ЭмГоо сайханЭэж ба хүүхэдЖор илгээхШинэЭМДаатгалаар авахЗахиалга хянах

Панангин 10мл No.5

21,000

Гишүүнчлэлийн үнэ :

Basic

-5%-1,050

Үнэ
19,950
Gold

-6%-1,260

Үнэ
19,740
Platinium

-8%-1,680

Үнэ
19,320

Тоо ширхэг :

Скай ресиденс-3 (0.1ш)Байршил харах

Бүтээгдэхүүний дэлгэрэнгүй

Тунг эмчлэгч эмч тухайн өвчний явц, тухайн хүний биеийн онцлогт тохируулан тогтоож өгнө. 

Зүрхний хэм алдалт, ялангуяа ховдлын хэм алдалт болон зүрхний архаг эмгэг зүрхний дутагдал, инфарктын дараах үед нэмэлт эмчилгээ байдлаар хэрэглэнэ.

Үйлчлэгч бодис 10мл-ийн шингэнд магнийн аспарагинат 400мг (499,80мг магнийн аспарагинат 4Н2О хэлбэрээр) болон калийн аспарагинат 452мг (475,73мг калийн аспарагинат ½ Н2О хэлбэрээр) -ийг агуулна.


Бөөрний архаг болон цочмог дутагдал, Аддисоны өвчин, ховдол тосгуурын III зэргийн хориг, зүрхний гаралтай шокын байдал (артерийн даралт 90мм муб-аас доош байх). Судсаар хурдан тарьснаас болж нүүр улайна. Цусны калийн хэмжээг ихэсгэх магадлалтай эмгэг бүхий өвчтөнд болгоомжтой хэрэглэнэ. Ийм өвчтөнд  цусны электролитын түвшинг тогтмол хянах хэрэгтэй. Хүүхдийн гар хүрэхээргүй газар хадгална.

Асуулт хариулт

Хэрэглэгч2024-10-13 17:29:54

Tariagaar bnauu

Их эмч2024-10-13 17:42:29

Сайн байна уу. Панангин 10мл No.5 21,000 үнэтэй, жороор олгогдоно.

Хэрэглэгч2024-10-09 12:18:11

Sain bainuu glyucoside iin uyd panangin iig heregledeg uu

Их эмч2024-10-09 12:20:29

Сайн байна уу. Эмчийн заалтаар хэрэглэнэ.

Хэрэглэгч2024-07-01 02:02:43

Zvrh sawlaltnd uugaad zugeer bolohgui bol dahiad uuj bolhu

Их эмч2024-07-01 02:49:01

Сайн байна уу. эмчийн заалтаар хэрэглээрэй

Хэрэглэгч2024-06-03 17:54:28

панангин фортё 9настай хүүхэд хувааж уух уж

Их эмч2024-06-03 19:12:25

Сайн байна уу. эмчийн заалтаар хэрэглэнэ

Хэрэглэгч2024-01-16 20:54:38

tsus shingeleh zilt emtei hawsarch uuj boloh uu?

Их эмч2024-01-16 21:05:33

Сайн байна уу. Болно.

Хэрэглэгч2023-06-22 23:27:47

Жирэмсэн үед хориглох заалттай боловч хэм алдалтанд бичиж өгсөг бол яах ёстой вэ

Их эмч2023-06-23 12:08:24

Сайн байна уу. Эмчийн заалтаар ууна.

Хэрэглэгч2020-10-25 18:50:27

Панангин 10мл судасаар шууд тахиж болохуу

Хэрэглэгч2020-05-06 09:57:22

Сайн байна уу ? 0.9% 2ml NacL-r shingel jtarij boloh uu ? sudsand bulchid ali alind n hiih vv

Их эмч2020-05-06 10:17:34

Сайн байна уу. Бэлдмэлийг зөвхөн судсаар тарьж хэрэглэнэ. 1-2 ампулыг 5%-ийн глюкозын уусмалд шингэлж судсаар, дуслаар аажим тарина. Та эмчийн заавраар хэрэглээрэй. Хамаагүй гэрийн нөхцөлд хэрэглэж болохгүй шүү.

Хэрэглэгч2018-11-27 10:40:50

сайн байна уу? панангиин эмийг 3 сартай нярай хүүхдэд өгч болох юм уу?

Их эмч2018-11-27 10:40:50

Сайн байна уу,болохгүй.Баярлалаа.

Хэрэглэгч2018-10-19 14:15:50

панангин 10мл NaCl 100ml хийгээд судсаар хийж болхуу курс эмчилгээ нь ер нь хэд байдаг вэ

Их эмч2018-10-19 14:15:50

Сайн байна уу Өвчтөний биеийн байдалаас шалтгаалж эмчлэгч эмч нь тун болон эмчилгээний хугацааг тогтооно. Та эмчид үзүүлж зөвлөгөө аваарай. Баярлалаа

Хэрэглэгч2018-09-23 11:32:58

панангин эмийн дэлгэрэнгүйзааврыг өгөөч үйлдлийн механизм

Их эмч2018-09-23 11:32:58

Сайн байна уу ? Фармакодинамик Магни болон калийн ион нь эсийн доторх үндсэн катион бөгөөд эдгээр нь олон тооны ферментийн үйл ажиллагаанд чухал үүрэг гүйцэтгэх бөгөөд эсийн дотоод бүтэц болон макромолекулын хоорондын холбоос үүсэлтэнд, түүнчлэн булчингийн агшилтын молекулын механизмд оролцдог. Эсийн доторх болон гаднах кали, кальци, натри болон магнийн ионы харьцаа нь зүрхний булчингийн агших чадварт нөлөөлдөг. Дотоод аспарагинат нь ионы зөөгч байдлаар үйлчилдэг: эстэй адил төст чанар өндөр байдаг ба түүний давс бага зэрэг диссоциацлагддаг учир бүрдэл хэлбэрээр эсэд амархан нэвтэрдэг. Магнийн болон калийн аспарагинат нь зүрхний булчингийн бодисын солилцоог сайжруулдаг. Бие махбодид магни болон калийн дутагдлаас болж цусны даралт ихсэх, зүрхний титэм судасны хатуурал, хэм алдалт болон зүрхний булчингийн бодисын солилцооны эмгэг үүсэх эрсдэл ихэсдэг. Бие махбодод магни болон калийн нэмэлт эх үүсвэрийг хангах зорилгоор хэрэглэнэ. Эмчлэгч эмчийн заалтаар: - Бэлдмэлийг зүрхний архаг эмгэгийн үед (зүрхний шигдээсийн дараах үеийн зүрхний дутагдал), зүрхний хэм алдалт, ялангуяа ховдлын хэм алдалтын үед бүрдэл эмчилгээний бүрэлдэхүүнд хэрэглэнэ. - Зүрхний гликозид хэрэглэх үеийн нэмэлт эмчилгээнд хэрэглэнэ.

Хэрэглэгч2018-09-15 04:05:07

Сайн байна уу тархины анивризмын хагалгаанд орсон хүн панангин уух, тариулж болох уу

Их эмч2018-09-15 04:05:07

Сайн байна уу ? Хэрэглэж болно .Хагалгаанд ороод удаагүй бол нарийн мэргэжлийн эмчээсээ лавлаарай .Баярлалаа .

Хэрэглэгч2018-05-12 14:29:22

Их эмч2018-05-12 14:29:22

Сайн байна уу,Баярлалаа.

Хэрэглэгч2018-05-12 14:27:10

Панангин 10 мл тариаг яаж тарих вэ хэдэн удаа тарих вэ

Их эмч2018-05-12 14:27:10

Сайн байна уу,булчинд тарина,хэдэн удаа тарихыг эмчид үзүүлж шийдээрэй.Баярлалаа.

Хэрэглэгч2018-05-12 14:26:59

Панангин 10 мл тариаг яаж тарих вэ хэдэн удаа тарих вэ

Их эмч2018-05-12 14:26:59

Сайн байна уу,булчинд тарина,хэдэн удаа тарихыг эмчид үзүүлж шийдээрэй.Баярлалаа.

Хэрэглэгч2018-04-24 20:32:19

Сайн байна уу панингинийг жирэмсэн хүнд судасаар хийж болох уу

Их эмч2018-04-24 20:32:19

сайн байна уу панангин жирэмсэн үед эсрэг заалттай баярлалаа

Хэрэглэгч2016-04-20 06:49:06

Сайн байна уу манай дүү панангин 6 г нэг дор уучлаа үүгээр болуу ???

Их эмч2016-04-20 06:49:06

Сайн байна уу,Яаралтай эмчид хандаж ходоод угаах шаардлагатай.Баярлалаа

Хэрэглэгч2016-03-14 16:49:40

панангин 0,5аар өдөрт 3 удаа уу гэсэн, таблеткаар ийм хэмжээтэй байдаг юм уу?

Их эмч2016-03-14 16:49:40

Сайн байна уу, Панангин шахмалаар 25мг буюу 0,025 гэсэн тунтай байдаг.

Хэрэглэгч2015-07-27 21:48:57

Nacl-r shingelj sudsand hj bolhuu

Их эмч2015-07-27 21:48:57

Сайн байна уу г 5%-ийн 50-100 мл глюкозын уусмалд шингэлж судсанд шууд буюу дуслаар аажим тарина.Баярлалаа

Хэрэглэгч2014-11-21 17:25:09

эмийн гаж нөлөөний талаар зөвлөмж өгнө үү

Их эмч2014-11-21 17:25:09

Панангин нь бөөлжих, толгой эргэх гаж нөлөө үзүүлж болно.