
Осталон 70мг №4
34,300₮
Гишүүнчлэлийн үнэ :

-5%-1,715₮

-6%-2,058₮

-8%-2,744₮
Тоо ширхэг :
Бүтээгдэхүүний дэлгэрэнгүй
70 мг-аар долоо хоногт нэг удаа ууна
Эмийн шимэгдэлтийг сайн байлгахын тулд өглөө өлөн элгэн дээр, хоол цай уухаас 30 минутын өмнө цэвэр усаар даруулж ууна. Бусад төрлийн эрдэсжүүлсэн ус, хүнс болон эмийн бэлдмэл нь алендронатын шимэгдэлтийг бууруулна
Цэвэршилтийн дараах ясны сийрэгжилтийг эмчлэх (нурууны нугалам ба түнхний толгойн хугаралын эрсдлийг багасгах), эрэгтэйчүүдийн ясны сийрэгжилтийг эмчлэх (нурууны нугалам ба түнхний толгойн хугаралын эрсдлийг багасгах) зорилгоор хэрэглэнэ
Үйлчлэгч бодис:нэг ширхэг бүрхүүлтэй шахмалд алендроны хүчил 70 мг (91,350 мг алендронат натритай тэнцүү) агуулна
Туслах бодис:Бөөм: бичилталст целлюлоз, кремни диоксид коллоид, кроскармеллоз натри, магни стеарат
Цээрлэлт: Эмийн найрлаганд орсон бодист харшилтай улаан хоолойн гаж хөгжил ба улаан хоолойгоор дамжих замд саад болох нөхцөл (ахалази, нарийсалт гм.) өвчтөн босч чадахгүй, ядахдаа 30 минутын турш суух чадваргүй гипокальциемид хэрэглэхийг цэээрлэнэ
Авто тээвэр жолоодох ба механизмтай ажиллах чадварт нөлөөлөх байдал: Уг эм нь автомашин жолоодох, хүнд машин механизм болон бэртэх өндөр эрсдэлтэй ажил гүйцэтгэх чадварт нөлөөлөхгүй боловч харааны эрхтэний талаас гарах гаж нөлөө (конъюктивит, хиалит) байдаг учир эдгээр гаж нөлөө бүрэн арилсны дараа авто тээвэр, механизмтай харьцана
Асуулт хариулт
Хэрэглэгч2025-03-21 21:28:55
Осталон бгаа юу
Их эмч2025-03-21 22:20:15
Сайн байна уу. Хүргэлтэнд байхгүй байна.
Хэрэглэгч2024-08-24 19:46:14
Энэ эм хэзээ ирэх бэ?
Их эмч2024-08-24 21:42:38
Сайн байна уу.уучлаарай одоогоор байхгүй
Хэрэглэгч2024-08-22 12:21:50
осталон яг юуны эм бэ
Их эмч2024-08-22 12:38:36
Сайн байна уу. Цэвэршилтийн дараах ясны сийрэгжилтийг эмчлэх зорилгоор эмчийн заалтаар хэрэглэнэ.
Хэрэглэгч2023-10-22 14:40:10
Хаанаас очиж авах уу
Их эмч2023-10-22 14:46:41
Сайн байна уу. 18001883-2-1р шугамаар асуугаарай
Хэрэглэгч2023-03-14 07:44:56
Кальцийн дутагдалтай хүн нөхөх зорилгоор ууж болох уу
Их эмч2023-03-14 07:57:12
Сайн байна уу. зөвхөн эмчийн заалтаар хэрэглэнэ Цэвэршилтийн дараах ясны сийрэгжилтийг эмчлэх (нурууны нугалам ба түнхний толгойн хугаралын эрсдлийг багасгах), эрэгтэйчүүдийн ясны сийрэгжилтийг эмчлэх (нурууны нугалам ба түнхний толгойн хугаралын эрсдлийг багасгах) зорилгоор хэрэглэнэ
Хэрэглэгч2023-03-14 07:43:12
Кальцийн дутагдалтай хүн нөхөх зорилгоор ууж болох уу
Их эмч2023-03-14 07:57:21
Сайн байна уу. зөвхөн эмчийн заалтаар хэрэглэнэ Цэвэршилтийн дараах ясны сийрэгжилтийг эмчлэх (нурууны нугалам ба түнхний толгойн хугаралын эрсдлийг багасгах), эрэгтэйчүүдийн ясны сийрэгжилтийг эмчлэх (нурууны нугалам ба түнхний толгойн хугаралын эрсдлийг багасгах) зорилгоор хэрэглэнэ
Хэрэглэгч2023-01-29 23:59:26
осталоны эмчилгээний курёээр яаж уух вэ
Их эмч2023-01-30 00:32:12
Сайн байна уу. эмчийн заалтаар хэрэглэнэ
Хэрэглэгч2020-09-29 14:55:27
7 хоногт 2-р убвал яах уу?
Их эмч2020-09-29 15:26:44
Сайн байна уу. Кальцийн шимэгдэлт сайжруулах зорилгоор хэрэглэдэг учир ихэвчлэн долоо хоногт 1 л хэрэглэхэд тохиромжтой.
Хэрэглэгч2020-06-18 08:17:45
Сайн байна уу осталон 70мг-ийг тун хэтрүлсэн бол яах вэ? 7 хоногт 1 уухыг 4 өдөр дараалан уусан байна.
Их эмч2020-06-18 09:22:28
Сайн байна уу. Эмчдээ хандана уу. Баярлалаа
Хэрэглэгч2020-05-20 11:19:33
Сайн байна уу осталон 70мг.г зажилж уух уу, шууд залгиж уух уу?
Их эмч2020-05-20 11:33:53
Сайн байна уу. усаар даруулж залгиж ууна. баярлалаа
Хэрэглэгч2020-02-09 22:23:31
Yas ni hugarsan hund dangaar uulgaad baihad boldoguu
Их эмч2020-04-27 12:44:02
Сайн байна уу. Кальцийн дутагдлын зэргээс шалтгаална . Баярлалаа
Хэрэглэгч2019-01-30 04:26:43
Сайн бна уу.Осталоныг хөхүүл ээж ууж болох уу?
Их эмч2019-01-30 04:26:43
сайн байна уу? жирэмсэн болон хөхүүл хүн хэрэглэж болохгүй баярлалаа.
Хэрэглэгч2019-01-03 11:13:27
Их эмч2019-01-03 11:13:27
None
