ЭмГоо сайханЭэж ба хүүхэдЖор илгээхШинэЭМДаатгалаар авахЗахиалга хянах

Дицинон 250мг-2мл No.50

142,000

RxЖороор олгох эм

Гишүүнчлэлийн үнэ :

Basic

-5%-7,100

Үнэ
134,900
Gold

-6%-8,520

Үнэ
133,480
Platinium

-8%-11,360

Үнэ
130,640

Тоо ширхэг :

Номин Седар (2.36ш)Байршил харах
Монос Сансар колонк (1.26ш)Байршил харах
Монос УБ таун (2.06ш)Байршил харах
Монос Өнөр плаза (2ш)Байршил харах
Хоумланд (1.94ш)Байршил харах
Монос Зайсан цацралт (1.56ш)Байршил харах
Скай ресиденс-3 (4ш)Байршил харах
Хоног (2.76ш)Байршил харах

Бүтээгдэхүүний дэлгэрэнгүй

Цус алдалтаас сэргийлэх зорилгоор 2мл-ийн 1-2 ампулыг хагалгаа эхлэхээс өмнө 1 цагийн өмнө булчинд буюу венийн судсанд тарина. Яаралтай үед 1-2 ампулыг булчинд буюу венийн судсанд дараа нь 4-6 цаг тутамд 1 ампул тарина.

Хагалгааны болон хагалгааны дараах хэсэг газрын цус алдалтаас сэргийлэх, цус нэвчдэс бүхий диатез өвчин, цус тогтоох системийн судасны хүчин зүйлийн өөрчлөлтөөс шалтгаалсан цус алдалтын хам шинж бүхий өвчнүүд, чихрийн шижингийн шалтгаантай жижиг судасны эмзэгшил, цус алдалтын яаралтай тусламжийн эмчилгээ, эх барих эмэгтэйчүүд, чих хамар хоолой, нарийн мэргэжлийн эмчийн заасан тун хэмжээгээр хэрэглэнэ. 

Дицинон 250мг

Толгой эргэх, бөөлжих, бөөлжис хүрэх, нүүр улайх, доод мөчдийн гаж мэдрэхүй, аюулхай орчмоор өвдөх зэрэг гаж нөлөө илэрнэ. Тромбоз, тромбэмболи, хүүхдийн гемобластоз, цочимог порфирий, бэлдмэлийн бүрэлдэхүүн хэсгүүдэд хэт мэдрэг хүн хэрэглэхгүй.

Асуулт хариулт

Хэрэглэгч2024-07-19 21:37:25

Сайн байна уу жирэмсэн эмэгтэй хэрэглэж болох уу? Жирмэсэлтийн сүүлийн сар юм аа

Их эмч2024-07-19 21:44:02

Сайн байна уу. нарийн мэргэжлийн эмчээс зөвөлгөө авна уу

Хэрэглэгч2024-06-04 19:36:50

Үтрэнээс цус алдалтанд бичүүлсэн юм. Тунгаа дусагүй юм ирсэн зогсоох уу?

Их эмч2024-06-04 19:42:00

Сайн байна уу. Эмёид үзүүлж зөвөлгөө аваарай

Хэрэглэгч2024-06-04 19:35:16

Үтрэнээс цус алдалтанд бичүүлсэн юм. Туншаа дуусгаагүй биены юм ирчихлээ зогсоох уу?

Их эмч2024-06-04 19:42:08

Сайн байна уу. хариулсан

Хэрэглэгч2024-02-23 23:34:17

Натри хлоридтай найруулах юмуу дангаараа судсаар тарих юмуу

Их эмч2024-02-24 02:00:05

Сайн байна уу. эмчийн заалтаар хэрэглэнэ

Хэрэглэгч2023-12-14 00:40:19

Үтрээгээр бага зэргийн цус гараад бгама энэнд ууж болхуу

Их эмч2023-12-14 03:37:05

Сайн байна уу. эмчид үзүүлээрэй

Хэрэглэгч2023-11-06 10:30:53

어디에쓰이는가요

Их эмч2023-11-06 11:33:03

Сайн байна уу.

Хэрэглэгч2023-11-06 10:30:42

어디에쓰이는가요

Их эмч2023-11-06 11:33:08

Сайн байна уу.

Хэрэглэгч2023-08-11 22:45:35

хэрэглэх заавар дээр булчинд буюу венийн судсанд гсн бх юм булчин судас өөр ойлголт биш билүү булчин болон судсанд гвл илү тохиромжтой юм шиг ээ

Их эмч2023-08-12 18:22:12

Сайн байна уу. Булчин болон венийн судсанд тарьж хэрэглэнэ.

Хэрэглэгч2023-08-11 18:27:11

хэрэглэх заалт нь булчинд буюу венийн судсанд гэж юу гсн үг вэ?

Их эмч2023-08-11 21:03:14

Сайн байна уу. хэрэглэх заалт нь Хагалгааны болон хагалгааны дараах хэсэг газрын цус алдалтаас сэргийлэх, цус нэвчдэс бүхий диатез өвчин, цус тогтоох системийн судасны хүчин зүйлийн өөрчлөлтөөс шалтгаалсан цус алдалтын хам шинж бүхий өвчнүүд, чихрийн шижингийн шалтгаантай жижиг судасны эмзэгшил, цус алдалтын яаралтай тусламжийн эмчилгээ, эх барих эмэгтэйчүүд, чих хамар хоолой, нарийн мэргэжлийн эмчийн заасан тун хэмжээгээр хэрэглэнэ.

Хэрэглэгч2023-08-11 18:27:01

хэрэглэх заалт нь булчинд буюу венийн судсанд гэж юу гсн үг вэ?

Их эмч2023-08-11 21:02:45

Сайн байна уу. хэрэглэх заалт нь Хагалгааны болон хагалгааны дараах хэсэг газрын цус алдалтаас сэргийлэх, цус нэвчдэс бүхий диатез өвчин, цус тогтоох системийн судасны хүчин зүйлийн өөрчлөлтөөс шалтгаалсан цус алдалтын хам шинж бүхий өвчнүүд, чихрийн шижингийн шалтгаантай жижиг судасны эмзэгшил, цус алдалтын яаралтай тусламжийн эмчилгээ, эх барих эмэгтэйчүүд, чих хамар хоолой, нарийн мэргэжлийн эмчийн заасан тун хэмжээгээр хэрэглэнэ.

Хэрэглэгч2023-06-17 11:16:55

Шамбарамын үеийн цус алдалтанд хэдийг хэдэн цагийн зайтай тарих вэ.

Их эмч2023-06-19 20:43:44

Сайн байна уу. Эмчийн заалтаар тарина. Эмчээсээ лавлаарай.

Хэрэглэгч2020-09-07 09:13:02

Сайн байна уу? дицинон 250мг таблеткиар байнаа энэ эмийг юунд ямар өвчинд яаж хэрэглэх вэ

Их эмч2020-09-07 09:14:04

Сайн байна уу. Цус тогтоох зйлчилгээтэй эм. Баярлалаа

Хэрэглэгч2020-04-30 16:16:38

Энэ тариаг цусны PLT-ийг өсгөх зорилгоор тариулаж болох уу? PLT-84tei bga

Их эмч2020-05-01 10:03:24

Сайн байна уу. энэ plt өсгөдөг тариа биш. та цусны төвд хандаж эмчийн заавраар эмчилгээ хийлгээрэй

Хэрэглэгч2020-04-30 16:16:28

Энэ тариаг цусны PLT-ийг өсгөх зорилгоор тариулаж болох уу? PLT-84tei bga

Их эмч2020-05-01 10:04:38

Сайн байна уу. энэ цусны plt өсгөдөг тариа биш

Хэрэглэгч2019-11-23 11:26:09

Элэгний судас 2 удаа боолгосон хорт хавдартай хүнд дицинон уулгах нь дээр үү тарих нь дээр үү. PLT 37 гарсан юм.Эмч уу гэсэн элэг эм шүүдэг биз дээ

Хэрэглэгч2018-12-06 10:44:07

Сайн байна уу. Жирэмсэн юмаа. Доошоо хүрэн өнгөтэй юм гараад эмч дицинон эм өдөрт 2 г уухаар бичиж өгсөн юм хэд хоног ууж байж цус гаргалт нь гайгүй болох бэ

Их эмч2018-12-06 10:44:07

Сайн байна уу Энэ эм нь цус тогтоох үйлчилгээтэй байгаа. 2-3 хоног хэрэглээд үр дүн гарахгүй бол эмчлэгч эмчдээ хандаарай. Баярлалаа

Хэрэглэгч2018-12-04 15:26:28

Sain bna u? Bi nudendee tsohiulaad nud bituu ulaan xuxurxun, bas nudnii tsagaan bituu tsus xurtsan bgamaa. Tegeed nudnii emchid uzuulsen chin gaigui bna gelee az bolxod. Tegeed ene nudnii ulaan, xuxrultiig xurdan arilgamaar bna yaaxuu gexed ene Ditsinon gedeg tariag nudend ni tariad ugii gex yum xer xurdan arilgax bol uzsen xun baiwal tuslaach? thanks...

Их эмч2018-12-04 15:26:28

Сайн байна уу Дицинон тариаг нүдэнд тарих заалт байхгүй цус тогтоох үйлчилгээтэй тариа байгаа. Хөхрөлт арилгахад Гепаринтай тосон түрхлэг хэрэглээд үзээрэй. Баярлалаа.

Хэрэглэгч2018-10-04 20:02:02

sn bnuu

Их эмч2018-10-04 20:02:02

None

Хэрэглэгч2018-10-04 20:01:56

дюфастан дицинон 2 ялгаатай юу яг юу юунд уух зориулалттай вэ

Их эмч2018-10-04 20:01:56

сайн байна уу? 2 өөр эм шүү.Дицинон нь цус тогтоох үйлдэлтэй, Дюфастон нь зулбалтын эсрэг эм байгаа. баярлалаа

Хэрэглэгч2018-05-24 09:39:13

Шамбарамын цус алдаж баых үед яаж хэрэглэх вэ

Их эмч2018-05-24 09:39:52

сайн байна уу та нарийн мэргэжлийн эмчид хандаарай баярлалаа

Хэрэглэгч2018-05-13 04:26:06

Сайн байна уу энэ эмийг таван настай хүүхдэд бүтнээр уулга гэж эмч бичиж өгсөн байна. Ямар тунгаар яаж хэрэглэх заавартай байдаг вэ. Мөн антибиотик ууж байгаа үед ууж болох уу

Их эмч2018-05-13 04:26:06

Сайн байна уу. Хүүхдэд хоногт 10-15 мг/кг тунгаар 3-4 хувааж хэрэглэнэ. Баярлалаа.

Хэрэглэгч2018-03-21 23:16:52

Би 8сартай жирэмсэн. Хамраас цус гараад байгаа болохоор энэ эмийг бичиж өгсөн юм. Хор нөлөө гайгүй юу?

Их эмч2018-03-21 23:16:52

Сайн байна уу. Жирэмсэн үед бэлдмэлийг хэрэглэж болох эсэх нь тогтоогдоогүй. Иймээс жирэмсэн эхэд үзүүлэх эмчилгээний үр нөлөө урагт үзүүлэх сөрөг нөлөөнөөс илүү шаардлагатай үед л зөвхөн хэрэглэнэ гэсэн заавартай байна. Баярлалаа.

Хэрэглэгч2018-02-05 15:25:46

Сайн байна уу, Би 47 той, миний биений юм 4,5 сар ирэхгүй байж байгаад одоо ирээд тогтохгүй 8, 9 хоног болж байна, Зөвөлгөө өгөөч.

Их эмч2018-02-05 15:25:46

Сайн байна уу. 47 настай, биений юм тасалдаж байгаа учраас цэвэршилт эхэлж байж болзошгүй. Олон хоногоор биений юм тогтохгүй ирээд байгаа бол заавал эмэгтэйчүүдийн нарийн мэргэжлийн эмчид хандаж эмчилгээ хийлгээрэй.Богино хугацаанд их хэмжээгээр цус алдахад цус багадалтанд орох эрсдэлтэй тул аль болох хурдан үзүүлээрэй. Баярлалаа.

Хэрэглэгч2018-01-29 01:37:36

Bi jiremsnes hamgaalah suulgats taviulsnas hoish barag jil tasraltgu bieni yum ireed uzuulsen chin ene emig udurt 3 ar uu gsima. Ymr neg gaj nuguugui yu

Их эмч2018-01-29 01:37:36

Сайн байна уу.Толгой эргэх, бөөлжих, бөөлжис хүрэх, нүүр улайх, аюулхай орчмоор өвдөх гаж нөлөө өгч болно оо.Баярлалаа

Хэрэглэгч2018-01-29 01:36:58

Bi jiremsnes hamgaalah suulgats taviulsnas hoish barag jil tasraltgu bieni yum ireed uzuulsen chin ene emig udurt 3 ar uu gsima. Ymr neg gaj nuguugui yu

Их эмч2018-01-29 01:36:58

Сайн байна уу.Толгой эргэх, бөөлжих, бөөлжис хүрэх, нүүр улайх, аюулхай орчмоор өвдөх гаж нөлөө өгч болно оо.Баярлалаа

Хэрэглэгч2017-07-20 01:02:18

Сайн байна уу. Манай охин амаржаад хүүтэй болсон. Хүү нэлээн бүтэлттэй төрсөн одоо эмчилгээнд байгаа. Гэтэл өнөөдөр гаднаас актовэгэн дицинон кокар захиулж авлаа. Ямар үйлчилгээтэй яагаад хиийх гэж байгааг асуухад шаардлагатай учраас гэхээс өөр хариу өгсөнгүй. Эдгээр нь чжхам ямар үйлчилгээтэй юм бол хэлээд өгөөч. Миний мэдэхээр диуинон гдг нь цус тогтооход хэрэглэдэг шиг санагдах юм. Хэлж өгч туслаач. Сэтгэл зовоод сууж чадахгүй байна. Баярлалаа.

Их эмч2017-07-20 01:02:18

Сайн байна уу? тархины үйл ажиллагаа сайжруулах, бодисын солилцо сайжруулах, цус алдалтаас урьдчилан сэргийлэх эмнүүд байна. Баярлалаа

Хэрэглэгч2016-06-15 04:26:25

дицинон гээд цус тогтоох тариаг судасаар хийдэг юм болов уу булчинд хийдэг юм болов уу

Их эмч2016-06-15 04:26:25

Сайн байна уу, эмчийн зааврын дагуу судсаар болон булчинд тарьж болно.

Хэрэглэгч2014-12-19 04:11:01

өдөрт хэд тарих

Их эмч2014-12-19 04:11:01

Ямар өвчний үед хийж байгаагаас шалтгаална. хөнгөн хэлбэрийн цус алдалтын үед өдөрт нэг.

Хэрэглэгч2014-10-04 10:09:36

sain uu? Ene emiig jiremsen hun uuj boloh uu? Trombotsit-iin toog olon bolgoh zorilgoor...

Их эмч2014-10-04 10:09:36

Эх барих эмэгтэйчүүдийн практикт хэрэглэгддэг.Гэхдээ Эмчийн заавраар хэрэглэнэ.