
Наклофен дуо 75мг No.20
13,500₮
Гишүүнчлэлийн үнэ :

-5%-675₮

-6%-810₮

-8%-1,080₮
Тоо ширхэг :
Бүтээгдэхүүний дэлгэрэнгүй
Өвчний хүнд хөнгөнтэй уялдуулан хувь хүнд тохируулан тунг сонгоно. Насанд хүрэгсдэд ерөнхийдөө 1 капсул буюу 75мг-аар өдөрт 1-2 удаа хэрэглэнэ. Хоногийн дээд тун: 150мг. Капсулыг хоол идэх үедээ буюу хоолны дараа бүхлээр залгиж ууна.
Үе болон нуруу нугаламын үрэвсэл, цочмог тулайн артрит, бэртэл гэмтлийн болон мэс заслын дараах өвдөлт болон үрэвслүүдЭмэгтэйчүүдийн өвчний үеийн өвдөлт, чих хамар хоолойн үрэвсэлт өвчний үеийн илэрхий өвдөлтийн хам шинжийн үед туслах бодис болгон хэрэглэнэ.
Идэвхтэй бодис: 75мг диклофенак натри агуулагдана.(25мг нь хүчилд тэсвэртэй гранул хэлбэрээр, 50мг нь удаан задралт гранул хэлбэрээр)
Туслах бодис: сахароз, гидроксипропилцеллюлоз, гипромеллоз, магнийн карбонат, этилакрилат болон метакрилны хүчилийн сополимер, триэтилцитрат, титаны гидроксид натрийн карбоксиметилцеллюлоз, макроголь, натрийн гидроксид, аммоний метакрилатын сополимер
Дотор муухайрах, бөөлжих, суулгах, хэвлийгээр өвдөх, диспепси, гэдэс дүүрэх, хоолны дуршил буурах, өтгөн хатах гаж нөлөө илэрч болно. Ходоод гэдэсний шархлаа өвчний хурцдал болон ходоод гэдэсний цус алдалт зэргийн үед болгоомжтой хэрэглэнэ.
Асуулт хариулт
Хэрэглэгч2025-03-27 10:03:15
Удаан жил сараар ууж болох уу олон жил ууж бн элэг ходоод дотор эрхтэнд ямар вэ
Их эмч2025-03-27 11:17:50
Сайн байна уу. удаан хугацаанд хэрэглэж болохгүй эмчид үзүүлээрэй
Хэрэглэгч2025-03-12 15:46:39
20 ширхэгийн үнэ 13K юу ?
Их эмч2025-03-12 16:27:48
Сайн байна уу. Тийм ээ
Хэрэглэгч2025-01-18 21:16:13
Наклофен эмийг өдөрт хэдэн уух вэ?
Их эмч2025-01-18 21:17:06
Сайн байна уу. Насанд хүрсэн хүн өдөрт 1-2удаа ууна
Хэрэглэгч2024-12-07 16:25:52
Энэ эм нойр хүргэдэг у?
Их эмч2024-12-07 17:07:13
Сайн байна уу. үгүй ээ
Хэрэглэгч2024-12-06 09:51:54
Үе мөч өвдсөн ханиаданд ууж болох уу Болвол хэдийг уухвэ
Их эмч2024-12-06 10:03:00
Сайн байна уу. Эмчлэгч эмч тунг тогтоох тул эмчид үзүүлэн зааврийн дагуу хэрэглэнэ үү
Хэрэглэгч2024-12-06 09:50:38
Үе мөч өвдсөн ханиаданд ууж болох уу Болвол хэдийг уухвэ
Их эмч2024-12-06 10:03:03
Сайн байна уу.
Хэрэглэгч2024-11-30 22:07:03
энэ эмийг уугаад хамар битүүрэх үү?
Их эмч2024-11-30 22:18:14
Сайн байна уу.Энэ эмийг хэрэглэснээр хамар битүүрэхгүй ээ
Хэрэглэгч2024-11-30 22:05:17
энэ эмийг уугаад хамар битүүрэх үү?
Их эмч2024-11-30 22:22:00
Сайн байна уу. хариулсан
Хэрэглэгч2024-10-17 18:31:32
Гадаадад байдаг юмаа хатиг гаран дээр гараад сймар том болоод хавдаад өвдөөд болддгүй ээ ууж болох уу
Их эмч2024-10-17 19:45:07
Сайн байна уу. Болноо, та заавал эмчид хандаж эмчилгээ заалгах хэрэгтэй шүү баярлалаа
Хэрэглэгч2024-09-28 19:19:08
юуны эм бэ
Их эмч2024-09-28 19:19:44
Сайн байна уу. Өвчин намдаах эм
Хэрэглэгч2020-10-21 17:49:57
энэ эмийг ходоод цөс өвдөж байгаа тохиолдолд ууж болохуу өвчин намдаах эм байна уу гэсэн монос энэ эмийг өгсөн юмаа ходоод их хүчтэй өвдөөд бган
Хэрэглэгч2019-01-27 03:05:37
Энэ наклофен гэдэг эмийг бөөр шээсний замын үрэвсэлд хэрэглэж болхуу өөр эмтэй хавсарч хэрэглэж болхуу эсвэл дангаар нь хэрэглэх ёстой юу
Их эмч2019-01-27 03:05:37
сайн байна уу? өвчин намдаах үйлдэлтэй эм, үрэвсэлдээ эмчид үзүүлж байгаад үрэвслийн эсрэг эм хэрэглээрэй баярлалаа.
Хэрэглэгч2018-12-03 18:01:14
Huhuul hun uuj bolohuuu 3 n sartai
Их эмч2018-12-03 18:01:14
Сайн байна уу. Жирэмсэн, хөхүүл, хүүхэд хэрэглэхгүй.
Хэрэглэгч2018-11-02 14:08:10
Шүдны өвдөлтөнд уувал намдах уу том хүн?
Их эмч2018-11-02 14:08:10
Сайн байна уу Та Диклоденк гэж өвчин намдаах үйлчилгээтэй эмийг 1ширхэгээр өдөрт 6-8 цагын зайтай хэрэглээд үзээрэй. Баярлалаа
Хэрэглэгч2018-10-31 14:23:01
Шүдны өвдөлтөнд уувал намдах уу том хүн?
Их эмч2018-10-31 14:23:01
Сайн байна уу,намдана.Баярлалаа.
Хэрэглэгч2018-10-31 14:22:25
Шүдны өвдөлтөнд уувал намдах уу том хүн?
Их эмч2018-10-31 14:22:25
Сайн байна уу,намдана.Баярлалаа.
Хэрэглэгч2018-05-21 10:19:09
Жирэмсэн хүн ууж болоху
Их эмч2018-05-21 10:19:09
сайн байнауу жирэмсний хяналтын эмчийн заавраар ямар ч эмийг уух чстой.баярлалаа
Хэрэглэгч2018-05-21 10:18:58
Жирэмсэн хүн ууж болоху
Их эмч2018-05-21 10:18:58
сайн байнауу жирэмсний хяналтын эмчийн заавраар ямар ч эмийг уух чстой.баярлалаа
Хэрэглэгч2017-10-28 20:10:56
Бееренд уудаг уу
Их эмч2017-10-28 20:10:56
Сайн байна уу? Үрэвслийн эсрэг өвчин намдаах үйлдэлтэй эм. Баярлалаа
Хэрэглэгч2017-07-24 06:53:18
Хүүхдийн шүдний өвчин намдаахад ямар эм хэрэглэх вэ
Их эмч2017-07-24 06:53:18
Сайн байна уу? 12с дээш насны хүүхэд хэрэглэнэ. Баярлалаа
Хэрэглэгч2017-07-24 06:53:08
Хэдэн наснаас дээш хэрэглэх вэ
Их эмч2017-07-24 06:53:08
Сайн байна уу? 12с дээш насны хүүхэд хэрэглэнэ. Баярлалаа
Хэрэглэгч2017-06-30 19:28:32
Өдөрт 3 аар 3 хоног уухыг зөвлөсөн. Нурууны өвчинд. Хоногийн дээд тун 150мг буюу 1-2 ш гэсэн байна. Тоог нь багасгаж ууна гэсэн үгүү
Их эмч2017-06-30 19:28:32
Сайн байна уу,Хоол идсэний дараа өдөрт 2 удаа ууж болно. Баярлалаа
Хэрэглэгч2017-01-15 01:38:24
Сайн байна уу Наклофеныг тариагаар булчинд хийх үү судсаар хийх үү
Их эмч2017-01-15 01:38:24
Сайн байна уу судсаар шингэлж хэрэглэнэ. Булчинд мөн тарьж болно. Баярлалаа
