Аспирин С 400мг No.10
23,400₮
Гишүүнчлэлийн үнэ :
-5%-1,170₮
-6%-1,404₮
-8%-1,872₮
Тоо ширхэг :
Бүтээгдэхүүний дэлгэрэнгүй
Хөөсөрч уусдаг шахмалыг аяга усанд уусгаж ууна. Бэлдмэлийг өлөн үед хэрэглэхгүй. Насанд хүрэгсэд болон 15-аас дээш насны хүүхэд нэг удаагийн тун нь 1-2 шахмал бөгөөд хоногийн дээд тунг 6 шахмалаас хэтрүүлэхгүй. Бэлдмэлийг хэрэглэх хоорондын зай 4-8 цаг байх ба хоногт 3 хүртэл удаа хэрэглэнэ. Эмчийн зөвшөөрөлгүйгээр 4 өдрөөс илүү удаан хугацаагаар хэрэглэхгүй.
Бэлдмэлийг янз бүрийн шалтгаантай хөнгөн болон дунд зэргийн өвдөлтийн хам шинжийн (толгой ба шүдний өвдөлт, биений юм өвдөлттэй ирэх, халдварын үеийн хоолойн өвдөлт, үе ба булчингийн өвдөлт) үед шинж тэмдгийг хөнгөвчлөх зорилгоор хэрэглэнэ. Түүнчлэн халдварт үрэвсэлт өвчний үед илрэх халууралтын эмчилгээнд мөн хэрэглэнэ.
Үйлчлэгч бодис ацетилсалицилын хүчил 400мг, аскорбины хүчил (витамин С) 240мг. Туслах бодис натрийн дигидроцитрат, натрийн гидрокарбонат, усгүй нимбэгний хүчил, усгүй натрийн карбонат тус тус агуулагдана.
ТМС толгой өвдөх, толгой эргэх, чих шуугих, сонсгол муудах,өндөр тунгаар хэрэглэх үед шээсний замд чулуу үүсэх,хэвлийгээр өвдөх, дотор муухайрах, хамраас цус гарах, буйлнаас цус шүүрэх, арьсны цус харвалт гэх мэт гаж нөлөө илэрнэ.
Асуулт хариулт
Хэрэглэгч2024-06-24 23:12:45
6 сартай жирэмсэн юмаа эмч бичиж өгсөн юм тэгсэн жирэмсэн хүнд хориотой гэсэн байх юм
Их эмч2024-06-24 23:23:27
Сайн байна уу. Эмчийн заалтаар хэрэглэж болно
Хэрэглэгч2024-05-01 23:35:58
Эмийг хэрхэн хадгалах вэ
Их эмч2024-05-02 02:53:05
Сайн байна уу. 250С-ээс дээшгүй гэрлээс хамгаалж, хүүхэд хүрэхээргүй газар хадгална.
Хэрэглэгч2022-09-15 08:24:34
Hudlaa helj em zarahaa bolino uu mun emiin zaawaraa zov meddeg hunee uilchilgeend tawiachee
Их эмч2022-09-15 09:01:20
Сайн байна уу. Ойлголоо
Хэрэглэгч2022-09-14 14:25:55
энэ эмийг сая авсан юмаа. цус шингэлнэ гэсэн ганц л тайлбар хэлсэн. ирээд задлаад заавар үзсэн шал өөр үйлчилгээтэй эм байна. цус шингэлнэ гэж бодооод уух ёстой юу яах вэ
Их эмч2022-09-14 23:52:56
Сайн байна уу.400мг -тай таны авсан эм бол илүү өндөр тунтай тул цус шингэлэхгүй. Зарим эмч нар аспирин 100-г зөвлөж байгаа Аспирин 100 нь цус бага зэрэг шингэлдэг