![](https://back.emonos.mn/media/product/0100156_842kLwr.png)
Назол 0.5%-15мл Bayer
21,500₮
Гишүүнчлэлийн үнэ :
![](/assets/membercardiconbagts1.png)
-5%-1,075₮
![](/assets/membercardiconbagts2.png)
-6%-1,290₮
![](/assets/membercardiconbagts3.png)
-8%-1,720₮
Тоо ширхэг :
Бүтээгдэхүүний дэлгэрэнгүй
Флаконыг огцом шахаж хамрын хөндийд ээлжлэн шүршиж хэрэглэнэ. Эмийг шүрших үед толгойг гэдийлгэх шаардлагагүй. 12-оос дээш насны хүүхэд, насанд хүрэгсдэд хамрын нэг нүхэнд 2-3 удаа шүршиж хэрэглэнэ. Эм хэрэглэх хоорондын хугацаа 12 цаг байна. 6-12 настай хүүхдэд том хүний хяналтанд 12 цагийн зайтай 1 удаа шүршиж хэрэглэнэ
Хамрын салс бүрхүүлийг чийглэх, өтгөн салсыг шингэрүүлэх ба хамрын хөндийн хуурай тавыг зөөлрүүлж түүнийг зөөлөн авахыг нөхцөлдүүлнэ.
Ханиад томуу, синусит, вирусын гаралтай амьсгалын замын үрэвслийн үед хамрын амьсгалыг чөлөөтэй болгох зорилгоор хэрэглэхийн зэрэгцээ чихний үрэвслийн эмчилгээнд өргөн хэрэглэнэ
Назол: 0.5мг/мл оксиметазолины гидрохлорид, чийгшүүлэгч- гликоль. Туслах бодис камфор (рацемик камфор), ментол (левоментол), эвкалиптол
Бэлдмэлийн найрлага дахь бүрэлдэхүүн хэсгүүдэд хэт мэдрэг өвчтөнд хэрэглэхгүй, хэт мэдрэг өвчтөн, хамрын салст бүрхүүлийн хатингаршилт үрэвсэл, хамрын үүдэвч хэсгийн салст бүрхүүл ба арьсны үрэвсэл болон тав үүсэх (хуурай ринит), зүрхний багтраа,нүдний даралт ихсэх өвчин, чихрийн шижинтэй хүмүүст цээрлэнэ. Халдвар тархахаас зайлсхийхийн тулд нэг флаконыг нэг өвчтөнд л хэрэглэнэ.
Асуулт хариулт
Хэрэглэгч2023-10-07 21:12:50
toson suuritai gej bdagu
Их эмч2023-10-07 21:45:34
Сайн байна уу. Назол: 0.5мг/мл оксиметазолины гидрохлорид, чийгшүүлэгч- гликоль. Туслах бодис камфор (рацемик камфор), ментол (левоментол), эвкалиптол
Хэрэглэгч2023-02-22 18:35:40
Назол адвансаас ялгаа нь юу вэ
Их эмч2023-02-24 13:06:58
Сайн байна уу. Үндсэн үйлчлэгч бодис адилхан, адванс нь нэмэлтээр камфор, ментолтой байдаг.
![](https://back.emonos.mn/media/banner/Emonos_Secalia_BalmShower_cream.jpg)