ЭмГоо сайханЭэж ба хүүхэдЖор илгээхШинэЭМДаатгалаар авахЗахиалга хянах

Новамин 8.5%-250мл Амин хүчил

28,800

Гишүүнчлэлийн үнэ :

Basic

-5%-1,440

Үнэ
27,360
Gold

-6%-1,728

Үнэ
27,072
Platinium

-8%-2,304

Үнэ
26,496

Тоо ширхэг :

Номин Седар (3ш)Байршил харах
Монос Сансар колонк (5ш)Байршил харах
Монос УБ таун (4ш)Байршил харах
Монос Өнөр плаза (1ш)Байршил харах
Монос Зайсан цацралт (5ш)Байршил харах
Хоног (14ш)Байршил харах

Бүтээгдэхүүний дэлгэрэнгүй

Тунг эмчлэгч эмч тухайн өвчний явц, тухайн хүний биеийн онцлогт тохируулан тогтоож өгнө

Новаминыг өөрөө хооллох боломжгүй болон хангалттай хооллож чадахгүй байгаа өвчтөнд хэрэглэнэ.Новамин нь орлогдох болон үл орлогдох 18 амин хүчлийн сайтар тэнцвэржүүлсэн холимгоос тогтсон, тирозин болон цистин агуулсан бэлдмэл бөгөөд өвчтөнд шаардлагатай уургийн нийлэгжилтийг хангах болон азотын тэнцвэртэй байдлыг сайжруулах үйлдэлтэй

1000 мл уусмалд Новамин Л-аланин,  Л-аргинин,  Л-аспартатын хүчил, Л-цистеин,  Л-глютамины хүчил,Глицин, Л-гистидин, Л-изолейцин,Л-лейцин, Л-лизинацетат, Л-метионин, Л-фенилаланин, Л-пролин, Л-серин, Л-треомин,Л-триптофан,  Л-тирозин, Л-валин, Натрийн метабисульфат, Мөсөн цууны хүчил oйролцоогоор 2.75 мл, Тарилгын ус

Ховор тохиолдолд дотор муухайрах, минчийж улайх болон хөлрөх шинж илэрнэ. Захын судсаар хэрэглэсэн тохиолдолд бүх гипертоник уусмалууд (ялангуяа Новамины  11.4%-ийн  уусмал) тромбофлебит үүсгэж болзошгүй. Элэг ба бөөрний үйл ажиллагааны дутагдалтай өвчтөн болон хэтэрхий хурдан дусаах тохиолдолд цусан дахь аммоний хэмжээ ихсэх буюу сийвэн дэх мочевины хэмжээ нэмэгдэх магадалтай. Найрлагандаа метабисульфат агуулдагтай холбоотойгоор харшлын урвал илэрч болно (ялангуяа  гуурсан хоолойн багтраатай өвчтөнд). 8.5% буюу 11.4%-ийн Новамины уусмалыг элэгний коматой өвчтөн, гемодиализ хийх боломжгүй уреми үүссэн болон тухайн уусмалд хэт мэдрэг өвчтөнд хэрэглэж болохгүй. Энэхүү уусмалыг элэг, бөөрний үйл ажиллагааны дутагдалтай хүмүүст болгоомжтой хэрэглэнэ. Битүүмжлэл нь алдагдсан уусмал хэрэглэхийг хориглоно. Үлдэгдэл уусмалыг заавал устгана.
 

Асуулт хариулт

Хэрэглэгч2024-07-29 11:47:28

Энэ дуслыг хийхээр даралт ихсэх юм юутай холбоотой вэ. Бөөрний архаг дутагдалтай хүн бгаан

Их эмч2024-07-29 12:25:22

Сайн байна уу. Хяналтын эмчдээ үзүүлээрэй

Хэрэглэгч2024-04-26 02:19:47

Ямар нэг тариатай харшилдаг уу?

Их эмч2024-04-26 03:54:34

Сайн байна уу. Хориглох заалт: 8.5% буюу 11.4%-ийн Новамины уусмалыг элэгний коматой өвчтөн, гемодиализ хийх боломжгүй уреми үүссэн болон тухайн уусмалд хэт мэдрэг өвчтөнд хэрэглэж болохгүй. Анхааруулга: Энэхүү уусмалыг элэг, бөөрний үйл ажиллагааны дутагдалтай хүмүүст болгоомжтой хэрэглэнэ. Битүүмжлэл нь алдагдсан уусмал хэрэглэхийг хориглоно. Үлдэгдэл уусмалыг заавал устгана.

Хэрэглэгч2024-04-26 02:18:17

Ямар нэг тариатай харшилдаг уу?

Их эмч2024-04-26 03:54:50

Сайн байна уу. хариулсан

Хэрэглэгч2024-04-14 20:21:37

малд хийж болох уу

Их эмч2024-04-14 22:13:11

Сайн байна уу. малын эмчээс асуугаарай

Хэрэглэгч2023-10-03 09:51:47

Новаминыг элэгний хавдар,циррозтой,цөсний хордлоготой,цөс зайлуулах гуурстай хүн хийлгэж болох уу

Их эмч2023-10-03 10:19:40

Сайн байна уу. Эмчийн заалтаар хийнэ. Эмчлэгч эмчээсээ асуугаарай

Хэрэглэгч2023-09-18 14:36:00

Хөргөгчинд 2 хонуулсан хийж болох болуу

Их эмч2023-09-18 16:05:00

Сайн байна уу. Анхааруулга: Энэхүү уусмалыг элэг, бөөрний үйл ажиллагааны дутагдалтай хүмүүст болгоомжтой хэрэглэнэ. Битүүмжлэл нь алдагдсан уусмал хэрэглэхийг хориглоно. Үлдэгдэл уусмалыг заавал устгана. Хадгалах нөхцөл: 5-25°С-ийн хэмд гэрлээс хамгаалж хадгална.

Хэрэглэгч2023-08-22 14:22:25

зүгээр хүн урьдчилан сэргийлэх журмаар хэрэглэж болох уу. бллаа

Их эмч2023-08-22 14:43:39

Сайн байна уу. Новаминыг өөрөө хооллох боломжгүй болон хангалттай хооллож чадахгүй байгаа өвчтөнд хэрэглэнэ.Новамин нь орлогдох болон үл орлогдох 18 амин хүчлийн сайтар тэнцвэржүүлсэн холимгоос тогтсон, тирозин болон цистин агуулсан бэлдмэл бөгөөд өвчтөнд шаардлагатай уургийн нийлэгжилтийг хангах болон азотын тэнцвэртэй байдлыг сайжруулах үйлдэлтэй /биеийн байдал зүгээр хүн хэрэглэхгүй шүү/

Хэрэглэгч2020-07-09 20:12:59

Хэдэн цагийн дотор үйлчлэх вэ?

Их эмч2020-07-10 11:28:30

Сайн байна уу. судсаар тул тэр доро үйлчлээд явнаа. бодисын солилцоонд шууд оролцоно

Хэрэглэгч2020-07-09 20:12:57

Хэдэн цагийн дотор үйлчлэх вэ?

Их эмч2020-07-10 11:28:27

Сайн байна уу. судсаар тул тэр доро үйлчлээд явнаа. бодисын солилцоонд шууд оролцоно

Хэрэглэгч2020-06-01 02:56:09

Элэгний архаг үрэвсэлтэй хүн хэрэглэж болох уу.

Их эмч2020-06-01 11:26:01

Сайн байна уу. Эмчийн заавраар хэрэглэнэ. Баярлалаа

Хэрэглэгч2020-05-25 22:44:19

жирэмсэн хүн хэрэглэж болохуу

Их эмч2020-05-26 12:18:02

Сайн байна уу. Зөвхөн хяналтын эмчийн заалтаар хэрэглэж болдог.