

Индомон 25мг №20
3,800₮
Гишүүнчлэлийн үнэ :

-5%-190₮

-6%-228₮

-8%-304₮
Тоо ширхэг :
Бүтээгдэхүүний дэлгэрэнгүй
Индомоныг хоол идэх үед буюу хоолны дараа ууна. Насанд хүрэгчдэд 25мг-аар өдөрт 2-3 удаа хэрэглэнэ. 14-с дээш насны хүүхдэд хоногт 2мг/кг тунгаар хэрэглэнэ.
Стеройд бус үрэвслийн эсрэг, өвдөлт намдаах бэлдмэл. Хэрэхийн гаралтай үе мөчний өвчин, тулайн гаралтай үений үрэвсэл, гож яр, үе ясжих, үе мөчний бусад үрэвсэлт өвчнүүд, халдварын гаралтай өвөрмөц бус олон үений үрэвсэл, бехтеревийн өвчин, хайрст үлд, тромбофлебит, холбогч эдийн тархмал өвчин, мэдрүүлийн өвдөлт, үений уутны үрэвсэл, түрүү булчирхайн үрэвсэл, давсагны үрэвсэл, өндгөвчний үрэвсэлт өвчин, бөөрний болон бусад үрэвсэлт өвчний үед тус тус хэрэглэнэ.
Нэг шахмал нь 25 мг индометацин агуулна.Туслах бодисууд: Глюкоз, натрийн карбоксиметил цардуул, эрдэнэ шишийн цардуул, тальк, магнийн стеарат
Бэлдмэлийг хэрэглэх явцад толгой өвдөх, эргэх, нойрмоглох, нүд гялбах, дотор муухайрах, бөөлжих, хоолны дуршил муудах, аюулхай орчим өвдөх, ам үрэвсэх, элэг, нойр булчирхай үрэвсэх, тромбоцитын тоо багасгах, харшлын урвал илрэх зэрэг гаж нөлөө ажиглагдаж болно. Индометацин болон бэлдмэлийн найрлага дахь бодисуудад хэт мэдрэг хүмүүс, 14-өөс доош насны хүүхэд, ацетилсалицилын хүчил хэрэглэсэнтэй холбоотой үүссэн бронхын багтраа, чонон хөрвөс болон харшлын хариу урвалын үед, хоол боловсруулах замын шархлаа, цус төлжилтийн эмгэг, элэг ба бөөрний үйл ажиллагааны хүнд явцтай өвчнүүдийн үед хэрэглэхийг хориглоно. Жирэмсэн болон жирэмсэн болохоор төлөвлөж буй бол хэрэглэхгүй.Хэрэв гаж нөлөө илэрвэл тунг багасгах буюу эмчилгээг зогсооно.Бэлдмэлийг цефалоспорин, гентамицин, ба бөөрөнд хортой нөлөө үзүүлдэг бусад эмүүдтэй хэрэглэж болохгүй.Эмчилгээний үед архи, согтууруулах ундаа хэрэглэхгүй.
Асуулт хариулт
Хэрэглэгч2024-12-05 08:30:11
Жирэмсэн хүнд эсрэг заалттай бхад эмч маань уу гээд зөвлөсөн бхн. Хоолой өвдөөд үе мөч янгинаад бгаа жирэмсэнд өөр зөвлөх эм бна уу 6сартай.
Их эмч2024-12-05 08:37:06
Сайн байна уу. Жирэмсэн үед эмчийн заалтаар эм хэрэглэдэг тул эндээс эм зөвлөх боломжгүй ээ. Та мэргэжлийн эх барих эмэгтэйчүүдийн эмчид болон хяналтын эмчид ээ хандаарай.
Хэрэглэгч2024-12-02 11:48:50
циститийн өвдөлт намдаахаар ууж болох уу?
Их эмч2024-12-02 12:52:55
Сайн байна уу. Стеройд бус үрэвслийн эсрэг, өвдөлт намдаах бэлдмэл. Хэрэхийн гаралтай үе мөчний өвчин, тулайн гаралтай үений үрэвсэл, гож яр, үе ясжих, үе мөчний бусад үрэвсэлт өвчнүүд, халдварын гаралтай өвөрмөц бус олон үений үрэвсэл, бехтеревийн өвчин, хайрст үлд, тромбофлебит, холбогч эдийн тархмал өвчин, мэдрүүлийн өвдөлт, үений уутны үрэвсэл, түрүү булчирхайн үрэвсэл, давсагны үрэвсэл, өндгөвчний үрэвсэлт өвчин, бөөрний болон бусад үрэвсэлт өвчний үед тус тус хэрэглэнэ.
Хэрэглэгч2024-11-14 20:11:31
Hugshin bun udurt 3 aar uuhuu..?
Их эмч2024-11-14 20:55:22
Сайн байна уу. Эмчийн заалтаар хэрэглэнэ.
Хэрэглэгч2024-11-14 08:20:57
Энэ эмийг уугаад толгой эргээд бна.үргэлжлүүлэн уух уу зогсоох уу
Их эмч2024-11-14 08:37:35
Сайн байна уу. https://emonos.mn/product/8194
Хэрэглэгч2024-10-14 21:42:26
6 настай хүүхдэд уулгаж болох уу хэд хувааж өгөх вэ
Их эмч2024-10-14 22:22:48
Сайн байна уу. эмчийн заавраар хэрэглээрэй
Хэрэглэгч2024-10-14 21:39:23
5 аа 6 насний хүүхдэд өгч болох уу
Их эмч2024-10-14 22:23:24
Сайн байна уу. эмчийн заавраар
Хэрэглэгч2024-09-18 18:38:47
Hatig garsan uuj blhuu
Их эмч2024-09-18 18:42:41
Сайн байна уу. Болохгүй ээ.
Хэрэглэгч2024-09-08 15:25:12
Сайн байна уу? Ахилийн шүрмэсний үрэвсэлд ууж болох уу?
Их эмч2024-09-08 15:27:45
Сайн байна уу. болно
Хэрэглэгч2024-08-05 18:52:51
Odort hediig uuh be
Их эмч2024-08-05 19:29:49
Сайн байна уу. Эмчлэгч эмчийн заасан тун, хугацаагаар уугаарай.
Хэрэглэгч2024-06-19 16:18:57
жирэмсэн үрэвсэлтэй гараад байгаа нөхөртөө уулгаж болох уу
Их эмч2024-06-19 19:17:18
Сайн байна уу. Та эхлээд эмэгтэйчүүдийн эмчид үзүүлээд шинжилгээ өгөөд эмчилгээ заалгаарай
Хэрэглэгч2024-05-29 00:31:04
harshild uuj bolhu
Их эмч2024-05-29 00:43:54
Сайн байна уу. Болохгүй
Хэрэглэгч2024-05-02 21:22:04
Хөхүүл хүн ууж болох уу
Их эмч2024-05-02 22:28:13
Сайн байна уу. болохгүй
Хэрэглэгч2024-04-17 15:22:14
her udaan uuh bol
Их эмч2024-04-17 19:04:23
Сайн байна уу. энэ эмийг тухайн өвчний онцлог өвчтөний биеийн байдалд тохируулан эмчлэгч эмч тогтооно
Хэрэглэгч2024-04-17 15:21:53
her udaan uuh bol
Их эмч2024-04-17 19:04:10
Сайн байна уу. энэ эмийг тухайн өвчний онцлог өвчтөний биеийн байдалд тохируулан эмчлэгч эмч тогтооно
Хэрэглэгч2024-04-10 23:04:11
Piercingiin havdaltand uuj boloh uu
Их эмч2024-04-10 23:17:43
Сайн байна уу. болно
Хэрэглэгч2024-04-08 10:38:31
Цус шингэлэх юм уу
Их эмч2024-04-08 12:02:25
Сайн байна уу. Стеройд бус үрэвсэлийн эсрэг, өвчин намдаах эм тул цус шингэлэхгүй ээ.
Хэрэглэгч2024-02-12 23:45:01
Үйлчилгээ
Их эмч2024-02-13 04:22:30
Сайн байна уу. Индол цууны хүчлийн уламжлалын, стероид бус үрэвслийн эсрэг эмийн бүлэгт хамаарагдана. Үрэвслийн эсрэг өвдөлт намдаах, халуун бууруулах хүчтэй үйлдэлтэй эм.
Хэрэглэгч2024-02-12 23:45:00
Үйлчилгээ
Их эмч2024-02-13 04:22:23
Сайн байна уу. Индол цууны хүчлийн уламжлалын, стероид бус үрэвслийн эсрэг эмийн бүлэгт хамаарагдана. Үрэвслийн эсрэг өвдөлт намдаах, халуун бууруулах хүчтэй үйлдэлтэй эм.
Хэрэглэгч2024-02-12 23:44:36
Үйлчилгээ
Их эмч2024-02-13 04:22:14
Сайн байна уу.Индол цууны хүчлийн уламжлалын, стероид бус үрэвслийн эсрэг эмийн бүлэгт хамаарагдана. Үрэвслийн эсрэг өвдөлт намдаах, халуун бууруулах хүчтэй үйлдэлтэй эм.
Хэрэглэгч2024-01-04 15:06:26
байнга уувал ямар хор уршигтай вэ
Их эмч2024-01-04 15:22:42
Сайн байна уу. Бэлдмэлийг хэрэглэх явцад толгой өвдөх, эргэх, нойрмоглох, нүд гялбах, дотор муухайрах, бөөлжих, хоолны дуршил муудах, аюулхай орчим өвдөх, ам үрэвсэх, элэг, нойр булчирхай үрэвсэх, тромбоцитын тоо багасгах, харшлын урвал илрэх зэрэг гаж нөлөө ажиглагдаж болно.
Хэрэглэгч2024-01-04 15:06:06
байнга уувал ямар хор уршигтай вэ
Их эмч2024-01-04 15:22:48
Сайн байна уу. Бэлдмэлийг хэрэглэх явцад толгой өвдөх, эргэх, нойрмоглох, нүд гялбах, дотор муухайрах, бөөлжих, хоолны дуршил муудах, аюулхай орчим өвдөх, ам үрэвсэх, элэг, нойр булчирхай үрэвсэх, тромбоцитын тоо багасгах, харшлын урвал илрэх зэрэг гаж нөлөө ажиглагдаж болно.
Хэрэглэгч2023-09-13 18:24:47
жороор олгодог уу
Их эмч2023-09-13 22:13:43
Сайн байна уу. жоргүй
Хэрэглэгч2019-01-18 06:17:03
Sain baina uu? Hooloi uwduj haluuraad bas ue much ni uwduud bn uuwal boloh uu? Uwchin namdaah haluun buuruulah emnuudees harshildag
Их эмч2019-01-18 06:18:21
сайн байна уу эмчийн заалтаар үе мөчний үрэвслийн үед хэрэглэнэ хоолойн өвдөлтөн хэрэглэхгүй. найрланд нь хэт мэдрэг хүмүүст харшил үүсгэх эрсдэлтэй баярлалаа
Хэрэглэгч2018-11-21 01:54:31
Сарын тэмдгийн өьдөлтийн үед хэрэглэж болох уу
Их эмч2018-11-21 01:54:31
Бүх төрлийн өвдөлтөнд хэрэглэнэ.
Хэрэглэгч2018-11-21 01:54:28
Сарын тэмдгийн өьдөлтийн үед хэрэглэж болох уу
Их эмч2018-11-21 01:54:28
Бүх төрлийн өвдөлтөнд хэрэглэнэ.
Хэрэглэгч2018-11-21 01:54:21
Сарын тэмдгийн өьдөлтийн үед хэрэглэж болох уу
Их эмч2018-11-21 01:54:21
Бүх төрлийн өвдөлтөнд хэрэглэнэ.
Хэрэглэгч2018-09-29 19:53:15
sain bna ee ene emiig uugaad hodood owdood bnaaa ugaasaa iim shinj yemdeg ilerdeg uu
Их эмч2018-09-29 19:54:20
Сайн байна уу Индомон нь аюулхай орчимд өвдөх гаж нөлөө өгдөг. Та эмээ хоол идэж байх үедээ юм уу хоолны дараа хэрэглэж байгаарай. Баярлалаа
Хэрэглэгч2018-04-08 16:56:29
Индометацин индомон 2 neg em vv
Их эмч2018-04-08 16:56:29
Сайн байна уу. Тийм ээ. Нэг эм шүү. Баярлалаа.
Хэрэглэгч2016-11-18 01:25:29
Индомоныг өдрийн хэдээр уух вэ
Их эмч2016-11-18 01:25:29
Сайн байна уу, Насанд хүрэгсдэд эхлээд 25мг-аар өдөрт 2-3 удаа хэрэглэнэ
Хэрэглэгч2015-06-22 16:04:02
Ходоод өвдөхөөр н ууцан зүгээр болов уу
Их эмч2015-06-22 16:04:02
Сайн байна уу үемөчний өвдөлтөнд уудаг ходоод цочроодог тул ходоод өвдсөн үед улам өвтгөнө. Баярлалаа
Хэрэглэгч2014-11-05 09:36:09
индомоны гаж нөлөөг хэлж өгнө үү
Их эмч2014-11-05 09:36:09
Бэлдмэлийг хэрэглэх явцад толгой өвдөх, эргэх, нойрмоглох, нүд гялбах, дотор муухайрах, бөөлжих, хоолны дуршил муудах, аюулхай орчим өвдөх, ам үрэвсэх, элэг, нойр булчирхай үрэвсэх, тромбоцитын тоо багасгах, харшлын урвал илрэх зэрэг гаж нөлөө бэлдмэлийг хэрэглэх явцад ажиглагдаж болно.
Хэрэглэгч2014-07-28 21:16:49
жирэмсэн ууж болох уу
Их эмч2014-07-28 21:16:49
Sainuu jiremsen hvn hereglej bolohgvi
