ЭмГоо сайханЭэж ба хүүхэдЖор илгээхШинэЭМДаатгалаар авахЗахиалга хянах

Цитофлавин 10мл №5

68,800

RxЖороор олгох эм

Гишүүнчлэлийн үнэ :

Basic

-5%-3,440

Үнэ
65,360
Gold

-6%-4,128

Үнэ
64,672
Platinium

-8%-5,504

Үнэ
63,296

Тоо ширхэг :

Номин Седар (3.2ш)Байршил харах
Монос Сансар колонк (0.6ш)Байршил харах
Монос Өнөр плаза (3ш)Байршил харах
Монос Зайсан цацралт (3ш)Байршил харах
Скай ресиденс-3 (2.2ш)Байршил харах
Хоног (0.8ш)Байршил харах

Бүтээгдэхүүний дэлгэрэнгүй

Насанд хүрэгсдэд дараах эмгэгийн үед хавсарсан эмчилгээнд хэрэглэнэ: Үүнд:•    Тархины цочмог цус хомсрох харвалт,•    Тархины цусан хангамжийн хямралын үлдэц (тархины цочмог цус хомсрох харвалт, тархины судасны хатууралт),•    Цочмог ба архаг хордлогын үеийн хордлогот болонхүчилтөрөгчийн дутмагшлын шалтгаант энцефалопати, эндотоксикоз, ерөнхий унтуулгын дараах ухаан санаа будангуйралт мөн түүнчлэн өндөр настай өвчтөний томоохон хэмжээний мэс ажилбарын дараах танин мэдэхүйн алдагдал үүсэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор, зохиомол цусны эргэлт хэрэглэсэн зүрхний мэс ажилбарын үеийн хүчилтөрөгчийн дутмагшлын шалтгаант энцефалопати үүсэхээс урьдчилан сэргийлэх болон эмчилгээний зорилгоор хэрэглэнэ.
Хүүхдэд нярай үеийн хавсарсан эмчилгээнд (түүний дотор 28 - 36 долоо хоногтой, дутуу төрсөн нярайд):
•    Тархины цус хомсролын үед хэрэглэнэ.

Тархины харвалтын  үед: Бэлдмэлийг эмгэг эхэлснээс хойшхи хамгийн эрт хугацаанд 10 мл хэмжээгээр 8 - 12 цагийн зайтай, 10 хоногийн турш хэрэглэнэ. Эмгэгийн хүнд хэлбэрийн үед 200 мл уусмалд 20 мл хүртэл нэг удаагийн тунг ихэсгэж болно.Тархины судасны эмгэгшилийн үлдэцийн үед (тархины харвалт, тархины судасны хатуурал): Бэлдмэлийг 10 мл тунгаар хоногт нэг удаа, 10 хоногийн турш хэрэглэнэ. Хордлогын болон хүчилтөрөгчийн дутмагшлын шалтгаант энцефалопатийн үед: 10 мл-ээр өдөрт 2 удаа, 8 - 12 цагийн зайтай 5 хоногийн турш хэрэглэнэ.   Тархины цус хомсролттой хүүхдэд (ялангуяа дутуу нярайд): CYTOFLAVIN®-ийг хэрэглэх хоногийн тунг 2 мл/кг байхаар тооцно. Хоногийн тооцоолсон тунг 5 % буюу эсвэл 10 %-ийн (хамгийн багадаа 1:5 харьцаатай байхаар) декстрозын уусмалаар шингэлсний дараа венийн судсаар (удаан) дуслаар тарьж хэрэглэнэ. Курс эмчилгээ дунджаар 5 хоног байдаг.

1 ампулын агууламж:Сукцины хүчил – 1,00 г,Инозин – 0,20 г,Никотинамид      – 0,10 г Рибофлавин (Рибофлавиний натри фосфат)       – 0,02 г

Бэлдмэлийн найрлага дахь бүрэлдэхүүн хэсгүүдэд хэт мэдрэг хүмүүс, Жирэмсэн Хөхүүл үе, Амь тэнссэн үед байгаа өвчтөнд (нярайгаас бусад), төвийн цусны эргэлт тогтворжтол  буюу эсвэл артерийн цусан дахь хүчилтөрөгчийн парциаль даралт 60 мм.муб-аас доош байгаа өвчтөнд тус тус хэрэглэж болохгүй. Чихрийн шижинтэй өвчтөний эмчилгээг цусан дахь глюкозын үзүүлэлтийн хяналтын дор явуулах хэрэгтэй. нефролитиаз, тулай, гиперурикеми зэрэг өвчнөөр шаналж буй өвтөнд болгоомжтой хэрэглэнэ. Эмчилгээний явцад шээс шар өнгөтэй гарч болох юм.

Асуулт хариулт

Хэрэглэгч2025-04-15 19:51:22

200-тай байдаг юм уу. Байдаг бол хаагуур байгаа бол.

Их эмч2025-04-15 20:43:28

Сайн байна уу. 18001883 утсаар лавлаарай

Хэрэглэгч2025-04-15 19:50:10

200-тай байдаг юм уу. Байдаг бол хаагуур байгаа бол.

Их эмч2025-04-15 20:43:39

Сайн байна уу. хариулсан

Хэрэглэгч2025-03-21 23:09:59

Эрдэнэтийн моност бга болу?

Их эмч2025-03-22 03:54:57

Сайн байна уу.

Хэрэглэгч2025-02-11 14:18:43

Boor owdson yed xeregledeg vv? Dusalaar 10honog bichij ogson bna

Их эмч2025-02-11 19:16:10

Сайн байна уу. Tархины цусан хангамжийг нэмэгдүүлж, ТМТ-ны бодисын солилцоог идэвхижүүлэн, ухаан санааны өөрчлөлтийг нөхөн сэргээж, мэдрэлийн хам шинжүүд болон тархины танин мэдэхүйн үйл ажиллагааг сайжруулна. Тархины цочмог цус хомсрох харвалт, тархины цусан хангамжийн хурц хямралын үлдэц, танин мэдэхүйн алдагдлаас сэргийлэх зорилгоор хэрэглэнэ

Хэрэглэгч2025-01-31 08:30:55

Судас хагараад байна.гаж нөлөө мөн үү

Их эмч2025-01-31 09:04:02

Сайн байна уу. Эмчид хандаарай

Хэрэглэгч2025-01-11 12:19:34

Сайн байна уу. Гаж нөлөө илэрсэн үед яах вэ. Толгой эргээд, дүүрч өвдөөд байна

Их эмч2025-01-12 01:32:23

Сайн байна уу. эмчлэгч эмчээсээ зөвлөгөө авна уу.

Хэрэглэгч2025-01-11 12:18:32

Сайн байна уу. Гаж нөлөө илэрсэн үед яах вэ. Толгой эргээд, дүүрч өвдөөд байна

Их эмч2025-01-12 01:30:57

Сайн байна уу. Эмчлэгч эмчээсээ зөвлөгөө авна уу.

Хэрэглэгч2025-01-02 09:40:47

bulchind tarij bolohuu?

Их эмч2025-01-02 09:44:43

Сайн байна уу. Эмчийн заалтаар хэрэглэнэ

Хэрэглэгч2024-12-31 22:27:05

Судсаар дуслаар хийх явцад судаснь тодроод хүрэн болчлоо яах вэ

Их эмч2024-12-31 23:05:37

Сайн байна уу. Эмчид үзүүлээрэй

Хэрэглэгч2024-07-24 11:50:54

100tai natrid hiine gj emchn bichj ugsund yumaa bldg yumuu?

Их эмч2024-07-24 14:53:25

Сайн байна уу. Эмчийн заалтаар хэрэглэнэ.

Хэрэглэгч2024-07-24 11:35:54

Ene tarilagaa hedtee natrid nairuulj taridg we?

Их эмч2024-07-24 14:58:15

Сайн байна уу. Эмчлэгч эмийн заалтаар хэрэглэнэ.

Хэрэглэгч2024-07-03 12:58:43

Олныг авахад бөөний үнэ хэд вэ

Их эмч2024-07-03 13:47:52

Сайн байна уу. үндсэн үнээсээ 5% хямдралтай үнээр хүргэгдэнэ баярлалаа

Хэрэглэгч2024-01-07 18:56:13

Хэдэн ш хийх вэ Хэдэн ш 66000 юм бэ хариу өгөөч 95296555

Их эмч2024-01-08 01:46:36

Сайн байна уу. 5 ширхэгийн үнэ 66000.

Хэрэглэгч2023-12-26 10:33:48

нойргүйдэлт хэрэглэдэг болов уу

Их эмч2023-12-26 12:40:58

Сайн байна уу. Тархины цусан хангамжийг нэмэгдүүлж, ТМТ-ны бодисын солилцоог идэвхижүүлэн, ухаан санааны өөрчлөлтийг нөхөн сэргээж, мэдрэлийн хам шинжүүд болон тархины танин мэдэхүйн үйл ажиллагааг сайжруулна. Тархины цочмог цус хомсрох харвалт, тархины цусан хангамжийн хурц хямралын үлдэц, танин мэдэхүйн алдагдлаас сэргийлэх зорилгоор хэрэглэнэ.

Хэрэглэгч2023-12-26 10:33:35

нойргүйдэлт хэрэглэдэг болов уу

Их эмч2023-12-26 12:40:50

Сайн байна уу. Тархины цусан хангамжийг нэмэгдүүлж, ТМТ-ны бодисын солилцоог идэвхижүүлэн, ухаан санааны өөрчлөлтийг нөхөн сэргээж, мэдрэлийн хам шинжүүд болон тархины танин мэдэхүйн үйл ажиллагааг сайжруулна. Тархины цочмог цус хомсрох харвалт, тархины цусан хангамжийн хурц хямралын үлдэц, танин мэдэхүйн алдагдлаас сэргийлэх зорилгоор хэрэглэнэ..

Хэрэглэгч2023-12-14 12:10:34

Сайн байна уу? Хэр удаан уух заалттай байдаг вэ

Их эмч2023-12-14 14:28:53

Сайн байна уу. эмчийн зааврын дагуу хэрэглэнэ

Хэрэглэгч2023-11-01 12:11:11

цитофлавин бна 99946162

Их эмч2023-11-01 12:53:04

Сайн байна уу. Манай хүргэлтйин салбарт байхгүй байгаа юм байна

Хэрэглэгч2023-10-27 14:28:31

Тариагаар бичиж өгсөн юмаа тэгсэн тасарсан гээд олдохгүй бна байгаа эмиин сан бна уу

Их эмч2023-10-27 14:37:04

Сайн байна уу. 18001883-2-1р лавлаж асуугаарай

Хэрэглэгч2023-09-14 21:22:29

Хүчилтөрөгчийн дутагдалд орохгүй тулд бас хэрэглэж болн гэсэн үг үү

Их эмч2023-09-14 21:26:12

Сайн байна уу. Tархины цусан хангамжийг нэмэгдүүлж, ТМТ-ны бодисын солилцоог идэвхижүүлэн, ухаан санааны өөрчлөлтийг нөхөн сэргээж, мэдрэлийн хам шинжүүд болон тархины танин мэдэхүйн үйл ажиллагааг сайжруулна. Тархины цочмог цус хомсрох харвалт, тархины цусан хангамжийн хурц хямралын үлдэц, танин мэдэхүйн алдагдлаас сэргийлэх зорилгоор хэрэглэнэ, нярайн үеийн хавсарсан эмчилгээнд хүүхдүүдэд (28-36 долоо хоногтой, дутуу төрсөн нярайд) тархины цус хомсролын үед хэрэглэнэ.

Хэрэглэгч2023-09-04 15:35:56

хугацаа дуусахаас сарын өмнө хийлгэхэд зүгээр биздээ

Их эмч2023-09-04 15:47:50

Сайн байна уу. Хугацаа дуусаагүй бол болно.

Хэрэглэгч2023-08-07 15:04:30

Жирэмсэн юмаа эмч глюкозоор найруулж хий гэсэн зүгээр болов уу

Их эмч2023-08-07 15:16:41

Сайн байна уу. Эмчийн заалтаар жорын дагуу хийнэ.

Хэрэглэгч2023-06-30 15:16:08

ene tariag hiilgeheer dotor haluu orgiod nvd haranhuilaad hulruud gaigvi boloh ym bas emiig uuj bgaa 2lang ni tsug hergeleh zuwvv

Их эмч2023-06-30 23:03:32

Сайн байна уу. аль нэгийг нь хэрэглэнэ. Гаж нөлөө илэрч байвал хэрэглэх хэрэггүй

Хэрэглэгч2023-06-05 17:10:01

Актовегин гэдэг тариатай адил юм уу ойролцоо үйлчилгээтэй бол уу

Их эмч2023-06-05 21:45:05

Сайн байна уу. Витамин В-н төрлүүдийг агуулсан. Үйлдэл нь өөр.

Хэрэглэгч2023-05-28 17:15:10

Uuchlaarai nadad neg asuult baina. Bi ene emiig CYTOFLAVIN -iig olon ulsiin web site uudaar nileen harj research hiilee gehdee ene emchin Tarkhind bish Chiheriin shijin uvchind heregldeg um bishuu ? Herev bi buruu tashaa oilgoson bol uuchlaarai . Amerkiin WEBMD bolon Orosiin Web site deer zuvhon chiheriin shijin tei holbootoi uvchinguudiin tukhai medeelel baih um yamar uchirtai um boloo ?

Их эмч2023-05-28 21:11:27

Сайн байна уу. Чихрийн шижиншгийн үед мэдрэлийн талаас хүндрэл гардаг учир хэрэглэж байгаа. Үндсэн хэрэглээ нь мэдрэлийн өвчний үед хэрэглэнэ. Дотроо В витаминуудыг агуулсан тул энэ нь мэдрэл дэмжих үйлдэлтэй.

Хэрэглэгч2023-04-05 16:19:49

Энэ эмийг хийлгэсэний дараа судас дагаж хүрэнтэхийн энэ зүгээр үү харшил бна гэсэн үгүү

Их эмч2023-04-06 01:28:04

Сайн байна уу. Арьс ба арьсан доорх эдийн талаас илрэх эмгэгшилүүд маш ховор тохиолдолд гаж нөлөө загатнах, туурах, нүүр хавагнах, чонон хөрвөс, судасмэдрэлийн хаван, хэт хөлрөх

Хэрэглэгч2023-04-05 16:19:05

Энэ эмийг хийлгэсэний судас дагаж хүрэнтэхийн энэ зүгээр үү харшил бна гэсэн үгүү

Их эмч2023-04-06 01:28:13

Сайн байна уу. Арьс ба арьсан доорх эдийн талаас илрэх эмгэгшилүүд маш ховор тохиолдолд гаж нөлөө загатнах, туурах, нүүр хавагнах, чонон хөрвөс, судасмэдрэлийн хаван, хэт хөлрөх

Хэрэглэгч2022-01-09 10:14:05

Цитофлавин 10 мл, 250 мл 0,9 натрийн хлорид найруулж судсанд 5 удаа тарихаар жор бичигдсэн. Үүнийг өдөр дараалан хийж болох уу?

Их эмч2022-01-09 18:57:50

Сайн байна уу. Эмчийн жорын дагуу хийнэ.

Хэрэглэгч2022-01-03 05:19:53

Harwad en jil bolsn hun tsrhi usjilt ihtdi hun hereglej bolohu zuun tal saajilttai

Их эмч2022-01-03 10:25:34

Сайн байна уу. Эмчийн заавраар хэрэглэнэ.

Хэрэглэгч2019-02-01 00:01:14

Захын эрхтэний судас тэлэх зорилгоор хийдэг юм уу

Их эмч2019-02-01 00:01:14

Сайн байна уу,Бэлдмэл титэм ба тархины цусны урсгалын сайжруулж ТМС-ийн бодисын солилцоог идэвхжүүлэх бөгөөд ухаан санаа, рефлексийн өөрчлөлт, мэдрэхүйн хямрал, тархины ой тогтоолт, оюун ухааны үйл ажиллагааг сэргээх үйлдэл үзүүлнэ. Тархинд цус харвах үед эхний 12 цагт цитофлавиныг хэрэглэснээр эмгэг голомт багасан гэмтлийн бүс дэх үхжилт болон хүчилтөрөгчийн дутагдалт процесс сайжирч мэдрэлийн байдал сэргэх бөгөөд алсын сөрөг үр дагавар үүсэх эрсдлийг багасгана.Баярлалаа.

Хэрэглэгч2019-01-31 18:56:49

cytoflavin эмийг өдөрт хэдэн ширхэгийг уух уу. Эмч жороор бичиж өгсөн чинь бичсэн цаасаа гээчихжээ

Их эмч2019-01-31 18:56:49

None

Хэрэглэгч2019-01-31 17:25:56

cytoflavin эмийг өдөрт хэдэн ширхэгийг уух уу. Эмч жороор бичиж өгсөн чинь бичсэн цаасаа гээчихжээ

Их эмч2019-01-31 17:25:56

Сайн байна уу,эмийг 2 шахмалаар өдөрт хоёр удаа, 8-10 цагийн зайтай ууж хэрэглэнэ. Шахмалыг хоолноос 30 минутын өмнө, зажлалгүй 100 мл усаар даруулж хэрэглэнэ.Баярлалаа.

Хэрэглэгч2018-06-24 07:08:36

Тариаг эмчийн заалтаар натри 250 гр 1 амп хийх гэж байна хэдэн дусалаар хэдэн цаг хийх ёстой вэ

Их эмч2018-06-24 07:08:36

Сайн байна уу минутанд 60дусал орох хурдтайгаар хийнэ баярлалаа

Хэрэглэгч2018-05-31 03:59:25

Cytoflavin тариа юуны тариа вэ

Их эмч2018-05-31 04:00:20

Сайн байна уу? Бэлдмэл титэм ба тархины цусны урсгалын сайжруулж ТМС-ийн бодисын солилцоог идэвхжүүлэх бөгөөд ухаан санаа, рефлексийн өөрчлөлт, мэдрэхүйн хямрал, тархины ой тогтоолт, оюун ухааны үйл ажиллагааг сэргээх үйлдэл үзүүлнэ. Мөн наркозын дараа ухаан санаа дарангуйлагдсан үед түргэн сэргээх үйлдэлтэй.

Хэрэглэгч2017-11-22 04:38:15

эрүүл мэндийн даатгалд хамрагдсан уу

Их эмч2017-11-22 04:38:15

Сайн байна уу,эрүүл мэндийн даатгалд хамрагдаагүй байгаа.Баярлалаа

Хэрэглэгч2017-09-17 04:39:31

Sn bnauu yag yaj hiig argachlaliig in heled uguuch

Их эмч2017-09-17 04:39:31

Сайн байна уу? Та үзүүлсэн эмчээс зөвлөгөө аваарай

Хэрэглэгч2017-08-21 23:48:11

сайн байна уу? Энэ тариаг 21 хоног тарьж байгаа. Мөн тархины цахилгаан бичлэгээр тархины үхжилт болоогүй гэхдээ тархи сэргэхгүй 40 хонож байгаа хүн тархи нь ахин сэргэх боломж байдаг болвуу?

Их эмч2017-08-21 23:48:11

Сайн байна уу. Та мэдрэлийн нарийн мэргэжлийн эмчид хандаарай.

Хэрэглэгч2017-07-30 23:50:53

Их эмч2017-07-30 23:50:53

Баярлалаа

Хэрэглэгч2017-05-26 19:20:30

Тарианы найрлага юу орсон вэ

Их эмч2017-05-26 19:20:30

Сайн байна уу 1 ампулд: Идэвхит бодис: Янтарын хүчил 1г, никотинамид 100мг, инозин 200мг, рибофлавины нуклеотид 20мг Туслах бодис: Меглумин 1,65г, натрийн гидроокись 0,34г, тарианы ус 10мл хүртэл тус тус агуулагдана. Баярлалаа

Хэрэглэгч2016-10-24 21:03:11

Их эмч2016-10-24 21:03:11

Сайн байна уу, Цочмог явцтай тархины цусны эргэлтийн өөрчлөлт, судасны гаралтай энцефалопатийн 1-2 үе, тархины цусны эргэлтийн өөрчлөлтийн үр дагавар (тархины цусан хангамжийн архаг дутагдал), цочмог ба архаг хордлого, эндотоксикозын гаралтай хордлогот болон хүчилтөрөгчийн дутагдалт энцефалопати, наркозын дараа ухаан санаа дарангуйлагдах үед тус тус хэрэглэнэ. асуултаа бичээрэй