
Диклак 150мг №100
69,000₮
Гишүүнчлэлийн үнэ :

-5%-3,450₮

-6%-4,140₮

-8%-5,520₮
Тоо ширхэг :
Бүтээгдэхүүний дэлгэрэнгүй
Өвчний явцаас хамааран тунг хувь хүнд тохируулан сонгоно. Шинж тэмдгийг арилгахад шаардагдах үр дүнтэй хамгийн бага тунгаар богино хугацаанд бэлдмэлийг хэрэглэснээр гаж нөлөөг багасгана. Насанд хүрэгсдэд зөвлөх тун хоногт 50-150 мг. диклофенак натри байна.
Бэлдмэлийг үений үрэвсэл (тулай өвчний сэдрэл), үений архаг үрэвсэл, ялангуяа ревматоид артрит (архаг үений үрэвсэл), анкилозот спондилартрит (Бехтеревий өвчин) болон хэрэх өвчний үеийн үрэвсэлт спондилопати, ба спондилартрозын өвдөлт, хэрэх өвчний үеийн булчингийн үрэвсэл, гэмтэл болон мэс заслын дараах үрэвсэл, их хавантай үеийн өвдөлт зэрэгт болон шинж тэмдгийн эмчилгээнд өвчин намдаахад хэрэглэнэ.
Үйлчлэгч бодис: диклофенак натри: Шахмал 25 мг хурдан чөлөөлөгддөг диклофенак натри ба 125 мг хурдан чөлөөлөгддөг диклофенак натрийг агуулна.
Жирэмсэн эмэгтэйчүүдэд диклофенакийг хэрэглэх талаар мэдээдэл хомс. эхэд үзүүлэх ашиг нь хүүхдэд үүсэх эрсдлээс давахгүй байвал жирэмсний эхний 3 сард Диклал ID хэрэглэээс зайлсхийнэ.
Асуулт хариулт
Хэрэглэгч2023-04-18 21:22:55
Гүйлт биений хүчний дасгалын үед хэрэглэж болох уу?
Их эмч2023-04-18 21:34:56
Сайн байна уу. болноо эсрэг заалт байхгүй
Хэрэглэгч2020-05-04 22:27:23
Энэ эмэнд эсрэг заалт гаж нөлөө байгаа юу
Их эмч2020-05-05 09:01:51
Сайн байна уу. Бэлдмэлийн үйлчлэгч болон туслах бодисуудад хэт мэдрэгшилтэй;ходоод гэдэсний идэвхит хэлбэрийн шархлаа, ходоод гэдэснээс цус алдах болон цооролт;жирэмсний сүүлийн 3 сар;хүнд явцтай элэгний дутагдал;хүнд явцтай бөөрний дутагдал хүнд явцтай зүрхний дутагдал;ацетилсалицилийн хүчил ба бусад стероид бус үрэвслийн эсрэг бэлдмэл хэрэглэсний дараа багтрааны шинж, чонон хөрвөс, цочмог ринит илэрсэн үед
