ЭмГоо сайханЭэж ба хүүхэдЖор илгээхШинэЭМДаатгалаар авахЗахиалга хянах

Септолете тотал №16

14,000

Гишүүнчлэлийн үнэ :

Basic

-5%-700

Үнэ
13,300
Gold

-6%-840

Үнэ
13,160
Platinium

-8%-1,120

Үнэ
12,880

Тоо ширхэг :

Номин Седар (16.5ш)Байршил харах
Монос Сансар колонк (18.15ш)Байршил харах
Монос УБ таун (17.56ш)Байршил харах
Монос Өнөр плаза (17.77ш)Байршил харах
Хоумланд (16.6ш)Байршил харах
Монос Зайсан цацралт (18.21ш)Байршил харах
Хоног (19.18ш)Байршил харах

Бүтээгдэхүүний дэлгэрэнгүй

Септолете тотал хүлхмэл бэлдмэлийг хоолой, амны хөндий, буйл цочрох, буйлны үрэвсэл, залгиурын үрэвсэл, төвөнхийн үрэвсэл зэрэг эмгэгийн үед, мөн түүнчлэн насанд хүрэгсэд ба 6 -аас дээш насны хүүхдийн шүд авахын өмнө болон дараа үрэвслийн эсрэг, өвдөлт намдаах, үжилгүйжүүлэх эмчилгээний зорилгоор хэрэглэнэ. Насанд хүрэгсэд: хоногт 3-4 хүлхмэл хэрэглэхийг зөвлөнө. Хүлхмэлийг 3-6 цагийн зайтай аажим шимж уусгах шаардлагатай.

6-12 насны хүүхэд: хоногт 3 хүлхмэл хэрэглэхийг зөвлөнө. Хүлхмэлийг 3-6 цагийн зайтай аажим шимж уусгах шаардлагатай.

6-аас доош насны хүүхэд: Септолете тотал бэлдмэлийг 6-аас доош насны хүүхдэд хэрэглэхгүй.

Бэлдмэлийн үйлдлийг сайжруулахын тулд бэлдмэлийг шүд угаахын өмнө болон хойно шууд хэрэглэхгүй. Зөвлөсөн тунг хэтрүүлж болохгүй.

Септолете тотал бэлдмэлийг 7 өдөр хүртэл хугацаагаар хэрэглэж болно.

Бензидамины гидрохлорид нь стероид бус химийн бүтэцтэй үрэвслийн эсрэг, өвдөлт намдаах үйлдэлтэй молекул. Үйлдлийн механизмыг нь простагландины нийлэгжилтийг дарангуйлан улмаар хэсэг газрын үрэвслийн шинж тэмдгийг (өвдөлт, улайлт, хаван, халуун оргих, үйл ажиллагаа өөрчлөгдөх) багасгадаг гэж үздэг.Бензидамины гидрохлорид нь бага зэргийн хэсгийг мэдээгүйжүүлэх үйлдэл үзүүлдэг.

Цетилпиридины хлорид нь дөрөвдөгч аммоны давсны бүлгийн катионы үжилгүйжүүлэх бэлдмэл.

Эмнэлзүйн үр дүн ба аюулгүй байдал:

Бензидаминыг гол нь амны хөндий ба залгиурын эмгэг өөрчлөлтийн эмчилгээнд хэрэглэдэг. Цетилпиридиний хлорид нь грам эерэг бактерит идэвхтэй, грам сөрөг бактерит бага зэрэг үйлчлэх бөгөөд бактерийг үхүүлэх болон үжилгүйжүүлэх тохиромжтой үйлдэл үзүүлдэг. Түүнчлэн тэрээр мөөгөнцрийн эсрэг үйлдэлтэй. Плацебо хяналтат эмнэл зүйн судалгаагаар Септолете тоталын хүлхмэлийг хэрэглэснээс хойш 15 минутын дараа өвдөлт намдсан (хоолойн хаван багасах ба хоолойн хяхтнал багасах) бөгөөд үйлдэл нь 3 цаг хүртэл хугацаагаар үргэлжилсэн байна.

1хүлхмэлд: 3мг бензидамины гидрохлорид ба 1мг цетилпиридиний хлорид.

Туслах бодис: эвкалиптийн тос, левоментол, хуурай нимбэгний хүчил (Е330), сукралоза (Е955), изомальт (Е953), бриллиантын хөх FCF (E133) тус тус агуулагдана.

Септолете тотал бэлдмэлийг 7 хоногоос удаан хугацаагаар хэрэглэхгүй. 3 хоногийн эмчилгээний дараа эмчилгээний илэрхий үр дүн илрэхгүй байвал эмчтэйгээ зөвлөнө. Хэсэг газрын эмчилгээнд зориулсан бэлдмэлийг ялангуяа удаан хугацаагаар хэрэглэхэд бэлдмэлд мэдрэг болж болзошгүй ба энэ тохиолдолд бэлдмэлийн эмчилгээг зогсоож тохирсон эмчилгээг эхлэх шаардлагатай. Септолете тотал бэлдмэлийг анионы нэгдэл болон анионы нэгдэл орсон бүтээгдэхүүнтэй (жишээ нь шүдний оо) хамт хэрэглэхгүй. Иймээс түүнийг шууд шүд угаахын өмнө болон дараа хэрэглэхгүй. Септолете тотал бэлдмэл изомальт (Е953) агуулдаг. Иймээс бэлдмэлийг ховор тохиолдох удамшлын шалтгаант фруктоз зохидоггүй хүмүүст хэрэглэхгүй.

Асуулт хариулт

Хэрэглэгч2024-05-31 22:23:31

99126192

Их эмч2024-05-31 22:46:49

Сайн байна уу. байгаа та 18001883 дугаараар захиалга өгөх боломжтой

Хэрэглэгч2023-08-31 17:21:29

Энэ юуны амттай нь вэ?

Их эмч2023-08-31 19:21:28

Сайн байна уу. энгийн амтгүй

Хэрэглэгч2023-03-06 16:19:18

өдөрт 2-3 цагийн зайтай хэдэн удаа хүлхэх шаардлагатай вэ?

Их эмч2023-03-06 22:04:59

Сайн байна уу. Зовуурь арилтал хэдэн ч удаа хүлхэж болно. Гол нь хүлхэхдээ дор хаяж хоол идэхээс 30 мин өмнө юмуу идсэнээс хойш 1 цагийн дараа хүлхвэл илүү үр дүнтэй.

Хэрэглэгч2022-05-29 11:46:07

хөхүүл хүн хэрэглэж болох уу 2 сартай

Их эмч2022-05-29 11:49:59

Сайн байна уу. Хэсэг газрын үйлчилгээтэй тул хэрэглэж болно

Хэрэглэгч2020-08-25 19:55:14

Септолете тотал хоолойн цацлагийг яаж хэрэглэх вэ?жич:насанд хүрсэн хүн

Их эмч2020-08-25 20:32:40

Сайн байна уу. 4 цагын зайтай хэрэглэнэ баярлалаа

Хэрэглэгч2020-08-25 19:55:14

Септолете тотал хоолойн цацлагийг яаж хэрэглэх вэ?жич:насанд хүрсэн хүн

Их эмч2020-08-25 20:32:21

Сайн байна уу. 2 цацалтаар 4 цагын зайтай хэрэглэнэ баярлалаа

Хэрэглэгч2020-06-07 22:22:33

Антибиотик мөн үү

Их эмч2020-06-08 07:42:07

Сайн байна уу. биш

Хэрэглэгч2020-01-25 19:25:01

хөхүүл хүн хэрэглэж болохуу

Их эмч2020-01-29 16:53:30

Сайн байна уу. Бензидамины гидрохлорид нь хөхний сүүтэй ялгардаг эсэх нь тодорхойгүй. Нярай болон хөхүүл хүүхдэд эрсдэл үүсгэж болохыг үгүйсгэхгүй. Хөхөөр хооллолт болон Септолете тотал бэлдмэлийн эмчилгээний алиныг зогсоох эсэхийг эхэд үзүүлэх эмчилгээний ашигтай үйлдэл болон хүүхдийн хөхөөр хооллохыг ач тусыг сайтар харьцуулж байж шийднэ.

Хэрэглэгч2019-12-27 22:35:37

цэнхэр септолете-ийг жирэмсэн хүн хэрэглэж болох уу.

Их эмч2020-06-13 22:40:47

Сайн байна уу.жирэмсэн бол эмчид хандан үзүүлэх хэрэгтэй