан дахь концентрацийг хянах шаардлагатай. Дигоксин: Амоксициллин/клавуланы хүчлийг хэрэглэж байгаа үед дигоксины шимэгдэлт ихсэж болзошгүй. Цусны бүлэгнэлтийг саатуулах эм: Шууд бус үйлдэлтэй цусны бүлэгнэлтийг саатуулах эмтэй хамт хэрэглэж байгаа үед цус алдах эрсдэл нэмэгдэнэ. Жирэмслэлтээс хамгаалах дааврын бэлдмэл: Ховор тохиолдолд амоксициллиныг хэрэглэж байгаа үед ууж хэрэглэдэг жирэмслэлтээс хамгаалах бэлдмэлийн үйлдэл сулардаг учир өвчтөнд дааврын бус жирэмслэлтээс хамгаалах хэрэгсэл хэрэглэхийг зөвлөнө. Онцгой анхааруулга! Пенициллинд хэт мэдрэг өвчтөнд анафилаксын урвал илэрч болзошгүй.
