ЭмГоо сайханЭэж ба хүүхэдЖор илгээхШинэЭМДаатгалаар авахЗахиалга хянах
DE

Ренни №24 Bayer

24,000

Гишүүнчлэлийн үнэ :

Basic

-5%-1,200

Үнэ
22,800
Gold

-6%-1,440

Үнэ
22,560
Platinium

-8%-1,920

Үнэ
22,080

Тоо ширхэг :

Номин Седар (2.5ш)Байршил харах
Монос Сансар колонк (3.42ш)Байршил харах
Монос УБ таун (3.2ш)Байршил харах
Монос Өнөр плаза (8ш)Байршил харах
Хоумланд (2ш)Байршил харах
Монос Зайсан цацралт (2.17ш)Байршил харах
Скай ресиденс-3 (0.91ш)Байршил харах
Хоног (0.96ш)Байршил харах

Бүтээгдэхүүний дэлгэрэнгүй

Насанд хүрэгсэд ба 12-оос дээш насны хүүхэд: нэг удаагийн тун нь 1-2 шахмал бөгөөд өвдөлтийн үед хоногт 4-8 шахмал хэрэглэнэ. Шахмалыг амандаа бүрэн уустал нь байлгах буюу эсвэл зажилж болно. Хүчтэй өвдөлтийн үед бэлдмэлийн тунг богино хугацаанд хоногт 12 хүртэл шахмал болгон ихэсгэж болно. Бэлдмэлийг хэрэглэх үргэлжлэх хугацаа нь 10 өдрөөс хэтрэхгүй байна.

Ходоодны хүчлийг саармагжуулах нийлмэл найрлагатай бусад бэлдмэл. Бэлдмэлийг хүчиллэг сөөргөө ба цээж хорсох үед хэрэглэнэ.

Үйлчлэгч бодис кальцийн карбонат 680 мг; магнийн карбонат 80 мг. Туслах бодис сахароза, эрдэнэшишийн царцмагжуулалтын өмнөх цардуул, төмсний цардуул, тальк (Е553b), магнийн стеарат (Е572), шингэн хөнгөн парафин, ментолын амт оруулагч, нимбэгний амт оруулагч.

Тууралт, чонон хөрвөс, дотор муухайрах, бөөлжих, ходоод хямрах, суулгах, булчингийн сульдал,амт мэдрэхгүй болох, толгой өвдөх, хүнд явцтай бөөрний дутагдал,  шээстэй кальци ихээр ялгарах, бэлдмэлийн найрлага дахь бүрэлдэхүүн хэсгүүдэд хэт мэдрэг хүмүүс, булчин сульдал, гэдэсний түгжрэл зэргийн үед тус тус хэрэглэхийг цээрлэнэ. Чихрийн шижин өвчтэй хүмүүс анхаарвал зохино.

Асуулт хариулт

Хэрэглэгч2024-10-18 18:59:17

ovdoh uyde heregledeg uu omno n heregledeg uu

Их эмч2024-10-18 19:06:42

Сайн байна уу. https://emonos.mn/product/8222

Хэрэглэгч2022-11-13 17:55:38

Жирэмсэн хүн хэрэглэж болдог уу

Их эмч2022-11-13 22:48:05

Сайн байна уу. Болохгүй. Албан ёсны заавраас: Жирэмсэн ба хөхүүл үеийн хэрэглээ Амьтанд хийсэн найдвартай судалгаа байдаггүй. Кальцийн карбонатыг өндөр тунгаар удаан хугацаагаар хэрэглэвэл оссификаци хэлбэрийн гаж хөгжил үүснэ. Бэлдмэлийг зөвлөсөн тунгаар хэрэглэж байгаа үед хүмүүст үр хөврөлийг хордуулах буюу гаж хөгжил илэрсэн талаарх мэдээлэл байдаггүй. Гэвч жирэмсэн эмэгтэйд эмийн бэлдмэлийг хэрэглэх тохиолдолд илэрч болох эрсдлийг үгүйсгэх мэдээлэл хангалтгүй байдаг. Иймээс бэлдмэлийг жирэмсэн эмэгтэйд зөвхөн зайлшгүй шаардлагаар л хэрэглэж болно. Жирэмсэн эмэгтэйд бэлдмэлийг хэрэглэх үедээ магнийн давс нь суулгалт үүсгэх, кальцийн давсыг өндөр тунгаар удаан хугацаагаар хэрэглэвэл дотор эрхтэний (ялангуяа бөөр) кальциноз бүхий цусан дахь кальцийн хэмжээг ихэсгэж болохыг анхаарах хэрэгтэй. Ренни бэлдмэлийг хөхүүл үед хэрэглэх зөвлөмжийг баримталсан нөхцөлд хэрэглэж болно. Хэрэглэх үедээ болгоомжлох шаардлагатай.