
Назоферон 5мл
32,000₮
Гишүүнчлэлийн үнэ :

-5%-1,600₮

-6%-1,920₮

-8%-2,560₮
Тоо ширхэг :
Бүтээгдэхүүний дэлгэрэнгүй
Анхдагч амьсгалын замын вирусийн халдварт өвчин (5 хоног) 1–3 хүртлэх насны хүүхдэд 2 цацах тунгаар хамрын нүх тус бүрт өдөрт 3–4 удаа цацна, 3 – 14 хүртлэх насны хүүхдэд 2 цацах тунгаар хамрын нүх тус бүрт өдөрт 4 – 5 удаа цацна, насанд хүрэгсдэд – 3 цацах тунгаар хамрын нүх тус бүрт өдөрт 5 – 6 удаа цацна. Амьсгалын замын вирусын халдвараас сэргийлэх зорилгоор уг өвчний хавьталтай болон биеийн хэм буурсан өвчтөнд насанд хүрсэн хүний тунгаар өдөрт 2 удаа, 5 – 7 хоног хэрэглэнэ. Шаардлагатай бол урьдчилан сэргийлэх тунгаар давтан хэрэглэж болно. Флаконы хамгаалалтын тагийг авах шүршигчийг дарж идэвхижүүлнэ (шалгаж шүршиж үзэх), босоо байрлалд хамрын нүх тус бүрт флаконы цоргын үзүүрийг бага зэрэг оруулж тунгийн насос дээр дарна, бэлдмэлийг хэрэглэсний дараа флаконыг хамгаалалтын тагаар таглана.
Амьсгалын замын вирусын халдвараас сэргийлэх болон эмчлэх, ханиадаар өвчлөх. 1 нас хүртлэх хүүхэд болон насанд хүрэгсдэд, жирэмсэн эхчүүдэд, амьсгалын дээд замын хэсгийн болон тархмал өвчнөөр өвдөж буй өвчтөнд, хавьталт харшлын шалтгаант амьсгалын замын вирусын халдварт өвчнөөр өвдсөн, биеийн хэм багассан өвчтөнд, улирлын чанартай ихэсдэг өвчлөл(хүүхэд болон насанд хүрэгсэд) болон эрүүл мэндийн ажилтан болон бусад эмнэлгийн ажилтнаас шалтгаалсан эрсдэлт өвчлөлүүд, ялангуяа тархалт ихтэй улиралд болон жилд хэрэглэнэ.
Идэвхитэй найрлага хүний рекомбинант интерферон альфа – 2b 10000 МЕ/мл ихгүй. Туслах бодис трометамол, трометамол гидрохлорид, гипромелоз, динатрийн эдетат, лизин гидрохлорид, калийн хлорид, метилпарагидроксибензоат, тарилгын ус.
Уг бэлдмэлийн найрлагад буй идэвхитэй бодис болон бусад нэмэлт найрлагуудад хэт мэдрэг бол хэрэглэж болохгүй. Ховор тохиолдолд арьсаар туурах гаж нөлөө илэрч байсан болзошгүй, флаконыг нээснээс хойш 2– 8 С-н хэмд /хөргөгчинд/ 10 хоног хадгална.
Асуулт хариулт
Хэрэглэгч2025-01-27 18:36:24
Жирэмсэн хүн хэргэлж болох уу
Их эмч2025-01-27 20:32:04
Сайн байна уу. Жирэмсэн, хөхүүл үеийн хэрэглээ Энэ үед хэрэглэхийг хориглоно.
Хэрэглэгч2020-11-05 11:41:39
Сайн бна уу?Нус гоожоод бга 1сар 20хоногтой нярайд хэрэглэж болох уу
Хэрэглэгч2020-08-26 15:50:47
Нярай хүүхэд хэрэглэж болох уу
Их эмч2020-08-26 17:54:07
Сайн байна уу. нярайд зориулалтын дусаалга хэрэглэвэл зүгээр байдаг шүү . баярлалаа
