ЭмГоо сайханЭэж ба хүүхэдЖор илгээхШинэЭМДаатгалаар авахЗахиалга хянах

Нольпаза 20мг No.14

12,500

RxЖороор олгох эм

Гишүүнчлэлийн үнэ :

Basic

-5%-625

Үнэ
11,875
Gold

-6%-750

Үнэ
11,750
Platinium

-8%-1,000

Үнэ
11,500

Тоо ширхэг :

Бүтээгдэхүүний дэлгэрэнгүй

Шахмалыг бүтнээр нь зажилж бутлалгүйгээр бүтнээр нь  бага хэмжээний шингэнээр даруулж хоолны өмнө (өглөөний цайны өмнө) залгиж ууна. Өдөрт 2 удаа хэрэглэж байгаа үед сүүлийн тунг оройн хоолны өмнө ууна.

Ходоод ба улаан хоолойн сөөргөөт өвчин, ялангуяа улаан хоолойн улайлтат шархлаат сөөргөөт үрэвсэл, цээж хорсох, хүчиллэг зүйлээр гулгих, 12 хуруу гэдэсний улайлтат шархлаат гэмтэл,Helicobacter pylori-ын эмчилгээнд 2 антибиотиктай хавсарч хэрэглэнэ.

Шахмалын цөм: Үйлчлэгч бодис: пантопразолын натрийн сесквигидрат 22.55мг ба 45.10 (20мг ба 40мг пантопразол). Туслах бодис: Маннитол, кросповидон, усгүй натрийн карбонат, сорбитол, кальцийн стеарат тус тус агуулагдана.

Хэвлий орчмоор өвдөх, суулгах, өтгөн хатах, гэдэс дүүрэх; хааяа дотор муухайрах, бөөлжих;  ам хатах; зовиур илэрнэ. толгой өвдөх; толгой эргэх зэрэг гаж нөлөө илэрч болно. 

Асуулт хариулт

Хэрэглэгч2024-10-29 10:58:23

Нольпозаг 2-3 эм ууж байгаа тул ходоод хамгаалах зорилгоор ууж болох уу

Их эмч2024-10-29 11:06:38

Сайн байна уу. Эмчийн заавраар хэрэглэнэ

Хэрэглэгч2024-08-16 15:29:25

Хатингиршилтай хүнд ямар ходоод хамгаалах эм сайн бэ ? Энэ эм таарахгүй гээд байх юм... Пантрофразол таарахгүй юм уу ?

Их эмч2024-08-16 15:31:11

Сайн байна уу. Эмчийн заавраар хэрэглэнэ

Хэрэглэгч2024-03-20 14:05:17

Ходоодруу хатгаж өвдөөд байвал ууж болох уу

Их эмч2024-03-20 14:11:41

Сайн байна уу. Дотрын эмчид үзүүлээд эмчийн заалтаар ууна.

Хэрэглэгч2024-02-29 15:47:30

Hohood hamgaalah zorilgoor herglej bolhuu? Antibiotic uuj bgnma

Их эмч2024-02-29 21:51:34

Сайн байна уу. ходоодны хатингаршилтай бол болохгүй,эмчлэгч эмчтэйгээ зөвлөлдөөрэй

Хэрэглэгч2024-01-24 20:28:18

Пантопразол, эманера 2 ижил үйлчилгээтэй эм үү. Өөр эм үү.

Их эмч2024-01-25 03:14:39

Сайн байна уу. Ижил бүлгийн хоёр өөр эм. Үзүүлэх үйлчилгээ нь нэг бүлгийх тул ижил гэсэн үг.

Хэрэглэгч2023-11-30 08:48:56

сн бна ууу шөнө ходоод өвдөөд гэдэс дүүрээд бөөлжөөд бх юмаа энийг уувал гайгүй болох болвуу

Их эмч2023-11-30 08:56:49

Сайн байна уу. Мэргэжлийн эмчийн зааврын дагуу ууна.

Хэрэглэгч2023-11-30 08:48:38

сн бна ууу шөнө ходоод өвдөөд гэдэс дүүрээд бөөлжөөд бх юмаа энийг уувал гайгүй болох болвуу

Их эмч2023-11-30 08:56:34

Сайн байна уу. Мэргэжлийн эмчийн зааврын дагуу ууна.

Хэрэглэгч2023-08-13 22:43:34

нольпазаг өлөн дээрээ ууж болох уу?

Их эмч2023-08-13 22:47:25

Сайн байна уу. Шахмалыг бүтнээр нь зажилж бутлалгүйгээр бүтнээр нь бага хэмжээний шингэнээр даруулж хоолны өмнө (өглөөний цайны өмнө) залгиж ууна. Өдөрт 2 удаа хэрэглэж байгаа үед сүүлийн тунг оройн хоолны өмнө ууна.

Хэрэглэгч2023-08-13 22:43:05

нольпазаг өлөн дээрээ ууж болох уу?

Их эмч2023-08-13 22:47:32

Сайн байна уу. Шахмалыг бүтнээр нь зажилж бутлалгүйгээр бүтнээр нь бага хэмжээний шингэнээр даруулж хоолны өмнө (өглөөний цайны өмнө) залгиж ууна. Өдөрт 2 удаа хэрэглэж байгаа үед сүүлийн тунг оройн хоолны өмнө ууна.

Хэрэглэгч2023-07-24 19:54:19

Noliplaza panko denk ni neg em yumuu

Их эмч2023-07-24 20:17:34

Сайн байна уу. тийм ээ 1 эм

Хэрэглэгч2023-02-03 23:10:29

Sain bainuu heliko toi geed ene emiig denol , antibiotektai havaarch bichij ugsun nolipaza erne pantoprozal iiemrhuu em uuhaar hodood gol harlaj uvduud setgel tugsheed baihiin ene taarkui baina gesen uguu? Heden jiliin umnu bas uuj bhad tegj baisan say dahiad uusan adilhan shinj temdeg ilreed baina zogsoohuu uulne mechdee heljil baisan ene tegdeg geed toohkui bicheed ugsun

Их эмч2023-02-03 23:22:06

Сайн байна уу. Хеликобактерын хавсарсан эмчилгээн хамт ууж үр дүн гардаг тул эмчлэгч эмчдээ хэлээд ижил үйлчилгээтэй өөр эмээр сонгож ууж болно

Хэрэглэгч2020-08-01 10:56:06

Хелико бактер илэрсэн 10 настай хүүхэд антибиотиктой хавсарч ууж болохуу?

Их эмч2020-08-01 11:17:39

Сайн байна уу. эмчийн заалтаар ууж болно

Хэрэглэгч2020-08-01 10:54:53

10 настай хүүхэд ууж болох уу?

Их эмч2020-08-01 11:18:56

Сайн байна уу.

Хэрэглэгч2019-12-18 22:50:40

нольпаза бөөрний дутагдалд нөлөөлөх үү

Хэрэглэгч2019-11-13 18:17:51

Нольпаза денол хамт ууж бгаа. Өтгөн хар гараад бгаа нь хэвийн үзэгдэл үү

Хэрэглэгч2019-02-11 09:58:27

Сайн байна уу?ходоодны хоргүй ургацагтай хүн ууж болох уу?

Их эмч2020-02-01 16:22:20

Сайн байна уу. Эмчийн заалтаар бол болноо.

Хэрэглэгч2018-10-23 19:23:57

сайн байна уу? 5- сард ходоодоо дурандуулсан жижиг ургацаг ходоодонд байна нольпаза 1-2 сар уу гэсэн. Дахин дурандуулхад ургацаг багассан байна гэсэн. Сардаа 1-2 удаа гэдэс хийгээр дүүрч цанхайдаг энэ нь нойр булчирхайн болон цөс өтгөрөлтийн шинж тэмдэг үү? эмчид үзүүлхэд тийм байна гэдэг яг ямар эм уухыг зөвлөж өгнө үү?

Их эмч2018-10-23 19:23:57

Сайн байна уу Та дотрын эмчид үзүүлж шинжилгээ өгч эмчилгээ бичүүлж авбал илүү үр дүнтэй. Баярлалаа

Хэрэглэгч2018-08-20 10:53:49

Би бамбайн дутагдалтай өглөө өлөн элгэн дээр L тироксин уудаг, Одоо ходоод шарх улайлт, сөөргөөтэй гээд нольпаза өдрийн 2удаа, өглөө өлөн элгэн дээр 1 ш-г орой унтахдаа 1-г уух, мөн өдрийн 3 удаа 1 ширхэгээр денол өөрөө зохицуулаад нэг сар уу гэсэн. Энэ эмүүдийг яаж ууна гэсэн үг вэ

Их эмч2018-08-20 10:53:49

Сайн байна уу Та эмчийн заавраар ууж байгаа бол эм хоорондын зай нь 20-30 мин байхаар тохируулаад хэрэглэж болно. Баярлалаа

Хэрэглэгч2018-06-21 23:53:05

Сайн байнуу?Нольпазаг эмч бичиж өгсөн юмаа өдрийн нэгээр өөр 2 эм өдрийн хоёроор өглөө орой ууж байгаа нольпазаг өглөө орой аль үед нь уух хэрэгтэй вэ? Мөн хоолны өмнө уухуу дараа уухуу

Их эмч2018-06-21 23:53:05

Сайн байна уу,өдөр хоолноос 20 минутын өмнө уухад болно.Баярлалаа.

Хэрэглэгч2018-06-13 15:39:03

Сайн байна уу? Ходоодны улайлттай гээд нольпаза,де-нүл, фүсфалюгуль 3-ыг бичиж өгсөн. Ямар дарааллаар уух вэ? Сайн тайлбарлаж өгөөч. Баярлалаа

Их эмч2018-06-13 15:39:03

сайн байна уу? Нольпаза Шахмалыг бүтнээр нь зажилж бутлалгүйгээр бага хэмжээний шингэнээр даруулж хоолны өмнө (өглөөний цайны өмнө) залгиж ууна. Фосфалюгель мөн адил хоолноос дор хаяж 30 минутын өмнө, өглөө өлөн үедээ ууна баярлалаа.

Хэрэглэгч2018-05-15 23:46:25

Сайн байна уу жирэмсэн хүн pantoprazole 40mg эмийг яаж уух вэ урагт минь гаж нөлөө байхуу сөргөөтөй гээд горойгоод байгаа юмаа аль эсвэл 20mg уусан дээр үү надад зөвлөөч

Их эмч2018-05-15 23:46:25

сайн байна уу та жирэмсний хяналтын эмчийн заавраар уугаарай.баярлалаа

Хэрэглэгч2018-05-11 04:39:24

Сайн байна уу. Өглөө босоод 1 аяга ус уугаад тэгээд өглөөний цайнаас 20 минутын өмнө нольпазаг ууж байгаа. Ингэж уух нь зөв үү? Эсвэл өглөө босоод юу ч уухгүйгээр өглөө цайныхаа 20 минутын өмнө бага зэрэг усаар даруулж уух нь зөв үү

Их эмч2018-05-11 04:39:24

Сайн байна уу,таны ууж байгаа зөв.Баярлалаа.

Хэрэглэгч2018-05-11 04:16:59

хрх рршшх рүүор роллор

Их эмч2018-05-11 04:16:59

Сайн байна уу,Баярлалаа.

Хэрэглэгч2018-05-09 11:34:52

Sain bnauu hodoodnii uruwsul nileen bna gesen nolipazag 40ml yaj uuhuu bayrllaa

Их эмч2018-05-09 11:34:52

сайн байна уу? 1 ширхэгээр 3 удаа ууж болно оо баярлалаа

Хэрэглэгч2018-04-01 03:37:21

sn bna uu? Helicobacter pylori-ын эмчилгээнд нольпаза ууж байгаа. Ходоод орчимоор хүндүүрлэх, дотор муухайрах уу

Их эмч2018-04-01 03:37:28

сайн байна уу тийм гаж нөлөө илэрч болдог цуг антибиотик ууж байгаа бол бас дээрхи шижн илэрч болно хелика-гийн шархлаат ходоодны үрэвсэл, шархлааны үед мөн дээрхи шинж илэрдэг. баярлалаа

Хэрэглэгч2018-02-11 00:28:21

20млг тай 28 ширхэгтэй нольпаза г өдрийн хэдээр уух вэ

Их эмч2018-02-11 00:28:21

сайн байна уу эмчийн заалтаар өөр өөр тунтай ууна. сөөргөө өвчний үед 20 мг нэг удаа г.м

Хэрэглэгч2018-01-29 02:39:55

Diritoni эмийн тухай мэдээлэл өгөөч

Их эмч2018-01-29 02:40:14

Сайн байна уу Диротон нь Артерийн даралт бууруулах, судас өргөсгөх, биед калийг хадгалах болон шээс хөөх үйлдэлтэй эм байгаа

Хэрэглэгч2018-01-09 18:55:35

Сайн байна уу.5сартай жирэмсэн.дотрын эмч баралгин амокцлин ношва тариагаар бичиж өгсөн.дээрхийг хэрлэж болох уу

Их эмч2018-01-09 18:55:35

Сайн байна уу. Эмч нь шаардлагатай гэж үзэн эмчилгээ бичсэн тул эмчийн заалтаар хэрэглэж болно.

Хэрэглэгч2018-01-08 00:35:51

Сайн байна уу? Нольпаза хөнгөлттэй эмийн жагсаалтанд ордог уу?

Их эмч2018-01-08 00:36:08

Сайн байна уу. Нольпаза хөнгөлөлтийн жагсаалтанд багтдаг.

Хэрэглэгч2017-12-12 10:53:48

Basipan-A Granule ene emiin talaar medeelel ogooch bas yaj uuh talaar

Их эмч2017-12-12 10:53:48

Сайн байна уу уучлаарай энэ эмийн мэдээлэл манайд байхгүй байна. Баярлалаа

Хэрэглэгч2017-12-06 14:19:13

сн бну энэ эмийг хэликобактертай хүн уувал яах вэ ямр нэгэн гаж нөлөө байх болов уу? баярлала -

Их эмч2017-12-06 14:19:34

сайн байна уу?дотрын эмчийн зааврын дагуу ууж хэрэглэнэ.баярлалаа

Хэрэглэгч2017-11-14 23:51:06

Сайн байна уу. Нольпаза, мотилиум, тригел ийг ямар дараалалаар ууx вэ.Эмч бичиж өгсөн заавар нь тодорxойгүй байна.Баярлалаа

Их эмч2017-11-14 23:52:18

Сайн байна уу,эхлээд эм хоорондын зай нь 5минут байхад болно оо.Нольпазаг хоолноос 20минутын өмнө уудаг байгаа.Тригелийг өглөө босонгуутаа ууна,орой унтахын өмнө ууна.

Хэрэглэгч2017-11-05 18:50:55

амаар тос гарч ирээд тосоор гулгиад бга юм юу уух вэ

Их эмч2017-11-05 18:50:55

Сайн байна уу, цээж хорсоход хэрэглэнэ, Баярлалаа

Хэрэглэгч2017-09-30 19:30:50

нольпазаг Эмч бичиж өгсөн 4сар гарантай жирэмсэн 7ширхэгийг уусан сөрөг нөлөө байна уу

Их эмч2017-09-30 19:30:50

Сайн байна уу? Жирэмсэн эх хяналтын эмчийн заавраа даган эм хэрэглээрэй. Баярлалаа

Хэрэглэгч2017-09-20 19:58:47

сайн байна уу. Mytolan, basipan-A granule гэдэг эмүүдийг яаж уух вэ? Ээжид эмч нь хэлсэн боловч санадаггүй ээ. Тус болно уу. Баяарлалаа

Их эмч2017-09-20 19:58:47

Сайн байна уу. Та асуултаа ойлгомжтой асуугаарай.

Хэрэглэгч2017-05-22 19:59:57

нольпазаг 20 мг-р өдөрт өглөө 1 удаа 2 сар, сүүлийн сард нь денол өдөрт 1 удаа хоолны дараа уулаа. Дотор гашуун оргихгүй байсан Уухаа зогсоод 4-5 ханахад дахиад л гашуун оргиж байна. 2 жилийн өмнө дурандуулахад ходоод бага зэрэг шархтай гэсэн юм . Хелико бактертай гэсэн 14 хоног эмийг нь уусан . Дараа үзүүлэхэд хелико алга гэж байсан. Би 75 настай. Зөвлөгөө өгнө үү? Нольпаза, денол, хилак форте, хэлипак, панзинорм, Panto-Denk20 гэх мэтийн ходоод гэдэсний болон ер нь орчин үед гарч буй шинэ эмүүдийн заавар тайлбарыг монголчилж цахим сүлжээ зэрэг ямар нэг арга замаар тарааж байна уу.

Их эмч2017-05-22 19:59:57

Сайн байна уу таны ходоод ямар нэг байдлаар улайлт үрэвсэл байна л гэсэн үг эм уух үед зовиурггүй байгаад зогсоох үед өвдөнө гэхээр бага зэргийн үрэвсэл байгаа гэсэн үг үзүүлэх хэрэгтэй. Манай энэ сайтнаас эмийн талаархи мэдээллийг та авч болно. Баярлалаа

Хэрэглэгч2017-05-05 20:19:48

нольпаза судас хамгаалах эм мөн үү ууж болхуу??

Их эмч2017-05-05 20:19:48

Сайн байна уу,ходоодны хүчил бууруулах ходоод хамгаалах эм байгаа.Баярлалаа

Хэрэглэгч2016-12-26 00:59:00

Энэ эм ходоодны хүчил багатай хүнд тохирох уу. Эмч уг нь бичиж өгсөн юм. Нэг л тохирохгүй байх шиг байна.

Их эмч2016-12-26 00:59:00

Сайн байна уу, ходоодны хүчил багадалтай хүн хэрэглэхгүй

Хэрэглэгч2016-12-04 09:45:57

Надад Эмч энэ эмийг амокцилин ципринол 2 той хамт суухаар бичиж өгсөн хэликопактер бүхэн устах уу мөн бөөрний өвдөлтйг намдаах уу

Их эмч2016-12-04 09:46:12

Сайн банйа уу,Эдгээр эмнүүдийг эмчийн заалтаар хеликобактерт хэрэглэж болно.Ципринол нь давхар бөөрний үрэвсэлд эмчийн заалтаар хэрэлглэж болно.Баярлалаа

Хэрэглэгч2016-12-03 05:50:38

Их эмч2016-12-03 05:50:38

сайн байна уу.

Хэрэглэгч2016-12-03 05:50:20

Нольпазаг ууснаар хэликопактер багас руу бас 2 антибиотектэй хамт уу гэсэн нольпазаг хоолны өмнө уу гэсэн

Их эмч2016-12-03 05:50:20

Сайн байна уу. Хеликобактерийн эмчилгээний үед нольпаза эмийг антибиотиктой хавсарч хэрэглдэг ингэснээр хеликобактерийг устгах антибиотикын үйлчилгэг нэмэгдүүлдэг.

Хэрэглэгч2016-12-02 19:41:05

Сайн байна уу би хеликобактертай, бас бөөрний үрэвсэлтэй шээсээр уураг гараад байгаа. Эмч надад Амоксац /клаув/, Ципринол , Нольпаза -3 г хамт уухаар бичиж өгсөн. Атибиотек ходоодонд муугаар нөлөөлөх үү

Их эмч2016-12-02 19:41:05

Сайн байна уу. Антибиотик хоодоодны салстыг тодорхой хэмжээгээр цочроодог тул хоол идсэний дараа ууж байх хэрэгтэй.

Хэрэглэгч2016-11-29 21:38:08

Нольпазаг дэнолтой хамт ууж болох юмуу

Их эмч2016-11-29 21:38:08

Сайн байна уу болно. Баярлалаа

Хэрэглэгч2016-10-01 06:14:36

сайн байна уу, нольпазаг денолтой хамт ууж болох уу. нольпаза пантопразол 2 чинь нэг эм мөн үү

Их эмч2016-10-01 06:14:36

Сайн байна уу хамт хэрэглэхгүй. Нольпаза пантопразол ижил байдаг. Баярлалаа

Хэрэглэгч2016-06-15 07:38:12

хоолны өнмө уухуу дараа уухуу

Их эмч2016-06-15 07:38:12

Сайн байна уу, хоолны өмнө ууна.

Хэрэглэгч2016-02-25 06:40:06

20млг тай 28 ширхэгтэй нольпаза ямар үнэтэй бэ

Их эмч2016-02-25 06:40:06

Сайн байна уу, Нольпаза 20мг №28 - Шахмал 13000 төгрөгийн үнэтэй байна.Баярлалаа

Хэрэглэгч2016-01-23 03:57:48

Нольпазаг хэд хэдэн эмтэй цуг бичиж өгсөн.дурандуулсан.бусад эмээ уусан одоо сүүлд нь тусад нь ууж болох уу

Их эмч2016-01-23 03:57:48

Сайн байна уу эмчилгээний явцад хамт ууж байгаад дараа үогэлжлүүлээд дангаар эь ууж болно. Баярлалаа

Хэрэглэгч2016-01-20 03:35:49

denol

Их эмч2016-01-20 03:35:49

Сайн байна уу манайд байгаа

Хэрэглэгч2015-12-30 21:36:23

Их эмч2015-12-30 21:36:23

None

Хэрэглэгч2015-12-30 09:45:21

сайн байна уу.5 сартай хөхүүл хүн уухад хүүхдэд нөлөөлөх үү.28 хоног уу гэсэн.хүүхдийн нүүрээр цээжээр юм гараад байна.

Их эмч2015-12-30 09:45:21

Сайн байна уу хөхүүл үед хориглох заалт байхгүй. Баярлалаа

Хэрэглэгч2015-08-03 19:27:19

Кетотифенийг жирэмсэн үед хэрэглэж болох уу өдрийн 2гэж эмч бичсэн одоо 7сартай

Их эмч2015-08-03 19:27:19

Сайн байна уу жирэмсэн эмэгтэйчүүд хэрэглэхгүй.Баярлалаа

Хэрэглэгч2015-04-17 10:08:07

Нольпазаг жирэмсэн хүн ууж болох уу? Амаар гашуун ус гарч ирээд байгаа юм.

Их эмч2015-04-17 10:08:07

Зовиур ихтэй байгаа бол хэрэглэж болноо.

Хэрэглэгч2014-08-12 22:47:17

нольпазаг дурандуулахгүйгээр ууж болох уу. шүлс ам дүүрч гарч ирээд байгаа. Бас хоол идэх хүсэлгүй, идэж чадахгүй байгаа

Их эмч2014-08-12 22:47:17

Сайн байна уу та эхлээд нарийн мэргэжлийн эмчид үзүүлж зөвөлгөө авах хэрэгтэй.Заавал эмчийн заавраар эм хэрэглээрэй.Оношоо тогтоож байгаад эм хэрэглэвэл илүү их үр дүнтэй