ЭмГоо сайханЭэж ба хүүхэдЖор илгээхШинэЭМДаатгалаар авахЗахиалга хянах

Кетонал Форте 100мг №20

22,000

RxЖороор олгох эм

Гишүүнчлэлийн үнэ :

Basic

-5%-1,100

Үнэ
20,900
Gold

-6%-1,320

Үнэ
20,680
Platinium

-8%-1,760

Үнэ
20,240

Тоо ширхэг :

Монос Өнөр плаза (1ш)Байршил харах
Хоумланд (1.2ш)Байршил харах
Монос Зайсан цацралт (2.2ш)Байршил харах
Скай ресиденс-3 (0.4ш)Байршил харах
Хоног (3ш)Байршил харах

Бүтээгдэхүүний дэлгэрэнгүй

Насанд хүрэгсдэд 100мг-ын 1 шахмалаар хоногт 2-3 удаа хэрэглэнэ. Бүрээс болон шахмалыг зажлалгүйгээр хангалттай хэмжээний шингэнээр даруулж хооллох үедээ ууна, Эмчилгээний хангалттай үр нөлөө гарсны дараа бүрээс, шахмал, лаа хэлбэрүүдийг хэрэглэнэ.Бэлдмэлийн хоногийн дээд тунг 300мг

Өвдөлт намдаах үрэвслийн эсрэг үйлдэлтэй.  Хагалгааны дараах, сарын тэмдэг өвдөлттэй ирэх. хавдартай өвчтөний ясны үсэрхийллийн улмаас илрэх өвдөлт болон гэмтлийн дараах өвдөлт, хэрэх төст үений үрэвсэл, спондилоартрит (барьцалдаат спондилит, хайрст үлдийн гаралтай үений үрэвсэл, реактив артрит (зарим халдварын дараа үүсэх үений үрэвсэлт эмгэг), тулай, хуурамч тулай болон  остеоартрит, үений гаднах хэрэх (тендинит, бурсит, мөрний үений капсулит) зэрэгт хэрэглэнэ. 

100мг бүрхүүлтэй шахмал 1 шахмалд, Үйлчлэгч бодис100мг кетопрофен, Туслах бодис: магнийн стеарат, кремнийн коллоид хоёрч исэл, повидон, эрдэнэ шишийн цардуул, цэвэршүүлсэн тальк, лактоза сито 200, гидроксипропилметилцеллюлоза, полиэтиленгликоль 400, цэнхэр будагч бодис индиготин Е 132, титанийн хоёрч исэл, карнаубын лав тус тус агуулагдана

Ходоод өвдөх, дотор муухайрах, бөөлжих, суулгах, гэдэс дүүрэх, хэсэг газрын гаж нөлөө илэрч болно. Хоол боловсруулах замын өвчнүүдийн сэдрэл , элэг ба бөөрний үйл ажиллагааны илэрхий өөрчлөлт , цусны системийн өөрчлөлт,  шулуун гэдэсний шамбарам , жирэмсний 3 дахь 3 сар15 хүртэлх насны хүүхэд хэрэглэхийг хориглоно. 

Асуулт хариулт

Хэрэглэгч2024-09-18 17:37:43

Шамбарамын өвдөлтийн үед ууж болох уу

Их эмч2024-09-18 17:40:09

Сайн байна уу. Эмчийн заалтаар хэрэглэнэ.

Хэрэглэгч2024-08-02 20:01:52

кетонал сарын тэмдэг өвдөлтэй ирэх үед ууж болох уу

Их эмч2024-08-02 20:18:15

Сайн байна уу. Болно.

Хэрэглэгч2024-01-14 22:20:46

Ketonol 4sartai maamaatai uutsan zug bluu

Их эмч2024-01-14 23:54:49

Сайн байна уу. Бэлдмэл хөхний сүүнд нэвтэрдэг талаар мэдээлэл байдаггүй. Хөхүүл эхчүүдэд Кетонал форте бэлдмэлийг хэрэглэхгүй.

Хэрэглэгч2019-12-20 21:52:21

Сайн байна уу, Хатигны хэд хэдэн зүслэг хийлгэсэн 7 сартай жирэмсэн юмаа. Эмч энэ эмийг бичиж өгсөн юм. Ямар сөрөг нөлөөтэй юм болоо

Хэрэглэгч2018-11-18 20:00:15

Төрөх дөхсөн хүнд кетанол лааг 5 хоног хийхээр бичиж өгсиймаа. Гэтэл жирэмсэний сүүлийн 3 сард хэрэглэх хориотой гэсэн байна. Одоо яах вэ? Яагаад хориглодогийн бол?

Их эмч2018-11-18 20:00:15

Сайн байна уу Шаардлагатай тохиолдолд эмчийн заалтаар хэрэглэж болно. Та эмчээсээ тодруулж асуугаарай. Баярлалаа

Хэрэглэгч2018-10-07 02:14:19

Кетонал ретард, к.форте 2 адилхан евчин намдаах эм юм уу? Тийм бол нэг нь л байхад болно биздээ? Даралт буулгах шугмаар аль нэгийг нь хэрэглэдэг юм уу?

Их эмч2018-10-07 02:14:19

мсайн байна уу даралт буулгах өөр эмүүд байгаа шүү баярлалаа

Хэрэглэгч2018-09-18 20:12:07

сайн байна уу эмчийн заалтаар кетанол хэрэглэх гэж байгаа маа 14 долоо хоногтой жирэмсэн хүн хэрэглэж болох юм бол ву лаагаар хэрэглээрэй гэсэн юмаа

Их эмч2018-09-18 20:12:07

Сайн байна уу ? Эмчийн заалтаар хэрэглэнэ .Баярлалаа .

Хэрэглэгч2018-08-26 03:41:02

Сайн байна уу? Кетанол форте ,кетанол дуо 2-ийн ялгаа нь юу? Дуо нь нэмэлт найрлагатай юм болов уу?

Их эмч2018-08-26 03:41:05

Сайн байна уу кетонал форте 100мг, дуо нь 150мг өндөр тунтай байгаа баярлалаа.

Хэрэглэгч2018-03-23 00:38:38

11 сартай хөхүүл хүн хэрэглэж болохуу

Их эмч2018-03-23 00:38:38

сайн байна уу хөхүүл үед кетанол эсрэг заалттай тул хэрэглэхгүй баярлалаа

Хэрэглэгч2018-01-16 09:07:25

Кeтонал 100мг 2мл раствор для инъекций энэ тариаг хийлгэж болохуу хийсвэрээр төрсөн юмаа

Их эмч2018-01-16 09:07:25

Сайн байна уу? Эмчийн заавраар хэрэглээрэй. Баярлалаа

Хэрэглэгч2017-10-12 20:23:17

Кесарээр сая төрсөн юмаа энэ лааг 6цагын зайтай хийж байгаа 1хийхүү 2оор хийхүү хэр удаан хийх вэ

Их эмч2017-10-12 20:23:17

Сайн байна уу? Эмчийн заалтаар 8 цагийн зайтай хэрэглээрэй. Баярлалаа

Хэрэглэгч2017-09-06 02:47:23

сайн байна уу? кетанол гэж бичиж өгсөн байна хайхаар кетонал гээд байх юм нурууны өвдөлтөнд

Их эмч2017-09-06 02:47:23

Сайн байна уу? уучлаарай асуултаа дахин тавиарай.

Хэрэглэгч2017-06-15 11:17:50

энэ эм 1 ширхэг нь 13000 төг юм уу Курс нь хэдэн ширхэг вэ?

Их эмч2017-06-15 11:17:50

Сайн байна уу 20ш 13000төг өвчин намдаах эм учир күрс гэж байхгүй. Баярлалаа

Хэрэглэгч2017-01-03 20:19:19

Жирэмсэн хүн ууж болох уу

Их эмч2017-01-03 20:19:19

Сайн байна уу,Жирэмсний хэдэн сартай вэ? Жирэмсний эхний 3сард хэрэглхгүй заалттай байгаа.Өвдөлт намдаах хүчтэй эм тул бусад үед зайлшгүй тохиолдолд эмчийн заалтаар хэрэглэнэ.Баярлалаа