

Кетонал 100мг No.12 лаа
27,500₮
Гишүүнчлэлийн үнэ :

-5%-1,375₮

-6%-1,650₮

-8%-2,200₮
Тоо ширхэг :
Бүтээгдэхүүний дэлгэрэнгүй
Шулуун гэдэсний гүнд хийж хэрэглэнэ. Насанд хүрэгсдэд 100мг-ын 1 лааг хоногт 1-2 удаа хэрэглэнэ
Кетонал нь үрэвслийн эсрэг, халуун бууруулах, өвдөлт намдаах үйлдэл үзүүлнэ. Янз бүрийн шалтгаантай өвдөх ба үрэвсэх шинж тэмдэг бүхий дараах эмгэгүүдийн шинж тэмдгийн эмчилгээнд хэрэглэнэ. Үе ясжих (остеоартроз), хөдөлгөөн хязгаарлагдмал нурууны үрэвсэл (анкилозируюший спондилит), тулайн цочмог өвчин хөдлөл, хэрхийн гаралтай үений үрэвсэл, үений уутны үрэвсэл, шөрмөсний хүүдийн үрэвсэл (тендосиновит), суудлын мэдрэлийн өвдөлт, булчингийн өвдөлт, нугасны ёзоорын үрэвсэл (радикулит), булчингийн гэмтэл няцрал, хагалгааны ба гэмтлийн дараах өвдөлт зэрэгт тус тус хэрэглэнэ.
1 лаанд үйлчлэгч бодис 100мг кетопрофен. Туслах бодис хатуу тос, миглиол тус тус агуулагдана
Элэг ба бөөрний үйл ажиллагааны өөрчлөлт, хоол боловсруулах замын эмгэг, гуурсан хоолойн багтраа, чонон хөрвөс, хамрын салст бүрхүүлийн уйланхай, зүрхний дутагдал, өндөр настай хүмүүс, жирэмсний нэг ба хоёр дахь 3 сар зэргийн үед бэлдмэлийг болгоомжтой хэрэглэнэ. Автомашин жолоодох, машин механизмтай ажиллах зэрэг анхаарал төвлөрүүлэлт, сэтгэц ба биеийн түргэн урвал шаардагдах ажил эрхэлдэг хүмүүст болгоомжтой хэрэглэнэ.
Асуулт хариулт
Хэрэглэгч2025-05-18 16:59:01
хөх өвдсөн үед хэрэглэж болох уу, 1 ой 2 сартай хөхүүл
Их эмч2025-05-18 17:10:31
Сайн байна уу. Эмчийн жорын дагуу хэрэглээрэй.
Хэрэглэгч2025-04-02 07:38:50
Андуурааад 4 сартай хүүхдэд хэрэглэсэн байна аюултай юу хор нөлөө юу байх вэ
Их эмч2025-04-02 07:47:59
Сайн байна уу. яаралтай эмчид үзүүлээрэй.
Хэрэглэгч2025-04-02 07:37:22
Андуурааад 4 сартай хүүхдэд хэрэглэсэн байна аюултай юу хор нөлөө юу байх вэ
Их эмч2025-04-02 07:48:16
Сайн байна уу. яаралтай эмчид үзүүлээрэй
Хэрэглэгч2025-02-10 21:08:31
Кетонал лааг хийлээ 30-40 миниутын дараа хүндэрсэн ахин хийхүү өвдөлт намдаахаар хэрэглэсэн юм
Их эмч2025-02-10 21:16:05
Сайн байна уу. Эмэнд өвдөлт нь намдахгүй байгаа бол яаралтай эмчид хандаарай.
Хэрэглэгч2025-02-10 21:05:44
Кетонал лааг хийлээ 30-40 миниутын дараа хүндэрсэн ахин хийхүү өвдөлт намдаахаар хэрэглэсэн юм
Их эмч2025-02-10 21:17:49
Сайн байна уу. Лааг хамгийн багадаа 6-цагийн зайтай хэрэглэдэг тул өвдөлт нь намдахгүй байвал заавал эмчид хандаарай.
Хэрэглэгч2025-02-03 17:29:23
Шүлсний булчирхайн чулуутай хавдаж өвдөөд хэргэлж болох уу
Их эмч2025-02-03 17:51:26
Сайн байна уу. өвдөлт намдаах үрэвсэл болон халуун буулгах үйлчилгээтэй та нарийн мэргэжлийн эмчээс зөвлөгөө авч уугаарай
Хэрэглэгч2025-01-14 22:30:26
Чихээр хатгуулж өвдөж бгаа үед хэрэглэж блох уу?
Их эмч2025-01-14 22:34:22
Сайн байна уу. Болноо
Хэрэглэгч2025-01-12 06:43:54
Үтрээнд мэдэлгүй хэргэлсэн тохиолдолд яах ёстой вэ? Үр хөндөлт хийлгээд 2-7долоо хонож байна маш хүчтэй өвдөлт өгхөөр нь угааж цэвэрлээд байж байна эмчид заавал хандах нөхцөл үү?
Их эмч2025-01-12 07:22:57
Сайн байна уу. Та эмэгтэйчүүдийн эмчээс зөвлөгөө аваарай.
Хэрэглэгч2025-01-12 06:42:18
Үтрээнд мэдэлгүй хэргэлсэн тохиолдолд яах ёстой вэ?
Их эмч2025-01-12 07:23:15
Сайн байна уу.
Хэрэглэгч2025-01-12 06:40:22
Үтрээнд мэдэлгүй хэргэлсэн тохиолдолд яах ёстой вэ?
Их эмч2025-01-12 07:23:19
Сайн байна уу.
Хэрэглэгч2024-12-09 03:55:42
udurt 1-2 laa hereglej blno gsn bn, laa hoorond heden tsagiin zaitai hereglene gsn ym bagaa bolowuu? tsagiin zaalt n hed we
Их эмч2024-12-09 03:59:10
Сайн байна уу. 12цагийн зайтай хэрэглэнэ
Хэрэглэгч2024-11-17 03:08:38
Хөлөө хуглаад хагалгаанд ороод гарсан юм. Хугаралын өвдөлтөнд хэрэглэж болох уу
Их эмч2024-11-17 04:42:38
Сайн байна уу. Кетонал нь үрэвслийн эсрэг, халуун бууруулах, өвдөлт намдаах үйлдэл үзүүлнэ. Янз бүрийн шалтгаантай өвдөх ба үрэвсэх шинж тэмдэг бүхий дараах эмгэгүүдийн шинж тэмдгийн эмчилгээнд хэрэглэнэ. Үе ясжих (остеоартроз), хөдөлгөөн хязгаарлагдмал нурууны үрэвсэл (анкилозируюший спондилит), тулайн цочмог өвчин хөдлөл, хэрхийн гаралтай үений үрэвсэл, үений уутны үрэвсэл, шөрмөсний хүүдийн үрэвсэл (тендосиновит), суудлын мэдрэлийн өвдөлт, булчингийн өвдөлт, нугасны ёзоорын үрэвсэл (радикулит), булчингийн гэмтэл няцрал, хагалгааны ба гэмтлийн дараах өвдөлт зэрэгт тус тус хэрэглэнэ.
Хэрэглэгч2024-08-07 17:09:33
Ходоодны шархтай бол болох уу
Их эмч2024-08-07 17:34:13
Сайн байна уу. Шулуун гэдэсээр хэрэглэх тул болно
Хэрэглэгч2024-08-07 17:08:12
Эмчээ ходоодны шархтай хүнд 100тай лаа болох уу
Их эмч2024-08-07 17:34:23
Сайн байна уу.
Хэрэглэгч2024-05-26 23:40:44
Лаагаа андуураад 1 настай хүүхдэд хийчижээ сөрөг нөлөө байгаа юу???зүгээр болуу
Их эмч2024-05-26 23:52:14
Сайн байна уу. хариулсан
Хэрэглэгч2024-05-26 23:37:17
Лаагаа андуураад 1 настай хүүхдэд хийчижээ сөрөг нөлөө байгаа юу???зүгээр болуу
Их эмч2024-05-26 23:52:04
Сайн байна уу. 15-с доош насны хүүхдэд хэрэглэхгүй Хүүхдээ ажиглаад эмнэлэгт үзүүлээрэй
Хэрэглэгч2024-05-26 17:39:16
Лаагаа андуураад 1 настай хүүхдэд хийчижээ сөрөг нөлөө байгаа юу???зүгээр болуу
Их эмч2024-05-26 20:02:19
Сайн байна уу. ЦЭЭРЛЭЛТ 15-аас доош насны хүүхэд
Хэрэглэгч2024-02-04 00:01:55
Хүүхэд хэрэглэж болох уу
Их эмч2024-02-04 01:53:32
Сайн байна уу. болохгүй
Хэрэглэгч2024-01-12 20:58:29
Сайн байна уу? Эрүү доорх булчирхай хавдаж идээт үрэвсэл болсон хэргэлэж болох уу?
Их эмч2024-01-13 08:57:33
Сайн байна уу. Болно энэ лаа үрэвслийн эсрэг өвдөлт нөмдөөх үйлчилгээтэй байдаг
Хэрэглэгч2023-11-28 23:36:51
OMG urewslii. laa gd emch bichsn bhar n utreegeer huigd hereglchje yanaa zuger bolow uu oydoltoi torsiin
Их эмч2023-11-29 00:54:55
Сайн байна уу. Энэ нь дааврын бус үрэвслийн эсрэг бэлдмэл тул сөрөг нөлөө байхгүй болов уу. Гэвч танд ямар нэгэн зовиур илэрвэл эмэгтэйчүүдийн эмчид хандана уу.
Хэрэглэгч2023-11-15 22:38:11
Хөхүүл хүн хэрэглэж болхуу
Их эмч2023-11-16 00:08:25
Сайн байна уу. эмчид үзүүлээрэй
Хэрэглэгч2023-10-01 12:40:21
2nastai huuhded yamar tungaar bdag ve? 100tallaad hiij boloh uu
Их эмч2023-10-01 17:20:43
Сайн байна уу. Болохгүй ээ
Хэрэглэгч2023-07-05 23:43:52
тариагаар байгаа юу хэд вэ
Их эмч2023-07-05 23:46:59
Сайн байна уу. эмчийн заалтаар хэрэглэнэ
Хэрэглэгч2023-07-05 23:40:28
элэгний в вирустэй хүнд хэрэглэхэд элгэнд бүтцийн өөрчлөлт үзүүлэх үү
Их эмч2023-07-05 23:46:11
Сайн байна уу. эмчийн заалтаар хэрэглэнэ
Хэрэглэгч2023-07-05 23:40:25
элэгний в вирустэй хүнд хэрэглэхэд элгэнд бүтцийн өөрчлөлт үзүүлэх үү
Их эмч2023-07-05 23:47:17
Сайн байна уу. эмчийн заалтаар хэрэглэнэ
Хэрэглэгч2023-07-05 23:03:03
яармагт хаанаас авч болохвэ
Их эмч2023-07-05 23:15:49
Сайн байна уу. та 18001883-2-1р шугамаар залгаж асуугаарай
Хэрэглэгч2023-07-05 23:01:32
хэдэн ширхэгийн үнэ вэ
Их эмч2023-07-05 23:16:29
Сайн байна уу. 1ширхэг 1920
Хэрэглэгч2023-07-04 21:45:06
6-7 нидэль жиржмсэн хүн хэрэглэж болохуу
Их эмч2023-07-05 09:30:09
Сайн байна уу. шаардлагатай тохиолдолд эмчийн заалтаар хэрэглэнэ
Хэрэглэгч2023-06-23 17:34:05
сайн байна уу төрөх дөхөж байгаа жирэмсэн хүн хэрэглэж болох уу
Их эмч2023-06-24 00:36:30
Сайн байна уу. эмчийн хяналтан дор хэрэглээрэй
Хэрэглэгч2023-06-23 17:34:03
сайн байна уу төрөх дөхөж байгаа жирэмсэн хүн хэрэглэж болох уу
Их эмч2023-06-24 00:35:51
Сайн байна уу. эмчийн хяналтан дор хэрэглээрэй
Хэрэглэгч2023-05-17 23:19:41
хийсвэр төрөлт төрөөд 3 хонож бна хэргэлж болуу
Их эмч2023-05-18 01:32:23
Сайн байна уу. Болно.
Хэрэглэгч2023-04-30 09:37:24
Төрөөд 7 хонож байна лааг хэрэглэж болох у
Их эмч2023-04-30 20:04:47
Сайн байна уу. болохгүй
Хэрэглэгч2023-04-28 10:55:02
Хэдээс хэдэн насанд хэрэглэж болох вэ?
Их эмч2023-04-29 02:06:53
Сайн байна уу. 15-с доош насны хүүхэд хэрэглэж болохгүй
Хэрэглэгч2022-03-12 13:00:05
Лаа нь дээрх хугацаа нь үйлдвэрлэсэн огноо юу эсвэл дуусах нь уу ? 😅
Их эмч2022-03-12 13:14:45
Сайн байна уу. EXP гэсэн нь дуусах хугацаа, дан хугацаа нь байвал үйлдвэрлэсэн хугацаа нь
Хэрэглэгч2020-09-13 15:13:45
хөхүүл хүн хэрэглэж болохуу , төхөөд 10 хоносон
Их эмч2020-09-14 10:55:00
Сайн байна уу. хэрэглэх заалтгүй ээ баярлалаа
