НүүрЭМАмьсгалын тогтолцооНийлмэл найрлагатайБүтээгдэхүүн
Ринза No 10
9,200₮
Гишүүнчлэлийн үнэ :
Тоо ширхэг :
Бүтээгдэхүүний дэлгэрэнгүй
Насанд хүрэгсдэд 1 шахмалаар хоногт 3-4 удаа ууж хэрэглэнэ. Хоногийн дээд тун 4 шахмал бөгөөд эмчилгээ 5 хүртэл хоног үргэлжилнэ.
Нийлмэл найрлагатай бэлдмэл. Парацетамол халуун бууруулах, өвдөлт намдаах үйлдэлтэй бэлдмэл бөгөөд ханиад томууны үеийн толгой, хоолой, булчин, үе мөчөөр өвдөх шинж тэмдгийг намдаан өндөр халууралтыг багасгана. Фенилэфрин нь судас нарийсгах үйлдэл үзүүлэн амьсгалын дээд зам ба дайвар хөндийнүүдийн салст бүрхүүлийн улайлт ба хавагналтыг багасгана. Хлорфенирамин нь харшлын эсрэг үйлдэл үзүүлэн нүд, хамар, хоолойн загатналтыг арилган хамрын хөндий, хамар залгиур, дайвар хөндийн салст бүрхүүлийн хавагналт улайлтыг багасган шүүдэст илрэлийг бууруулна. Кофеин нь ТМС-ийг идэвхжүүлж ядрах, нойрмоглох байдлыг арилган оюуны болон биеийн хүчний ажлын чадварыг нэмэгдүүлнэ. Ханиад, томуу болон амьсгалын замын цочмог вирусын халдварын шинж тэмдгийн (халуурах, өвдөлтийн хам шинж, нус гоожих) эмчилгээнд хэрэглэнэ.
Парацетамол 500мг, Кофеин 30мг, Фенилэфриний гидрохлорид 10мг, Хлорфенирамины малеат 2мг
Ринзаг парацетамол болон бэлдмэлийн найрлага дахь бусад бодисуудад хэт мэдрэг өвчтөн, жирэмсэн ба хөхүүл үе, 15 хүртлэх насны хүүхэд зэрэгт хэрэглэхийг цээрлэх ба 3 цагирагт бүтэцтэй сэтгэл уналын эсрэг эм, МАО ферментэд хориг үүсгэх бэлдмэл, бета-адреноблокатор бэлдмэлүүдтэй хамт хэрэглэхгүй. Бэлдмэлийг хэрэглэх үед харшлын урвал (арьсны тууралт, загатнах, чонон хөрвөс, судас мэдрэлийн хаван), толгой эргэх, нойр өөрчлөгдөх, сэрэмтгий болох, хүүхэн хараа өргөсөх, артерийн даралт исхэх, зүрхний цохилт олшрох, дотор муухайрах, бөөлжих, аюулхай орчмоор өвдөх, ам хатах, шээсний ялгаралт саатах, нүдний зохирол саажих, нүдний даралт ихсэх, цус багадалт, тромбоцитын тоо цөөрөх, агрАмериклоцитоз, цус задралын цус багадалт, цус төлжилгүйдлийн цус багадалт, метгемоглобинеми, панцитопени, элэг ба бөөр хордуулах, бронх бөглөрөх зэрэг гаж нөлөө илэрч болно.
Асуулт хариулт
Хэрэглэгч2023-11-10 15:52:39
Хаанаас ринзаг авч болов вэ
Их эмч2023-11-10 17:10:31
Сайн байна уу. Та 18001883-2-1р холбогдоод лавлаж болно оо.
Хэрэглэгч2023-02-23 14:34:22
Антибиотиктой хавсарч хэрэглэж болох уу?
Их эмч2023-02-25 17:42:44
Сайн байна уу. Болно.
Хэрэглэгч2018-12-07 01:47:50
Huuhed uuj boloh uu
Их эмч2018-12-07 01:47:50
Сайн байна уу,болохгүй.Баярлалаа.
Хэрэглэгч2018-04-01 01:07:16
Нарны хорооллын салбараас саяхан энэ эмийг хөхүүл үед ууж болох уу гэж 3 удаа асуухад болно оо гээд өгч явуулсан. Энд хөхүүл үед хэрэглэж болохгүй гэчихсэн байх юм.
Яаралтай энэ эмийг буцаамаар байна
Их эмч2018-04-01 01:07:16
сайн байна уу?
та салбар дээр баримтаа аваад очиж болно оо баярлалаа.
Хэрэглэгч2016-10-07 09:40:11
Bi uchigdur tanai 5 shariin salbaraas ринза, проспан avsan yum. 7 garantai huuheddee проспан avahad tanai ajiltan sirop ni 1 nasnaas deesh nasnii huuhed uudag, duslaar uudagiig ni nyaraigaas ehelj uudag gehr ni duslaar uudagiig ni avaad huuheddee ugsun. mun ринза-g sniptei yag adilahn uilchilgeetei gd l bsan getel huhuul hun uuj bolohgui gesen bhiin. tanai ajiltnii zuvulsun ene site deerhi medeelel 2 asar hol zurj bna. Tanai ajiltan nar medleg mash muutaigaas bolj avsan 2 em maana 2laa uuj, hereglej bolohrgui bh yum. Iim hariutslagagui bj boloh uu?????? zarj bgaa em bolood buteegdehuuniihee talaar medleg undur bh yostoi bizdee. em avah gesen bolohs hor avah gesen yumuu!!!!!!
Их эмч2016-10-07 09:40:11
Сайн байна уу, Уучлаарай таны санал гомдлыг хүлээн авлаа, хүсвэл та таван шарын салбарлуу холбогдож болноо, 98658612
Хэрэглэгч2015-12-30 17:41:55
Tanai harhorind baidag aprekas ene emig 3000 tugruguur avsan ene medeelel deeree 2500 gesen baih yum ymar uchirtai yum be unee shinechildeggui yumuu
Их эмч2015-12-30 17:41:55
Сайн байна уу бид үнээ шинэчилье. Баярлалаа