Панадол экстра 500мг №12
7,500₮
Гишүүнчлэлийн үнэ :
-5%-375₮
-6%-450₮
-8%-600₮
Тоо ширхэг :
Бүтээгдэхүүний дэлгэрэнгүй
Бэлдмэлийг 4 -с дээш цагийн зайтай хэрэглэнэ. Нэг удаагийн дээд тун 2 шахмал, хоногийн дээд тун 8 шахмал байна. Бэлдмэлийг өвдөлт намдаах зорилгоор 5 хоног, халуун бууруулах зорилгоор 3 хоногоос илүү хугацаагаар тус тус эмчийн хяналтгүй хэрэглэхгүй. Зөвхөн эмчийн хяналтан дор бэлдмэлийн хоногийн тун болон эмчилгээний үргэлжлэх хугацааг ихэсгэж болно. Хэрэв өвчний шинж тэмдэг арилахгүй байвал эмчид хандана. Тунг хэтрүүлж болохгүй
Өвдөлт намдаах, халуун бууруулах үйлдэл үзүүлнэ. Панадол экстра-г толгойн өвдөлт, мигрень, шүд ба бүсэлхийгээр өвдөх, булчингийн өвдөлт, биений юм өвдөлттэй ирэх, хоолойн өвдөлт зэрэгт хэрэглэнэ. Түүнчлэн бэлдмэлийг ханиад томуу болон шуухинаат өвчний үед халуун бууруулах шинж тэмдгийн эмчилгээнд хэрэглэнэ.
1 шахмалд 500мг парацетамол, кофеин 65мг, туслах бодис царцмагжуулалтын өмнөх цардуул, эрдэнэшишийн цардуул, поливидон, калийн сорбат, тальк, стеарины хүчил, натрийн кроскармеллоз, ус, гидроксипро-пилметилцеллюлоза, триацетин тус тус агуулагдана.
Зөвлөсөн тунгаар хэрэглэхэд бэлдмэл зохимж сайтай. Парацетамолын эмчилгээний үед ховор тохиолдолд гаж нөлөө илэрнэ. Зарим үед арьсаар тууралт гарах, загатнах, Квинкийн хаван зэрэг харшлын шинж ажиглагдаж болзошгүй. Бэлдмэлийг өндөр тунгаахэрэглэж байгаа тохиолдолд элэг ба бөөр хордуулах эрсдэлтэй. Эмчилгээний үед цай болон кофе их хэмжээгээр хэрэглэхгүй. Учир нь хөөрлийн байдалд орох, нойр өөрчлөгдөх, зүрхний цохилт олшрох, зүрхний хэмнэл алдагдал үүсэж болзошгүй. Парацетамолын элэг гэмтээх хорт нөлөөнөөс зайлсхийхийн тулд түүнийг согтууруулах ундаатай хамт хэрэглэхгүй ба архи их хэмжээгээр хэрэглэх зуршилтай хүмүүст хэрэглэхгүй.
Асуулт хариулт
Хэрэглэгч2023-02-27 11:09:05
одоо бол хэд их халуурах үед тохиромжтой биздээ хэр сайн эм бол
Их эмч2023-02-28 00:23:36
Сайн байна уу. надол экстра 500мг №12 Өвдөлт намдаах ,халуун бууруулах үйлдэлтэй бэлдмэл Панадол эктра нь 2 үндсэн үйлчлэгч бодис агуулах бөгөөд парацетамол нь өвдөлт намдаах,халуун бууруулах үйлдэл үзүүлнэ Бэлдмэлийн нөгөө бүрэлдэхүүн болох кофейн нь нойрмог байдал ядаргааг арилгах ба зүрх судасны системд нөлөөлөн зүрхний булчингийн агшилтыг сайжруулан даралт багассан үед артерийн даралтыг ихэсгэнэ Толгойн өвдөлт ,мигрень ,шүд ба бүсэлхийгээр өвдөх ,булчингийн өвдөлт ,биений өвдөлттэй ирэх ,хоолойн өвдөлт зэрэгт хэрэглэнэ Түүнчлэн бэлдмэлийг ханиад томуу болон шуухинаат өвчний үед халуун бууруулах шинж тэмдэгийн үед хэрэглэнэ