

Септолете тотал 30мл
19,800₮
Гишүүнчлэлийн үнэ :

-5%-990₮

-6%-1,188₮

-8%-1,584₮
Тоо ширхэг :
Бүтээгдэхүүний дэлгэрэнгүй
Септолете тотал цацлагыг хоолой, амны хөндий, буйл цочрох, буйлны үрэвсэл, залгиурын үрэвсэл, төвөнхийн үрэвсэл зэрэг эмгэгийн үед, мөн түүнчлэн насанд хүрэгсэд ба 6 -аас дээш насны хүүхдийн шүд авахын өмнө болон дараа үрэвслийн эсрэг, өвдөлт намдаах, үжилгүйжүүлэх эмчилгээний зорилгоор хэрэглэнэ.
1 мл цацлагат: 1,5мг бензидамины гидрохлорид ба 5мг цетилпиридиний хлорид. Бэлдмэлийн 1 тунд 0,15мг бензидамины гидрохлорид ба 0,5мг цетилпиридиний хлорид агуулсан 0,1мл уусмал агуулагдана. Анхдагч савлалт дахь 30мл уусмалд 250 тун агуулагдана. Туслах бодис: этанол, глицерол, глицерингидростеаратын полиэтиленгликоль, натрийн сахаринат, батрашны тос, цэвэршүүлсэн ус.
Септолете тотал бэлдмэлийг 7 хоногоос удаан хугацаагаар хэрэглэхгүй. Эмчилгээний илэрхий үр дүн илрэхгүй байвал эмчтэйгээ зөвлөнө. Хэсэг газрын эмчилгээнд зориулсан бэлдмэлийг ялангуяа удаан хугацаагаар хэрэглэхэд бэлдмэлд мэдрэг болж болзошгүй ба энэ тохиолдолд бэлдмэлийн эмчилгээг зогсоож тохирсон эмчилгээг эхлэх шаардлагатай. Септолете тотал бэлдмэлийг анионы нэгдэл болон анионы нэгдэл орсон бүтээгдэхүүнтэй (жишээ нь шүдний оо) хамт хэрэглэхгүй. Иймээс түүнийг шууд шүд угаахын өмнө болон дараа хэрэглэхгүй. Септолете тотал цацлагыг нүдний салст бүрхүүлд хүргэж болохгүй. Бэлдмэлийг амьсгалж болохгүй. Бэлдмэл нь 100мг/тун-с бага хэмжээний этанол агуулдаг.
Асуулт хариулт
Хэрэглэгч2024-12-06 03:06:27
Энэ цацлагыг хэрэглээд хоолой түлчихлээ аймаар хорсоод юу ч залгиж чадахгүй өвлөөд байна. Хаана хандах вэ. Эмний цацлагны гаж нөлөө нь юу вэ
Их эмч2024-12-06 08:52:24
Сайн байна уу. .
Хэрэглэгч2024-11-30 03:59:43
hi tanaid ene sprei bgaa yu bwal ali salbar deer bgaa we
Их эмч2024-11-30 04:47:44
Сайн байна уу. фарингоспрей байгаа
Хэрэглэгч2024-10-18 20:48:31
Танайд энэ спрей байгаа юу
Их эмч2024-10-18 20:52:39
Сайн байна уу. байхгүй ээ
Хэрэглэгч2024-10-13 01:15:44
1 настай хүүхдэд хэрэглэж болох уу??
Их эмч2024-10-13 01:38:54
Сайн байна уу. 12-с дээш насанд хэрэглэнэ.
Хэрэглэгч2024-04-19 21:10:30
Нэг цацахдаа хэдэн удаа цацах вэ?
Их эмч2024-04-20 02:22:58
Сайн байна уу. нэг цацахдаа 1-2 удаа цацна
Хэрэглэгч2020-11-10 20:53:47
энэ эмийг хэрэглээд хэлний арын хоёр тал юм идэж уухад зовиуртай, цээж хэсгээр хүндүүрлэх маягийн зовиур өгөөд байна. юм идэж уухад хорсолт маягийн зовиуртай хүндрэлтэй байгаа ямар арга хэмжээ авах вэ? угсруулаад 2-3 удаа цацачихсанаас хойш ингээд байна
Хэрэглэгч2019-11-29 13:33:29
hurgelttei yu
