ЭмГоо сайханЭэж ба хүүхэдЖор илгээхШинэЭМДаатгалаар авахЗахиалга хянах

Кортексин 5мг №10

106,000

Гишүүнчлэлийн үнэ :

Basic

-5%-5,300

Үнэ
100,700
Gold

-6%-6,360

Үнэ
99,640
Platinium

-8%-8,480

Үнэ
97,520

Тоо ширхэг :

Номин Седар (0.5ш)Байршил харах
Монос УБ таун (0.7ш)Байршил харах
Монос Өнөр плаза (0.5ш)Байршил харах
Хоумланд (0.3ш)Байршил харах
Скай ресиденс-3 (0.8ш)Байршил харах

Бүтээгдэхүүний дэлгэрэнгүй

Тун, хэрэглэх арга Бэлдмэлийг булчинд тарина. Тарихын өмнө флаконтой тариаг 0,5%-ийн 1-2 мл прокайны уусмал, тарианы ус эсвэл 0,9%-ийн натрийн хлоридын уусмалд хөөсрөхгүйн тулд зүүгээ флаконы хананы дагуу барьж  уусгаж өдөрт 1 удаа:  20 кг-аас доош жинтэй хүүхдэд 0,5мг/кг-аар, 20 кг дээш жинтэй хүүхдэд 10мг-аар 10 хоногийн турш тарьж хэрэглэнэ.
Шаардлагатай үед 3-6 сарын дараа ээлжит эмчилгээг давтан явуулж болно.

Тархины цусны эргэлтийн хямрал, гавал тархины гэмтэл болон түүний дараах үлдэц, төрөл бүрийн гаралтай энцефалопати, танин мэдэхүйн өөрчлөлт /ой ухааны болон сэтгэцийн хямрал/, цочмог болон архаг энцефалит болон энцефаломиелит, эпилепси, мэдрэл сульдал /надсегментар  вегататив өөрчлөлт/, сурах чадвар доройтох, хүүхдийн  сэтгэц-хөдөлгөөний болон хэл ярианы хоцрогдол, хүүхдийн төрөл бүрийн хэлбэрийн тархины саажил зэрэг өвчний бүрдэл эмчилгээнд хэрэглэнэ.

Идэвхитэй бодис -  Кортексин 5 мг /Усанд уусдаг полипептидийн фракцийн бүрдэл/ Туслах бодис - Глицин 6 мг / Тогтворжуулагч/


Бэлдмэл хувь хүнд зохимжгүй тохиолдолд хэрэглэхгүй.

Асуулт хариулт

Хэрэглэгч2024-11-06 12:11:53

Ямар фарм оруул ж ирдэг вэ

Их эмч2024-11-06 12:39:02

Сайн байна уу. Энто ххк

Хэрэглэгч2024-10-21 16:26:12

20кг-с доош жинтэй бол 0.5мг гэж байгаа юм уу. 4 сартай хүүхдэд эмч 5мг-аар тариулаарай гэж бичиж өгсөн юм. Тайлбарлаж өгнө үү.

Их эмч2024-10-21 16:56:05

Сайн байна уу. Тунгаа хүүхдийн эмчлэгч эмчээсээ лавлаж тодруулаарай

Хэрэглэгч2024-10-21 16:25:07

20кг-с доош жинтэй хүүхдэд 0.5мг гэж байгаа юм уу. 4 сартай хүүхдэд эмч 5мг-аар тариулаарай гэж бичиж өгсөн юм. Тайлбарлаж өгнө үү.

Их эмч2024-10-21 16:56:35

Сайн байна уу. Тунгаа хүүхдийн эмчлэгч эмчээсээ лавлаж тодруулаарай Баярлалаа

Хэрэглэгч2024-09-25 18:27:16

булчинд тарина гэдэг нь өгзөг үү, бугалганд тарих уу

Их эмч2024-09-25 18:49:27

Сайн байна уу. ялгаагүй

Хэрэглэгч2024-08-14 22:39:47

Тариагаа хийгээл удалгүй шууд унтаад бна энэ згр үү?

Их эмч2024-08-14 22:58:02

Сайн байна уу. Эмчийн заалтаар, эмнэлгийн нөхцөлд хэрэглэнэ.

Хэрэглэгч2024-06-26 22:44:26

Өгзгөнд тарих уу? Гарны булчинд тарицан зүгээр болов уу?

Их эмч2024-06-26 22:56:55

Сайн байна уу. Эмчийн заавраар эмнэлгийн нөхцөлд хэрэглэнэ

Хэрэглэгч2024-06-25 14:57:57

Тархиний усжилттай 1 настай хүүхдэд тарихад сөрөг нөлөө байхуу

Их эмч2024-06-25 15:17:10

Сайн байна уу. нарийн мэргэжлийн эмчийн заалтаар хэрэглэдэг тариа тул эмчээсээ лавлана уу баярлалаа

Хэрэглэгч2024-06-13 21:39:40

хэрэглэж үзсэн хүн байна уу?үр дүн хэр байсан бэ?

Их эмч2024-06-13 22:01:23

Сайн байна уу. Тархины цусны эргэлтийн хямрал, гавал тархины гэмтэл болон түүний дараах үлдэц, төрөл бүрийн гаралтай энцефалопати, танин мэдэхүйн өөрчлөлт /ой ухааны болон сэтгэцийн хямрал/, цочмог болон архаг энцефалит болон энцефаломиелит, эпилепси, мэдрэл сульдал /надсегментар вегататив өөрчлөлт/, сурах чадвар доройтох, хүүхдийн сэтгэц-хөдөлгөөний болон хэл ярианы хоцрогдол, хүүхдийн төрөл бүрийн хэлбэрийн тархины саажил зэрэг өвчний бүрдэл эмчилгээнд хэрэглэнэ.

Хэрэглэгч2023-12-20 14:06:16

Мигреньтэй хүнд тарьж болох заалт байгаа юу, үр дүн хир вэ?

Их эмч2023-12-20 14:16:08

Сайн байна уу. эмчийн заавраар хэрэглэнэ

Хэрэглэгч2023-12-20 13:40:35

Мигреньтэй хүнд тарьж болох заалт байгаа юу, үр дүн хир вэ?

Их эмч2023-12-20 14:16:23

Сайн байна уу. зөвхөн эмчийн заавраар хэрэглэнэ

Хэрэглэгч2023-11-13 20:34:51

Кортексин 5 мг-ыг Церебролизин 2 мл-тэй хамт хэрэглэж болох уу

Их эмч2023-11-13 20:57:53

Сайн байна уу. эмчийн заавраар хэрэглэнэ

Хэрэглэгч2023-08-04 15:10:57

Хайрцагандаа хэдэн ширхэг вэ?

Их эмч2023-08-04 17:03:02

Сайн байна уу. хайрцагандаа 10 ширхэгтэй

Хэрэглэгч2023-06-26 21:41:03

8сартай хүүхдэд хийж болов уу

Их эмч2023-06-27 09:01:01

Сайн байна уу. эмчийн заавраар хэрэглэнэ

Хэрэглэгч2023-04-15 20:43:22

Энэ тариаг бөгсөнд хийх үү тэрийг нь асуулгүй авчихжээ

Их эмч2023-04-15 21:11:31

Сайн байна уу. Бэлдмэлийг булчинд тарина. Флаконтой тариаг 0,5%-ийн 1-2 мл прокайны уусмал,тарианы ус эсвэл 0,9%-ийн натрийн хлоридын уусмалаар хөөсрөхгүйн тулд зүүгээ флаконы хананы дагуу барьж найруулан өдөрт 1 удаа тарина.

Хэрэглэгч2023-04-15 20:42:56

Энэ тариаг бөгсөнд хийх үү тэрийг нь асуулгүй авчихжээ

Их эмч2023-04-15 21:11:52

Сайн байна уу. Бэлдмэлийг булчинд тарина. Флаконтой тариаг 0,5%-ийн 1-2 мл прокайны уусмал,тарианы ус эсвэл 0,9%-ийн натрийн хлоридын уусмалаар хөөсрөхгүйн тулд зүүгээ флаконы хананы дагуу барьж найруулан өдөрт 1 удаа тарина.

Хэрэглэгч2023-02-16 20:13:14

Энэ ямар хүүхдэд таридаг ямар үйлчилгээтэй тариа вэ

Их эмч2023-02-17 01:14:09

Сайн байна уу. Тархины цусны эргэлтийн хямрал, гавал тархины гэмтэл болон түүний дараах үлдэц, төрөл бүрийн гаралтай энцефалопати, танин мэдэхүйн өөрчлөлт /ой ухааны болон сэтгэцийн хямрал/, цочмог болон архаг энцефалит болон энцефаломиелит, эпилепси, мэдрэл сульдал /надсегментар вегататив өөрчлөлт/, сурах чадвар доройтох, хүүхдийн сэтгэц-хөдөлгөөний болон хэл ярианы хоцрогдол, хүүхдийн төрөл бүрийн хэлбэрийн тархины саажил зэрэг өвчний бүрдэл эмчилгээнд хэрэглэнэ.

Хэрэглэгч2020-09-27 17:07:22

үр дүн хэр вэ 2 настай эмчийн заалтаар тариулж байгаа

Их эмч2020-09-27 17:39:07

Сайн байна уу. үр дүн сайтай. эмчийнхээ зааврыг дагаарай.

Хэрэглэгч2020-01-26 13:02:38

Шөнө унтахдаа маш их хөрвөөдөг, зовиуртай гэмээр ярагладаг, заримдаа унтаж байгаад гэнэт их уйлдаг, хуруугаараа юм руу заадаг 2 настай хүүхдэд тарьж болох уу? Судсанд уу? Хаана тарьдаг вэ?

Их эмч2020-01-29 14:14:29

Сайн байна уу. Эмчийн заавраар хэрэглэх учир хүүхдээ үзүүлж зөвөлгөө авна уу. Баярлалаа

Хэрэглэгч2019-12-19 20:56:12

али улсын вээ