ЭмГоо сайханЭэж ба хүүхэдЖор илгээхШинэЭМДаатгалаар авахЗахиалга хянах
GB

Отривин 0.05%-10мл №1

20,500

Гишүүнчлэлийн үнэ :

Basic

-5%-1,025

Үнэ
19,475
Gold

-6%-1,230

Үнэ
19,270
Platinium

-8%-1,640

Үнэ
18,860

Тоо ширхэг :

Монос УБ таун (5ш)Байршил харах
Монос Өнөр плаза (4ш)Байршил харах
Монос Зайсан цацралт (3ш)Байршил харах

Бүтээгдэхүүний дэлгэрэнгүй

1-2 настай хүүхэд бэлдмэлийг эмчийн зааврын дагуу хэрэглэнэ. 2-11 настай хүүхдэд эмийн бэлдмэлийг зөвхөн насанд хүрэгсдийн хяналтан дор хэрэглэнэ. Ерөнхийдөө хамрын нүх бүрд 1-2 дуслаар хоногт 1-2 удаа дусааж хэрэглэнэ. Бэлдмэлийг хоногт 3-с олон удаа хэрэглэхгүй. Бэлдмэлийг хэрэглэхийн өмнө хамрын хөндийг сайтар цэвэрлэх хэрэгтэй. Толгойг бага зэрэг хойш нь гэдийлгэнэ. Хамрын нүх бүрд дусаалгыг дусаагаад дуслыг хамарт бүхэлд нь тархаахын тулд  толгойг урьдын байрлалд нь тодорхой хугацаагаар дахин байлгана. Хэрэглэсний дараа флаконыг таглахын өмнө дусаагуурыг цэвэрлэж хатаана.
Хамарт хэрэглэх үед хамрын салст бүрхүүлийн цусны судас нарийсч хамар ба хамар залгиурын салст бүрхүүлийн хаван арилдаг. Ингэснээр хамрын амьсгал хөнгөвчлөгдөнө. Цацлагыг янз бүрийн шалтгаантай хамрын салст бүрхүүлийн үрэвсэл, хамрын дайвар хөндийн үрэвслийн үед шүүрлийн урсгалыг хөнгөвчлөх зорилгоор хэрэглэнэ, дунд чихний үрэвслийн үед туслах эмчилгээнд (хамар залгиурын салст бүрхүүлийн хаванг багасгах) хэрэглэнэ, хамар дурандах ажилбарыг хөнгөвчлөх зорилгоор хэрэглэнэ.
Үйлчлэгч бодис ксилометазолины гидрохлорид 0,5 мг. Туслах бодис 2 уст, 1 суурьт натрийн фосфат, 12 уст, 2 суурьт натрийн фосфат, натрийн хлорид, динатрийн эдетат, бензалконийн хлорид, метилгидроксипропилцеллюлоз 4000 mPa.S, 70% сорбитол, цэвэршүүлсэн ус тус тус агуулагдана.

1-с бага насны хүүхэд бэлдмэлийг хэрэглэж болохгүй. Отривин бэлдмэлийг дараах өвчтөнд болгоомжтой хэрэглэнэ. Артерийн гипертони, зүрх судасны системийн өвчтэй хүмүүс, гипертиреоз, чихрийн шижин, феохромоцитом, түрүү булчирхайн томрол зэрэгт болгоомжтой хэрэглэнэ.

 

Асуулт хариулт

Хэрэглэгч2024-09-06 16:57:01

11 сартай хүүхдэд хэрэглэж болох уу

Их эмч2024-09-06 18:11:22

Сайн байна уу. 1 наснаас дээш эмчийн заалтаар хэрэглэнэ.

Хэрэглэгч2024-03-24 00:10:14

Сайн байна уу 7сар гарантай хүүхдэд болохуу аквалор салин онгойж өгдөггүй ээ

Их эмч2024-03-24 08:42:27

Сайн байна уу. 1-2 настай хүүхэд бэлдмэлийг эмчийн заалтаар хэрэглэнэ.

Хэрэглэгч2023-10-09 07:29:05

2сартай хүүхдэд эмч нь бичээд өгцөн байх юмаа

Их эмч2023-10-09 08:29:18

Сайн байна уу. та аквалор бэби хэрэглэж болноо

Хэрэглэгч2023-10-09 07:26:14

2сартай хүүхдэд эмч нь бичээд өгцөн байх юмаа

Их эмч2023-10-09 08:29:32

Сайн байна уу. та аквалор бэби хэрэглэж болноо

Хэрэглэгч2023-05-11 18:58:38

жирэмсний эхний 3 сартайд хэрэглэж болох уу?

Их эмч2023-05-12 00:01:27

Сайн байна уу. Жирэмсэн үе: Отривин бэлдмэл нь судас нарийсгадаг учир түүнийг жирэмсэн үед хэрэглэж болохгүй

Хэрэглэгч2023-01-18 04:46:03

2 сартай хүүхдэд хэрэглэж болох уу Ханиадтай байгаа хамар нь битүүрээд хөхөө хөхөж чадахгүй байгаа

Их эмч2023-01-18 07:51:13

Сайн байна уу. 1-ээс дээш насны хүүхэд хэрэглэх боломжтой. 2 сартай хүүхдэд хэрэглэх боломжгүй. Та эмчид үзүүлж зөвөлгөө авах хэрэгтэй.

Их эмч2023-01-18 07:51:11

Сайн байна уу. 1-ээс дээш насны хүүхэд хэрэглэх боломжтой. 2 сартай хүүхдэд хэрэглэх боломжгүй. Та эмчид үзүүлж зөвөлгөө авах хэрэгтэй.

Хэрэглэгч2020-11-15 17:48:19

Хүргэлт байгаа юу

Хэрэглэгч2020-08-17 22:23:28

Задалснаас хойш хэд хоногт хэрэглэх ёстой байдаг вэ?

Их эмч2020-08-18 11:36:09

Сайн байна уу. Задалснаас хойш 1 сар баярлалаа.

Хэрэглэгч2019-02-16 22:59:00

Сайн бна уу? 6 сартай хүүхдэд хэрэглэж болох дусаалга аль нь вэ? баян-өлгий салбарт бгаа юу

Их эмч2020-02-01 16:33:48

Сайн байна уу. салин физиодоз байна

Хэрэглэгч2018-10-18 13:24:14

хүүхэд хэдэн сартайгаас хэрэнлэж болох вэ

Их эмч2018-10-18 13:24:14

сайн байна уу Хөхүүл хүүхэд ба 6 хүртлэх насны хүүхэд: 1-2 дуслаар хоногт 1-2 удаа хамрын нүр бүрт дусаана. Хоногт 3-аас дээш удаа хэрэглэхгүй 6-аас дээш насны хүүхэд: 2-3 дуслаар хоногт 3-4 удаа хамрын нүх бүрт дусаана Насанд хүрэгсэд ба 6-аас дээш насны хүүхдэд зориулсан.баярлалаа

Хэрэглэгч2018-07-22 14:17:51

САйн байна уу, би одоо 9 сартай жирэмсэн. Ойр ойрхон хамар битүүрч, найтаан ханиад хүрэх бүрт Отривин дусаалгыг байнга хэрэглэсэн. 4, 5, 8,9 сартайд нь хэрэглэж байна. Эмийн сангаас авахад жирэмсэн хүнд хамгийн тохиромжтой нь Отривин гэж зөвлөсөн юм. Та бүхэн Үр бид хоёрт ямар нэг сөрөг нөлөөгүй гэдгийг баталж хэлж өгөөч. Баярлалаа

Их эмч2018-07-22 14:17:51

сайн байна уу отривин жирэмсэн хүнд хориотой, зайлшгүй тохиолдолд эмчийн заалтаар хэрэглэнэ. баярлалаа

Хэрэглэгч2018-03-16 00:24:10

Сайн байна уу манай хүүхэд 9 сартай шөнөдөө доошоо харж унтахыг хэлэхүү хамар нь битүүрээд байна хэрэглэж болох уу

Их эмч2018-03-16 00:24:10

сайн байна уу их ногоон нустай, амьсгалын замын халдварын үед хамар битүүрэхэд эмчийн заалтаар хэрэглэж болно. шинэг нустай, салст хөөсөн үед хэрэглэх шаардлагагүй. баярлалаа

Хэрэглэгч2017-10-29 01:27:48

2 сартай хүүхдэд хэрэглэж блолх уу

Их эмч2017-10-29 01:27:48

сайн байна уу Насанд хүрэгсэд ба 6-аас дээш насны хүүхдэд зориулсан

Хэрэглэгч2017-10-12 02:08:44

6 сартай жирэмсэн хн хэрэглэж болохуу

Их эмч2017-10-12 02:13:10

сайн байна уу?Отривиныг бэлдмэлийн бүрэлдэхүүн хэсэгт хэт мэдрэг өвчтөн, артерийн гипертензи, зүрхний цохилт олшрох, илэрхий атеросклероз, нүдний даралт ихсэх өвчин, хамрын салст бүрхүүлийн хатингаршилт үрэвсэл, бамбай булчирхайн үйл ажиллагаа ихсэх, тархины бүрхүүлд мэс ажилбар хийлгэсэн хүмүүс зэрэгт тус тус хэрэглэхийг цээрлэнэ. Чихрийн шижингийн үед болгоомжтой хэрэглэнэ.жирэмсэн үед жирэмсний хяналтын эмчийн заавраар хэрэглэж болно.баярлалаа

Хэрэглэгч2017-10-12 02:08:11

6 сартай жирэмсэн хн хэрэглэж болохуу

Их эмч2017-10-12 02:08:11

сайн байна уу?Отривиныг бэлдмэлийн бүрэлдэхүүн хэсэгт хэт мэдрэг өвчтөн, артерийн гипертензи, зүрхний цохилт олшрох, илэрхий атеросклероз, нүдний даралт ихсэх өвчин, хамрын салст бүрхүүлийн хатингаршилт үрэвсэл, бамбай булчирхайн үйл ажиллагаа ихсэх, тархины бүрхүүлд мэс ажилбар хийлгэсэн хүмүүс зэрэгт тус тус хэрэглэхийг цээрлэнэ. Чихрийн шижингийн үед болгоомжтой хэрэглэнэ.жирэмсэн үед жирэмсний хяналтын эмчийн заавраар хэрэглэж болно.баярлалаа

Хэрэглэгч2017-09-30 19:25:51

Гамритын үед хэрэглэж болохуу

Их эмч2017-09-30 19:25:51

Сайн байна уу? Та яаралтай үзүүлэн эмчилгээ хийлгэнэ үү?Баярлалаа

Хэрэглэгч2017-09-22 06:42:15

odoo 5 sartai jiremsen xamar bitvvred tolgoi ix owdood bxar ni emiin sangaas shuud awad xreglsen yamar neg muu noloo bga bol uuu

Их эмч2017-09-22 06:42:15

сайн байна уу?ганц удаа хэрэглэсэн бол харж ажиглаарай баярлалаа

Хэрэглэгч2017-09-05 22:29:15

Нээснээс хойш хэдий хугацаанд хадгалж болох вэ?

Их эмч2017-09-05 22:29:19

сайн байна уу?задалснаас хойш 21ээс сарын дотор хэрэглэнэ баярлалаа