ЭмГоо сайханЭэж ба хүүхэдЖор илгээхШинэЭМДаатгалаар авахЗахиалга хянах

Тобрадекс 5мл Нүдний дусаалга

23,600

Гишүүнчлэлийн үнэ :

Basic

-5%-1,180

Үнэ
22,420
Gold

-6%-1,416

Үнэ
22,184
Platinium

-8%-1,888

Үнэ
21,712

Тоо ширхэг :

Бүтээгдэхүүний дэлгэрэнгүй

Хөвмөлийг 1-2 дуслаар 4-6 цагийн зайтай нүдэнд дусаана. Эхний 24-48 цагийн хугацаанд тунг ихэсгэж 1-2 дуслаар 2 цаг тутам нүдэнд дусааж болно. Эмнэлзүйн үр дүнд хүрсний дараа эм хэрэглэх давтамжийг аажим багасгана. Эмчилгээг дутуу зогсоож болохгүй

Кортикостеройдын эмчилгээ үр дүнтэй нүдний үрэвсэлт өвчнүүд, Бактерийн халдварт өртөмхий байдал,  нүдний өнгөц бактерийн халдварын үед хэрэглэнэ, бактерийн гаралтай нүдний салст бүрхүүлийн халдварын үед стеройдууд нь үрэвсэл болон хаванг багасгана. Нүдэнд гадны биет нэвтрэх, нүдний эвэрлэг бүрхүүл туяа болон химийн бодисоор гэмтэх,түлэгдэх, нүдний урд хэсгийн архаг явцтай судаслаг бүрхүүлийн үрэвсэл зэргийн үед мөн хэрэглэнэ
1 мл хөвмөлд идэхтэй бодис 0,3% /3мг/ тобрамицин, 0,1% /1мг/ дексаметазон, тогтворжуулагч бодис 0,01% бензалконий хлорид. Идэвхигүй хольц бодис тилоксапол,натрийн эдетат, натрийн хлорид, гидроксиэтил целлюлоз, натрийн сульфат, хүхрийн хүчил, натрийн ислийн гидрат, цэвэршүүлсэн ус тус тус агуулагдана

Нүдний салст улайх, нүд хавагнах, зовхи загатнах зэрэг харшлын урвал илэрнэ. Бэлдмэлийн стеройд бүрэлдэхүүн хэсгийн нөлөөгөөр нүдний дотоод даралт ихсэж улмаар нүдний даралт ихсэх өвчин үүсэх, ховор тохиолдолд нүдний мэдрэл гэмтэх,арын субкапсуляр хэсгийн катаракт үүсэх, шархны эдгэрэлт удааширах зэрэг гаж нөлөө илэрнэ. Хучуур эдэд нөлөөлдөг энгийн герпес вирусээр үүсгэгдсэн нүдний эвэрлэг бүрхүүлийн үрэвсэл, вакцин, салхин цэцэг,нүдний эвэрлэг ба зарим салст бүрхүүлийн вирусын эмгэг, нүдний микобактерийн халдвар, нүдний мөөгөнцөртөх өвчин зэрэгт тус тус хэрэглэхийг цээрлэнэ. Мөн нүдний эвэрлэгт орсон гадны биетийг авсаны дараа хэрэглэхгүй. Харшлын шинж илэрвэл эмчилгээг зогсооно. Бэлдмэлийг удаан хугацаагаар хэрэглэснээр нүдний хоёрдогч халдвар өртөх эрсдэл ихсэнэ. Нүдний эвэрлэг ба уурган бүрхүүлийн нимгэрэл үүсгэдэг өвчнүүдийн үед кортикостеройдыг хэрэглэвэл цооролт үүсдэг байна

 

Асуулт хариулт

Хэрэглэгч2024-11-06 13:57:27

Орог нутагт захиалж авах

Их эмч2024-11-06 15:01:56

Сайн байна уу. манайд дууссан байна.

Хэрэглэгч2024-10-09 23:27:10

Сн байна уу нүдэн дээр өвдөг гарсан юм аа, хэрэглэж болох уу? Өмнө нь бас өвдөг гарахад эмч зөвлөж эмчийн бичгээр авч байсан. Одоо ахиад өвдөг гарчихсан юм аа. Заавал жороор авах уу

Их эмч2024-10-09 23:40:48

Сайн байна уу. тийм ээ үзүүлж байгаад эмчийн заалтаар хэрэглэнэ.

Хэрэглэгч2024-09-09 18:58:26

Илүү хэрэглээд хордолого байгаа юу

Их эмч2024-09-09 19:28:38

Сайн байна уу. Нүдний салст улайх, нүд хавагнах, зовхи загатнах зэрэг харшлын урвал илэрнэ. Бэлдмэлийн стеройд бүрэлдэхүүн хэсгийн нөлөөгөөр нүдний дотоод даралт ихсэж улмаар нүдний даралт ихсэх өвчин үүсэх, ховор тохиолдолд нүдний мэдрэл гэмтэх,арын субкапсуляр хэсгийн катаракт үүсэх, шархны эдгэрэлт удааширах зэрэг гаж нөлөө илэрнэ. Хучуур эдэд нөлөөлдөг энгийн герпес вирусээр үүсгэгдсэн нүдний эвэрлэг бүрхүүлийн үрэвсэл, вакцин, салхин цэцэг,нүдний эвэрлэг ба зарим салст бүрхүүлийн вирусын эмгэг, нүдний микобактерийн халдвар, нүдний мөөгөнцөртөх өвчин зэрэгт тус тус хэрэглэхийг цээрлэнэ. Мөн нүдний эвэрлэгт орсон гадны биетийг авсаны дараа хэрэглэхгүй. Харшлын шинж илэрвэл эмчилгээг зогсооно. Бэлдмэлийг удаан хугацаагаар хэрэглэснээр нүдний хоёрдогч халдвар өртөх эрсдэл ихсэнэ. Нүдний эвэрлэг ба уурган бүрхүүлийн нимгэрэл үүсгэдэг өвчнүүдийн үед кортикостеройдыг хэрэглэвэл цооролт үүсдэг байна

Хэрэглэгч2024-09-09 18:57:25

хэзээнээс хэрэглээхээ багасгаж хэзээ нь зогсох юм бэ

Их эмч2024-09-09 19:29:13

Сайн байна уу. та яг ямар учраас хэрэглэж байна вэ? эмчид үзүүлсэн үү

Хэрэглэгч2024-09-09 18:56:24

хэзээнээс хэрэглээхээ багасгаж хэзээ нь зогсох юм бэ

Их эмч2024-09-09 19:29:31

Сайн байна уу. Та эмчээсээ тодруулаарай

Хэрэглэгч2024-06-29 14:28:19

Ali salbar dr bga ve.

Их эмч2024-06-29 15:32:57

Сайн байна уу. манайхаар алгаа баярлалаа

Хэрэглэгч2024-06-20 20:27:18

Сарын өмнө задлаад 3өдөр хэрэглэж байсан. Задалснаас хойш ахиад хэрэглэж болдог уу?

Их эмч2024-06-20 22:03:19

Сайн байна уу. хэрэглэж болохгүй ээ задлаад 21 хоногийн дотор хэрэглэнэ баярлалаа

Хэрэглэгч2024-04-23 18:23:36

Нүд улаагаад хаяаадаа загдандаг тэгээд нүдний цагаан бүрхүүлд нөлөө үзүүлдэг үү? Тэр ерөнхий дөө улаалттай байгаад байгаа

Их эмч2024-04-23 18:27:28

Сайн байна уу. Кортикостеройдын эмчилгээ үр дүнтэй нүдний үрэвсэлт өвчнүүд, Бактерийн халдварт өртөмхий байдал, нүдний өнгөц бактерийн халдварын үед хэрэглэнэ, бактерийн гаралтай нүдний салст бүрхүүлийн халдварын үед стеройдууд нь үрэвсэл болон хаванг багасгана. Нүдэнд гадны биет нэвтрэх, нүдний эвэрлэг бүрхүүл туяа болон химийн бодисоор гэмтэх,түлэгдэх, нүдний урд хэсгийн архаг явцтай судаслаг бүрхүүлийн үрэвсэл зэргийн үед мөн хэрэглэнэ

Хэрэглэгч2020-07-25 00:46:40

Хөхүүл үед хэрэглэж болох уу. Эмч эритромецины мазьтай хамт бичиж өгсөн. Гэхдээ тосоо түрхэхгүйгээр дан дусаалгаа дусаагаад явж болох бол уу. Эмчдээ хөхүүл гэдгээ хэлэхээ мартсан бна.

Их эмч2020-07-25 11:58:49

Сайн байна уу. эмчийн заалтаар хэрэглэж болно

Хэрэглэгч2019-11-03 02:34:01

Жирэмсэн хүн хэрэглэж болохуу

Их эмч2020-03-04 14:11:41

Сайн байна уу. Жирэмсэнд хамаагүй хэрэглэхгүй та хямналтын эмчдээ хандаарай.