
Глутатион 900мг №5
180,000₮
Гишүүнчлэлийн үнэ :

-5%-9,000₮

-6%-10,800₮

-8%-14,400₮
Тоо ширхэг :
Бүтээгдэхүүний дэлгэрэнгүй
Тунг эмчлэгч эмч тухайн өвчний явц, тухайн хүний биеийн онцлогт тохируулан тогтоож өгнө.
Химийн эмчилгээний үед (цисплатин, циклофосфамид, адриамицин, рубидомицин, блеомицин хэрэглэж байгаа үед) эмийн хорт нөлөөллийг багасгадаг. Хими эмчилгээний үед эмчилгээний идэвхид нөлөөлөхгүйгээр эрүүл эд эсийн гэмтлийг багасгана. Ингэснээр хими эмчилгээний эмийн тунг нэмэгдүүлэх боломжтой. Туяа эмчилгээний үед эрүүл эсд үзүүлэх хорт нөлөөллийг багасгах, урьдчилан сэргийлэх зорилгоор хэрэглэнэ. Цусан дахь хүчилтөрөгчийн хэмжээ багасах үед (цочмог цус багадалт, насанд хүрэгсэдийн амьсгал дутагдалын хам шинж, цусан халдвар буюу сепсис г.м.). Вирусын гаралтай гепатит (гепатит А, гепатит В, гепатит С), архидалт, эм, бусад химийн бодисын гаралтай гепатит болон элэгнийн бусад эмгэгийн үед мөн органик фосфатууд, амино- болон нитро- бүлэг агуулсан химийн бодисын хордлогын үед, чөлөөт радикалуудыг бууруулах, мөн эдийн гэмтлийг багасгана. Судалгаагаар арьсны үрчлээг багасгах үйлчилгээтэй болох нь батлагдсан. Мөн арьс цайруулах, хэт нөсөөжилтийн эмчилгээнд хэрэглэнэ
Глутатион
Уг эмэнд хэт мэдрэгшсэн өвчтөнд хэрэглэхгүй. Тарилгын эмийг хэрэглэхийн өмнө флакон болон уусмалд жижиг хэсгүүд болон уусмалын өнгө хэвийн бус харагдаж болох тул нүдээр сайтар ажиглаж шалгана. Найруулсан уусмал нь тунасан эсвэл булингартсан тохиолдолд хэрэглэж болохгүй. Тарианы усаар найруулсан бүтээгдэхүүнийг тасалгааны темпратурт 2 цаг, 0-5оС-т 8 цаг хүүхдийн гар хүрэхгүй газар хадгална. Глутатион нь хэвийн үед эд эсэд байдаг бодис бөгөөд жирэмсэн болон хөхүүл эмэгтэйд сөрөг нөлөө үзүүлдэггүй. Гэвч бусад эмтэй адил эмчээс зөвлөгөө авсны дараа хэрэглэх шаардлагатай. Нярай, дутуу төрсөн нярай болон хүүхдүүдэд уг бэлдмэлийг болгоомжтой хэрэглэх ба булчинд тарьж хэрэглэнэ. Сайн таглаатай саванд нарны гэрлээс хол, хуурай сэрүүн нөхцөлд хадгална.
Асуулт хариулт
Хэрэглэгч2024-04-26 14:28:51
900mg 5 ш хаанахын 9 хайрцагийг авбал хаанаас авах вэ?
Их эмч2024-04-26 14:53:02
Сайн байна уу. 18001883-1-р шугамаар холбогдоод хүргүүлж аваарай
Хэрэглэгч2023-10-22 17:40:56
900 глутатион хэдтэй уусмалд найруулах вэ
Их эмч2023-10-22 17:50:48
Сайн байна уу. эмчийн заавраар эмнэлэгт мэргэжлийн хүмүүсээр хийлгэнэ
Хэрэглэгч2023-10-22 16:09:56
900 глутатион хэдтэй уусмалд найруулах вэ
Их эмч2023-10-22 16:28:25
Сайн байна уу. бүтээгдэхүүнийг дагалдах уусгагчаар нь найруулсны дараа 100 мл физиологийн уусмал эсвэл 5% глюкозын уусмалтай хольж, зааврын дагуу венийн судсанд дуслаар хийнэ. Эсвэл 20 мл-ээс ихгүй физиологийн уусмалаар найруулж венийн судсанд аажим хийнэ
