Простамед №60 шахмал
39,300₮
Гишүүнчлэлийн үнэ :
-5%-1,965₮
-6%-2,358₮
-8%-3,144₮
Тоо ширхэг :
Бүтээгдэхүүний дэлгэрэнгүй
Насанд хүрэгчдэд 2-4 шахмалаар өдөрт 3 удаа хэрэглэнэ. Шахмалыг зажилж жижиглээд, хангалттай хэмжээний (ойролцоогоор 250 мл) цэвэр усаар даруулан ууна. Бэлдмэлийг хэрэглэх хугацаа 4 долоо хоног.
Түрүү булчирхайн хоргүй томрол, шээхэд хүндрэлтэй байх, шээс байн байн хүрэх (түүний дотор шөнийн цагаар), шээсний дараа давсаг бүрэн сулраагүй мэт санагдах, шээс хүрсэн үед шээсээ барьж чадахгүй болох үед хэрэглэнэ. Түрүү булчирхайн цочмог ба архаг үрэвсэлд хэрэглэнэ.
Идэвхтэй үйлчлэгч бодис тослогийг нь авсан нунтаг хулууны үр - 200 мг ба түүний цэвэршүүлсэн ханд (5- 10:1), экстраген натрийн гидрокарбонат /хоолны давс/, цэвэр ус (3/6,1/90,9)- 100 мг, алтарганы хуурай ханд (5-8:1) экстрагент этанол 60 об.% - 2,6 мг, улиасны навчны хуурай ханд (5 - 8:1), экстрагент этанол буюу спирт 60 эз.% - 6,3 мг. Бусад найрлага (дүүргэгч бодис) лактозын моногидрат, кальцийн гидрофосфат, какаоны нунтаг, сахароз, желатин, глицерин 85%, повидон К25, цахиурын хэт исэл (өндөр дисперстэй), тальк.
Ходоод хямрах, дотор муухайрч бөөлжис цутгах, бөөлжих ба суулгах, түүнээс гадна харшлын урвалууд (арьсан дээр тууралт гарах, загатнах, хэл ба амны салст, хоолой залгиур хавагнах шинж) илэрч болзошгүй. Ямар нэгэн таагүй шинж илэрвэл эмийн хэрэглээг даруй зогсоож, эмчид хандана уу
Асуулт хариулт
Одоогоор мэдээлэл байхгүй