ЭмГоо сайханЭэж ба хүүхэдЖор илгээхШинэЭМДаатгалаар авахЗахиалга хянах

Пиковит IQ сироп 130мл

14,900

Гишүүнчлэлийн үнэ :

Basic

-5%-745

Үнэ
14,155
Gold

-6%-894

Үнэ
14,006
Platinium

-8%-1,192

Үнэ
13,708

Тоо ширхэг :

Бүтээгдэхүүний дэлгэрэнгүй


  • Пиковит IQ  сироп нь Омега-3 тосны хүчлийн үнэт эх үүсвэр болох бөгөөд бие махбодид зайлшгүй шаардлагатай 10 төрлийн аминдэм агуулдаг

  •  Загасны тосонд агуулагддаг омега-3 болон бусад ханаагүй тосны хүчлүүд нь эсийн мембраны бүтцийг бүрдүүлэгч фосфолипидийн үндсэн бодис бөгөөд жирэмсний сүүлийн 3 сарын хугацаанд ургийн тархин дахь эдгээр бодисын хэмжээ 2 дахин ихсэж, хүүхдийг 2 нас хүртэл үргэлжлэн хуримтлагдсаар байдаг байна

  • Ялангуяа Омега-3-ын найрлага дахь докозогексановын ба эйкозопантаеновын хүчил нь хүүхдийн тархи, мэдрэлийн системийн хэвийн өсөлт хөгжилтийг нөхцөлдүүлдэг учир хүүхдийн хоол тэжээлийн зайлшгүй чухал хэсэг юм. Докозогексановын хүчил нь мөн нүдний торлог бүрхэвчид их хэмжээгээр байрлах ба нүдний харааг тогтоох ба сайжруулахад чухал үүрэгтэй. Витаминууд нь эсийн доторхи бодисын солилцоог хэвийн явуулахад чухал үүрэгтэй органик бодис юм

  • Омега 3 ба А,С,Е витаминууд нь эсийн доторхи хэт исэлдэлтийн үйл явцыг багасгаснаар стрессийн улмаас үүсдэг чөлөөт радикалуудын хорт нөлөөнөөс эсийг хамгаалдаг бол В бүлгийн витаминууд нь уураг, өөх тос, нүүрс усны солилцоонд оролцсоноор хоол тэжээлээс үүсч буй энергийн хэмжээг нэмэгдүүлэх үүрэг гүйцэтгэнэ

  • Омега-3, витамин ба бусад төрөл бүрийн тэжээлт бодисыг зохистой хэмжээгээр агуулсан хүнс тэжээл нь хүүхдийн хэвийн өсөлт хөгжилтөд туйлын чухал бөгөөд дээрх бодис дутагдсанаар хүүхдийн ой ухааны хөгжил саатах, анхаарал төвлөрөхгүй болох, өсөлт удаашрах, дархлаа сулрах зэрэг байдалд хүргэж болно.омега 3 тосны хүчил, олон төрлийн витамин агуулсан

  •  Пиковит IQ  сиропыг нэгээс дээш насны хүүхдэд хүнсний нэмэлт болгон өгвөл хүүхдийн тархи мэдрэлийн систем болон хараа зөв өсч хөгжихөд тус дэм болох бөгөөд ялангуяа хүүхдийн эрчимтэй өсөлтийн үе, сургалтын хэт ачаалал зэрэг хүнд үеийг даван туулахад нь нэн шаардлагатай бүтээгдэхүүн юм

  •  Нэг ба түүнээс дээш насны хүүхдэд нэг халбага сиропыг хооллосны дараа (сиропын хайрцагт буй хэмжээст халбагаар) уулгана

  • Өглөөний ундны дараа уувал илүү зохимжтой

  • Омега-3 тосны хүчил болон олон төрлийн аминдэм агуулсан сироп нь эм биш бөгөөд тархины хэвийн өсөлт хөгжлийг хангахад зориулагдcан биологийн идэвхт хүнсний нэмэлт бүтээгдэхүүн

  • Нэг халбага Омега-3 тосны хүчлүүд 205мг

  • Үүнд: Докозогексаны хүчил 85мг, Эйкозопантаены хүчил 120мг ,Витамин С 40мг, Витамин Е 3мг,  Пантотены хүчил 3мг,  Витамин В2 0.8мг,  Витамин В1 0.7мг,  Витамин В6 0.5мг,  Витамин А 200мкг, Фолийн хүчил 50мкг , Витамин D 5мкг,  Витамин B12 0.35мкг . Бага насны (1-3) хүүхдийн хоногийн хэрэгцээт тун

  • Туслах бодисууд: Сахар, цийдмэгжүүлэгч (глицерол, полисорбат-80, трагакант), загасны тос, цэвэр ус, глюкозын сироп, L-аскорбины хүчил, царцмаг үүсгэгч (агар), тогтворжуулагч(натрийн бензоат), гүйлс жимсний үнэр оруулагч, DL-альфа-токоферол ацетат, декспантенол, рибофлавины 5-фосфат натри, тиамин гидрохлорид, пиридоксин гидрохлорид, птероилмоноглутамины хүчил, ретинолын пальмитат, холекальциферол, цианокобаламин

 

  •  Хэрэглэхийн өмнө сайтар сэгсэрнэ. Хэрэглэсний дараа бортгон савны бөглөөг сайтар таглана.Савыг анх онгойлгосноос хойш 2 сарын хугацаанд хүчинтэй

  • Хүүхдэд өдрийн зөвшөөрөгдсөн тунгаас илүү өгч болохгүй.Энэ бэлдмэл нь хүүхдийн эрүүл, цогц хоол хүнсийг бүрэн орлохгүй

Асуулт хариулт

Хэрэглэгч2024-09-27 02:41:12

2 настай хүүхдэд витамин юу өгөх вэ? Цус багадалттай хүүхдэд төмрийн бэлдмэл гэж бий юу?

Их эмч2024-09-27 03:01:45

Сайн байна уу. Төмрийн бэлдмэл сиропоор байдаг хүүхдийн эмчийн заалтаар хэрэглэнэ.

Хэрэглэгч2024-09-27 02:38:19

2 настай хүүхдэд витамин юу өгөх вэ? Цус багадалттай хүүхдэд төмрийн бэлдмэл гэж бий юу?

Их эмч2024-09-27 03:04:05

Сайн байна уу. хариулсан

Хэрэглэгч2020-07-25 15:25:47

1 ой 10 сартай хүүхдэд өдөрт хэдэн мл өгөх вэ?

Их эмч2020-07-25 17:42:02

Сайн байна уу. Нэг ба түүнээс дээш насны хүүхдэд нэг халбага сиропыг хооллосны дараа (сиропын хайрцагт буй хэмжээст халбагаар) уулгана

Хэрэглэгч2019-12-21 23:12:05

Сайн байна ууу 10сартай хүүхэд пиковит ууж болхуу ямар витамин уух харин хэрэгтэй бээ дархлаа дэмжих гэсийн

Хэрэглэгч2019-12-19 10:34:14

Сайн байна уу? Өчигдөр нэг хүрсэн хүүхдэд өгч болох уу?

Их эмч2020-02-02 21:29:20

Сайн байна уу.

Хэрэглэгч2018-03-01 01:27:41

их баярлалаа

Их эмч2018-03-01 01:27:41

баярлалаа.

Хэрэглэгч2018-02-28 21:39:11

1,6 сартай хүүхэд, витамин Д дуслаар ууж байгаа. Пиковитыг хамт өгч болох уу?

Их эмч2018-02-28 21:39:11

сайн байна уу витамин д өдрийн тунг хэдээр ууж байгаа вэ тэрнээс хамаарна 1000 хүртэлх тунтай ууж байвал давхар ууж болно баярлалаа

Хэрэглэгч2018-01-04 11:51:12

15настай хүүхдэд ямар өсөлтийн витамин уувал зүгээр вэ?

Их эмч2018-01-04 11:51:12

Сайн байна уу? Сенобик, апетон витаминууд хэрэглэж болноо. Баярлалаа

Хэрэглэгч2017-09-18 21:23:03

Sain bnauu 1oi 5sartai huuhded pikovit, kurkuma 2-iin ali ni iluu sain darhlaa sergeej usultund nuluuluh we?

Их эмч2017-09-18 21:23:03

сайн байна уу Пиковит IQ сироп нь Омега-3 тосны хүчил болон олон төрлийн аминдэм агуулсан . Эм биш бөгөөд тархины хэвийн өсөлт хөгжлийг хангахад зориулагдcан биологийн идэвхт хүнсний нэмэлт бүтээгдэхүүн юм. Куркума нь дархлаа сайжруулах, хоолны дуршил сайжруулах, витамины дутагдлыг нөхөх зорилгоор хэрэглэнэ

Хэрэглэгч2017-06-26 19:28:33

хүүхдийн өсөлт сайжруулах ямар төрлийн витамин байна вэ?

Их эмч2017-06-26 19:28:33

Сайн байна уу,хэдэн настай хүүхэд вэ бага насны хүүхэд бол дуовит сиродоор болон апетоны витаминууд,натурвит,куркума байж болно.

Хэрэглэгч2017-04-27 19:57:59

Ene buteegdehuun hyamdarsan bgaa yy

Их эмч2017-04-27 19:57:59

Сайн байна уу,Пиковит IQ сироп 130мл нь 10000 төгрөгнөөс 9500 болж хямдарсан байна.

Хэрэглэгч2017-04-24 22:59:43

Oi 4sartai huuhed uuj boloh uu hariu

Их эмч2017-04-24 22:59:43

Сайн байна уу, Болно, Нэг ба түүнээс дээш насны хүүхдэд нэг халбага сиропыг хооллосны дараа (сиропын хайрцагт буй хэмжээст халбагаар) уулгана. Өглөөний ундны дараа уувал илүү зохимжтой.

Хэрэглэгч2017-04-24 22:59:23

Oi 4 sartai huuhed uuj boloh uu hariu

Их эмч2017-04-24 22:59:23

Сайн байна уу, Болно, Нэг ба түүнээс дээш насны хүүхдэд нэг халбага сиропыг хооллосны дараа (сиропын хайрцагт буй хэмжээст халбагаар) уулгана. Өглөөний ундны дараа уувал илүү зохимжтой.

Хэрэглэгч2017-01-26 03:07:40

5nastai hvvheded udriin hed uguh ve siropoor

Их эмч2017-01-26 03:07:40

Сайн байна уу? Өдөрт нэг удаа өглөөний ундны дараа уувал илүү зохимжтой.

Хэрэглэгч2017-01-26 03:06:43

5nastai hvvheded udriin hed uguh ve siropoor

Их эмч2017-01-26 03:06:47

Сайн байна уу? Өдөрт нэг удаа өглөөний ундны дараа уувал илүү зохимжтой.

Хэрэглэгч2017-01-23 03:07:37

sn bnu 19 nastai huuhed usultiin vitamin sanal bolgooch

Их эмч2017-01-23 03:07:37

Сайн байна уу, Сенобик хэрэглэж болно

Хэрэглэгч2016-11-01 20:12:14

Мини грип ууж байгаа хүүхдэд өгч болох уу

Их эмч2016-11-01 20:13:32

Сайн байна уу,0-1 насны хүүхэд халуурах, ханиад хүрэх, шүд өвдөхөд 1/2 шахмалыг өдөрт 2-3 удаа,2-6 насны хүүхэд 1 шахмалыг өдөрт 3 удаа хэрэглэнэ.Баярлалаа

Хэрэглэгч2016-09-25 10:55:57

том хүн ууж болох уу

Их эмч2016-09-25 10:55:57

Сайн байна уу.Хүүхдэд зориулсан бэлдмэл тул том хүнд тун нь багадна.

Хэрэглэгч2016-09-25 10:55:03

том хүн ууж болох уу

Их эмч2016-09-25 10:55:03

Сайн байна уу.Хүүхдэд зориулсан бэлдмэл тул том хүнд тун нь багадна.

Хэрэглэгч2016-05-07 02:23:16

Sn bn uu? Uruhuus ugsun A vit uusan ene siropoo uuj bgaa boloh uu? A vit iluudel ene ter boloh uu?

Их эмч2016-05-07 02:23:16

Сайн байна уу,Өрхөөс өгдөг А витамин өндөр тунтай тул А витамин маш бага тунгаар болон Авитамин ороогүй витамин авч өгвөл зүгээр.Баярлалаа

Хэрэглэгч2016-01-27 05:42:02

Sain bnuu. Urhiin emnelegees ugdug D vitamin uusniiha draa uunes hereglej blhuu

Их эмч2016-01-27 05:42:02

Сайн байна уу болно. Баярлалаа

Хэрэглэгч2015-08-14 09:31:10

Их эмч2015-08-14 09:31:10

Сайн байна уу, энэ бүтээгдэхүүн манай эмийн сангийн салбаруудаар худалдаалагдаж байгаа.

Хэрэглэгч2015-03-18 18:20:53

Их эмч2015-03-18 18:20:53

Баярлалаа