![](https://back.emonos.mn/media/product/chixer-tom.png)
![](https://back.emonos.mn/media/thumbnail/brand/302457816_8029068713833999_7023343482592193438_n.jpg)
Биомон шампунь-Чихэр өвсний хандтай 400мл
17,900₮
Гишүүнчлэлийн үнэ :
![](/assets/membercardiconbagts1.png)
-5%-895₮
![](/assets/membercardiconbagts2.png)
-6%-1,074₮
![](/assets/membercardiconbagts3.png)
-8%-1,432₮
Тоо ширхэг :
Бүтээгдэхүүний дэлгэрэнгүй
Гарын алгандаа тохирох хэмжээгээр авч чийгтэй үсэндээ түрхэн хуйхандаа 3-5 минут массаж хийн хөөсрүүлнэ. Дараа нь бүлээн усаар зайлна. Энэхүү үйлдлийг 2 удаа давтан хийнэ.
Зөөлөн бүтэцтэй энэхүү шампунь нь үс болон хуйхны бохирдлыг гүн цэвэрлэж, хуйхыг сэргээнэ. Найрлагандаа чихэр өвс, цинк пиритион, зуун настын ханд агуулсан тул хагийг арилгаж, дахин үүсэх нөхцлийг устгах ба хуйханд тэжээл өгч эрүүлжүүлнэ. Хуурай болон хугаралтай үсний уураглаг бүтцийг бэхжүүлнэ. Мөн үсний өнгийг сэргээж, гялалзуулан, эрүүл харагдуулна. Хагийг арилгаж, хуйханд тэжээл өгнө. Хуурай болон хугаралтай үсийг эмчилнэ. Үсийг гялалзуулж, өнгөлөг, торгомсог болгоно.
Монголчууд эрт дээр үеэс чихэр өвсийг эрүүл мэнд, эмчилгээний зориулалтаар хэрэглэж ирсэн уламжлалтай билээ. Чихэр өвс нь мөөгөнцөрийн эсрэг хүчтэй үйлдэлтэй ургамлын ханд. Мелисса мөөгөнцөрийн мембранаар нэвтэрч цитохром Р 450- д хориг үүсгэснээр мөөгөнцөрийн өсөлтийг зогсоодог. Цинкийн комплекс нэгдэл нь мөөгөнцөрийн гаралтай хаг үүсэлтээс урьдчилан сэргийлэх төдийгүй эмчилгээний өндөр идэвхитэй. Харшлын болон нян, мөөгөнцөрийн гаралтай арьсны үрэвсэлт эмгэгт өргөнөөр хэрэглэдэг. Зуун наст нь олон төрлийн амин дэм, эрдэс бодис агуулдаг тул эмчилгээний олон төрлийн үйлдэлтэй. Үс болон хуйхны бохирдлыг гүн цэвэрлэж, тослогийн түвшинг тэнцвэржүүлж гүн чийгшүүлнэ. Мөн үсний өнгийг сэргээж, гялалзуулна.
Хэрэглэсний дараа хуйх загатнах, улайх зэрэг шинж тэмдэг илэрвэл хэрэглэхээ зогсооно уу. Нүдэнд орохоос болгоомжилно уу. Нүдэнд орсон тохиолдолд даруй усаар угаана.
Асуулт хариулт
Хэрэглэгч2023-08-13 23:42:54
энийг авий
Их эмч2023-08-13 23:49:40
Сайн байна уу. Биомон шампунь-Чихэр өвсний хандтай 400мл 12,400
![](https://back.emonos.mn/media/banner/Emonos_Secalia_BalmShower_cream.jpg)