Либексин 100мг №20
41,000₮
Гишүүнчлэлийн үнэ :
-5%-2,050₮
-6%-2,460₮
-8%-3,280₮
Тоо ширхэг :
Бүтээгдэхүүний дэлгэрэнгүй
Насанд хүрэгсдэд 100 мг хоногт 3-4 удаа. Илүү хүнд тохиолдолд тунг ихэсгэж болно 200 мг хүртэл (2 шахмал) хоногт 3-4 удаа эсвэл 300 мг хүртэл (3 шахмал) хоногт 3 удаа. 1-6 настай хүүхдэд эсвэл биеийн жин 10-20 кг-д 50 мг (½ шахмал) хоногт 3 удаа. 6-14 настай хүүхдэд эсвэл биеийн жин 20 кг-аас их тохиолдолд 50 мг (½ шахмал) хоногт 3-4 удаа.
Дурын шалтгаантай үүссэн үр дүнгүй ханиалга (амьсгалын дээд замын ханиад, грипп, цочмог ба архаг бронхит, хатгалгаа, эмфизем, зүрхний дутагдлаас болсон шөнийн ханиалга, өвчтөнийг бронхоскопи ба бронхографийн шинжилгээнд бэлтгэх) зэрэгт хэрэглэнэ.
Преноксдиазин гидрохлорид 100 мг агуулагдана.
Преноксдиазин ба бэлдмэлийн бусад бодист хэт мэдрэг байдал, цагаан мөгөөрсөн хоолойн шүүрлийг ихэсгэдэг байдлууд, хагалгааны дараах байдал ( ингаляцийн мэдээ алдуулалтын дараа ). Бэлдмэл нь лактоз агуулна. Иймд бэлдмэлийг галактозын үл нийцэл, лактозын дутагдал ба глюкоз-галактозын мальабсорбци зэрэг удамшлын эмгэгтэй өвчтөнүүдэд хэрэглэхгүй. 1 нас хүртэлх хүүхдэд эсрэг заалттай. Бэлдмэлд хэт мэдрэг хүмүүс, бронхийн шүүрэл ихсэлт бүхий өвчин болон мэс засал хийлгэсний дараахан хэрэглэж болохгүй. Хүүхдэд болгоомжтой хэрэглэх шаардлагатай.
Асуулт хариулт
Хэрэглэгч2024-08-01 10:40:26
Энэ үнээр байдаг уу гадуур 70 хэдэн мянга гээд байхын
Их эмч2024-08-01 14:33:22
Сайн байна уу. Энэ эм манайд дууссан.
Хэрэглэгч2024-08-01 06:27:51
Энэ эм байдаг уу хаанаас авах боломжтой вэ
Их эмч2024-08-01 06:40:53
Сайн байна уу. манайд байхгүй ээ
Хэрэглэгч2023-05-21 07:30:15
Сн бну 15нед жирэмсэн ууж болхуу
Их эмч2023-05-21 08:33:59
Сайн байна уу. Болохгүй ээ.
Хэрэглэгч2023-04-26 22:38:03
уух заавар
Их эмч2023-04-26 23:16:08
Сайн байна уу. Насанд хүрэгсдэд 100 мг-ийн дундаж тунгаар өдөрт 3-4 удаа ууна(өдөрт 1 шахмалаар 3-4 удаа)Хүүхдийн дундаж тун нь нас болон жингээс хамаарах ба 25-50 мг- аар өдөрт 3-4 удаа (1/4-1/2 шахмалаар өдөрт 3-4 даа) ууж хэрэглэнэ
Хэрэглэгч2022-03-23 19:26:20
даатгалаар хөнгөлөлт эдэлж болох эсэх
Их эмч2022-03-24 09:19:25
Сайн байна уу. 1800-1363 дугаараас та лавлаарай
Хэрэглэгч2022-02-21 22:38:30
Энэ дотороо хэдэн ширхэг байдаг вэ? Ширхэгээр авч болох уу? Танай моносын аптекуудаар байдаг уу?
Их эмч2022-02-22 09:47:28
Сайн байна уу. 20 ш , салбаруудаас ширхэгээр авч болно
Хэрэглэгч2020-04-27 20:19:18
Хөхүүл хүн хэрэглэж болох уу? Гаж нөлөө байдаг уу?
Их эмч2020-04-29 10:44:02
Сайн байна уу. эмчийн заалтаар хэрэглэнэ үү
Хэрэглэгч2019-01-10 13:19:27
Сайн байна уу , жирэмсний 18 долоо хоногтой ээжид энэ эмийг уулгаж болох уу ?
Их эмч2019-01-10 13:19:27
Жирэмсэн болон хөхүүл үед Либексин бэлдмэлийг зайлшгүй шаардлагатай үед эхэд үзүүлэх эерэг нөлөө, ураг, нярайд үзүүлэх сөрөг нөлөөг сайтар тооцсоны дүнд эмчийн заалтаар хэрэглэнэ. Баярлалаа
Хэрэглэгч2019-01-09 01:46:51
8 sartai jiremsen hvn uuj boloh uu
Их эмч2019-01-09 01:46:51
Сайн байна уу Жирэмсэн болон хөхүүл үед Либексин бэлдмэлийг зайлшгүй шаардлагатай үед эхэд үзүүлэх эерэг нөлөө, ураг, нярайд үзүүлэх сөрөг нөлөөг сайтар тооцсоны дүнд хэрэглэнэ. Баярлалаа
Хэрэглэгч2018-11-02 11:50:28
жороор олгодог уу
Их эмч2018-11-02 11:50:28
Баярлалаа
Хэрэглэгч2018-11-02 11:49:01
жоргүй авч болхуу
Их эмч2018-11-02 11:49:01
Болно. Баярлалаа
Хэрэглэгч2018-04-16 20:44:09
либексин 5 сартай хүүхэд ууж болохуу
Их эмч2018-04-16 20:44:09
Сайн байна уу. Болохгүй ээ. Баярлалаа.
Хэрэглэгч2018-03-17 07:24:19
сайн бна уу астматай хүн ууж болхууу
Их эмч2018-03-17 07:24:19
сайн байна уу? эмчийн заалтаар ууж болно оо баярлалаа
Хэрэглэгч2018-02-06 18:53:21
sain bn u libeksiniig 2sartai huuhded uulgaj boloh u hohuulj hanialgaad hohrood bdagiin
Их эмч2018-02-06 18:53:21
сайн байна уу?болохгүй,бага сартай нярай учир заавал хүүхдийн эмчид үзүүлэн эмчилгээ болон зөвөлгөө аваарай.баярлалаа
Хэрэглэгч2017-01-26 02:58:08
Сайн байна уу? либексинийг хөхүүл үед ууж болох уу?
Их эмч2017-01-26 02:58:08
Сайн байна уу. Ууж болно.
Хэрэглэгч2016-01-22 05:04:20
арахрх
Их эмч2016-01-22 05:04:20
Сайн байна уу Төрөл бүрийн гаралтай ханиалга намдаах зорилгоор хэрэглэнэ (амьсгалын дээд замын үрэвсэл, грипп, цочмог болон архаг бронхит, уушигны хатгалгаа, эмфизем, зүрхний дутагдалтай өвчтөний шөнийн ханиалга, бронхоскопи ба бронхографийн шинжилгээний үед ханиалга намдаах зорилгоор хэрэглэнэ).Баярлалаа
Хэрэглэгч2015-03-05 07:12:16
Jiremsen hun hereglej bolhuu odoo 7sartai
Их эмч2015-03-05 07:12:16
жирэмсэн эмчийн заавраар хэрэглэнэ
Хэрэглэгч2014-11-24 00:29:10
sain bnuu libeksin 3 nastai huuhded yaj ogoh ve ogch boloh uu
Их эмч2014-11-24 00:29:10
Сайн байна уу.Хүүхдийн дундаж тун нь нас болон жингээс хамаарах ба 25-50 мг- аар өдөрт 3-4 удаа (1/4-1/2 шахмалаар өдөрт 3-4 удаа) ууж хэрэглэнэ.Хүүхдэд нэг удаагийн хамгийн дээд тун нь 100 мг байдаг.