ЭмГоо сайханЭэж ба хүүхэдЖор илгээхШинэЭМДаатгалаар авахЗахиалга хянах
MN

Читамон 300мг №10 - Цэр ховхлох, шингэлэх шахмал

1,700

Гишүүнчлэлийн үнэ :

Basic

-5%-85

Үнэ
1,615
Gold

-6%-102

Үнэ
1,598
Platinium

-8%-136

Үнэ
1,564

Тоо ширхэг :

Бүтээгдэхүүний дэлгэрэнгүй

 Насанд хүрэгсэд 1 шахмалаар өдөрт 3 удаа ууна.

Цэр ховхлох, үрэвсэл намдаах үйлдэлтэй бэлдмэл. Чихэр өвсний ханданд агуулагдах глицирризиний хүчил цэр ховхлох, үрэвсэл намдаах. Тарваган шийрийн өвсний хандмалд агуулагдах цитизин ходоодны салстыг цочроож рефлексээр цэр ховхлох. Натрийн гидрокарбонат нь цэр шингэлэх ба цэр ховхлох үйлдэл тус тус үзүүлнэ. Ханиад томуу, гуурсан хоолойн цочмог үрэвсэл, гуурсан хоолойн архаг үрэвсэл, төвөнх ба уушгины жижиг голомтот үрэвсэл, Уушгины хатууралт, уушги тэлэгдэх өвчин, цагаан мөгөөрсөн хоолойн цочмог үрэвсэлд хэрэглэнэ.

Чихэр өвсний үндэс 200 мг, Тарваган шийрийн өвс 10 мг, Натрийн гидрокарбонат 60 мг тус тус агуулна.

2 хүртэлх насны хүүхэд, бэлдмэлд хэт мэдрэг хүмүүс, жирэмсэн ба хөхүүл эхчүүд, бөөлжиж болзошгүй тохиолдлын үед тус тус хэрэглэхгүй. Удаан хугацаагаар хэрэглэхэд биед натри хуримтлагдах, хавагнах, дотор муухайрах, бөөлжих, хөлрөх, амьсгал бачимдах, мөн харшлын урвал илэрч болзошгүй.Хүнд явцтай зүрхний гаралтай хавангийн үед болгоомжтой хэрэглэвэл зохино.

Асуулт хариулт

Хэрэглэгч2023-12-17 08:22:55

Энэ эм байгаа юу. 1 ширхэгийн үнэ хэд вэ.

Их эмч2023-12-17 08:40:48

Сайн байна уу. уучлаарай таблеткаар байхгүй

Хэрэглэгч2023-12-17 08:22:29

Энэ эм байгаа юу. 1 ширхэгийн үнэ хэд вэ.

Их эмч2023-12-17 08:40:32

Сайн байна уу. уучлаарай таблеткаар байхгүй

Хэрэглэгч2022-01-31 16:01:23

15honogtoi hvvhded ogch bolohuu tser ihtei bgd bna

Их эмч2022-01-31 16:10:16

Сайн байна уу. Шууд өгч болохгүй. Нярайн эмчдээ эхэлж үзүүлээрэй

Хэрэглэгч2019-11-29 14:03:04

Жирэмсэн хүн хэрэглэж болху

Хэрэглэгч2019-01-26 16:46:38

Астматай хун ууж болох уу

Их эмч2019-01-26 16:46:38

сайн байна уу? эмчийн заалтаар ууна. өөрөө дур мэдэн ууж болохгүй.

Хэрэглэгч2018-11-30 15:00:15

4 настай хүүхэд шахмалаар хэрэглэж болох уу? Тунгийн яаж тааруулах уу? Баярлалаа

Их эмч2018-11-30 15:00:15

сайн байна уу? өгч болно. 1 ширхэгээр 8 цагаар өгнө. баярлалаа

Хэрэглэгч2018-09-20 09:38:14

ой 9 саратй хүүхэд болох уу эсвэл дан тарваган шийр нь дээр үү цэртэй ханиалгаад байгаамаа

Их эмч2018-09-20 09:38:14

2-с дээш насанд хэрэглэнэ. Баярлалаа .

Хэрэглэгч2018-01-24 00:15:21

Sn bnu hohvvl hvn uuj bolhuu

Их эмч2018-01-24 00:15:21

Сайн байна уу? үзүүлсэн эмчийн заалтаар хэрэглээрэй

Хэрэглэгч2017-10-25 01:36:49

1nas 2r sartaihvvhed ciropoor n uuhuu shahmalaar n uuh uu

Их эмч2017-10-25 01:36:49

сайн байна уу таны хүүхэд сиропоор уух нь илүү тохиромжтой баярлалаа

Хэрэглэгч2017-06-30 03:15:23

энэ эмийг сахартай хүн ууж болох уу

Их эмч2017-06-30 03:15:23

Сайн байна уу? Харшлах магадлалтай. өөр эм сонгоорой. Баярлалаа

Хэрэглэгч2017-04-21 19:47:37

ene emiig 3. nastai 5 nastai huuhded odriin 3ar ogch bolohuu

Их эмч2017-04-21 19:47:37

Сайн байна уу. Цэр ховхлох үйлчилгээтэй тул эмчид үзүүлж тун хэмжээг тохируулна.