ЭмГоо сайханЭэж ба хүүхэдЖор илгээхШинэЭМДаатгалаар авахЗахиалга хянах
DE

Метформин-денк 850мг №120

36,000

RxЖороор олгох эм

Гишүүнчлэлийн үнэ :

Basic

-5%-1,800

Үнэ
34,200
Gold

-6%-2,160

Үнэ
33,840
Platinium

-8%-2,880

Үнэ
33,120

Тоо ширхэг :

Монос Өнөр плаза (0.6ш)Байршил харах

Бүтээгдэхүүний дэлгэрэнгүй

Тунг эмчлэгч эмч тухайн өвчний явц, тухайн хүний биеийн онцлогт тохируулан тогтоож өгнө. Насанд хүрэгчид Метформин Денк 850 бэлдмэлийн дангаар эсвэл чихрийн шижингийн эсрэг хэрэглэдэг бусад бэлдмэлтэй (ууж хэрэглэдэг бэлдмэл болон инсулин) хамт хэрэглэж болно. Метформин Денк 850 бэлдмэлийг хооллох үед, эсвэл хоолны дараа хэрэглэнэ.

Цусан дахь сахар бууруулах бэлдмэл. Инсулин хамааралгүй диабетийн үед /II хэлбэрийн диабет/, ялангуяа тарган өвчтнүүдэд, метаболизм нь өөрчлөлтүй бөгөөд хоолны дэглэм барьж буй тохиолдолд хэрэглэнэ. 

Метформин 850мг

Метформин Денк 850 бэлдмэлийг хэрэглэх үед бусад эмийн бэлдмэлийн нэгэн адилаар гаж нөлөө илрэх боловч энэ нь хүн бүрд тохиолдохгүй. Дараах гаж нөлөө илэрч болно. Метформин Денк 850 бэлдмэлийг хэрэглэх үед маш ховор тохиолдолд (10000 хэрэглэгчид 1 –с цөөн тохиолдол илрэх) ба маш ноцтой гаж нөлөө болох лактоацидоз үүсч болно (Анхааруулга ба болгоомжлол хэсгийг үзнэ үү). Хэрэв танд энэ гаж нөлөө илэрвэл Метформин Денк 850 бэлдмэлийн хэрэглээг зогсоож, ойролцоо байрших эмнэлэг яаралтай хандаж, эмчид үзүүлэх хэрэгтэй. Учир нь лактоацидозын үед комд орох эрсдэлтэй байдаг. Нийтлэг илрэх гаж нөлөө (10 хүнд 1-с олон тохиолдох). Бие тавгүйрэх (дотор муухайрах) бөөлжис цутгах (бөөлжих) суулгах, гэдсээр өвдөх (хэвлийн өвдөлт) хоолны дур буурах зэрэг хоол боловсруулах замын эмгэгийн шинж тэмдэг илрэх. Эдгээр гаж нөлөө нь метформины эмчилгээний эхэн үед зонхилон илэрдэг. Хэрэв та эмчилгээний тунгаа өдөрт хувааж хэрэглэх, эсвэл Метформин Денк 850 бэлдмэлийг хооллох үед болон хоолны дараа хэрэглэвэл танд илрэх шинж тэмдгийг арилгахад тусална. Хэрэв шинж тэмдгүүд арилахгүй байвал Метформин Денк 850 бэлдмэлийн хэрэглээг зогсоож, эмчид хандана уу. Олонтаа илрэх гаж нөлөө (10 хүнд 1-ээс цөөн тохиолдох) Амтлах мэдрэхүй өөрчлөгдөх. Маш ховор илрэх гаж нөлөө (10000 хүнд 1-ээс цөөн тохиолдох). Лактоацидоз: Энэ нь маш ховор илэрдэг хэдий ч маш ноцтой хүндрэлд хүргэдэг бөгөөд ялангуяа бөөрний үйл ажиллагаа хэвийн бус байгаа үед хүндрэлтэй байдаг. Лактоацидозын шинж тэмдэг нь өвөрмөц бус (Анхааруулга ба болгоомжлол хэсгийг үзнэ үү). Элэгний үйл ажиллагааны сорилууд өөрчлөгдөх (гепатит үүсэх) элэгний үрэвсэл үүсэх: ядарч сульдах, хоолны дур буурах, биеийн жин буурах, арьс ба нүдний шарлалттай эсвэл шарлалтгүй хэлбэрээр илрэх. Хэрэв эдгээр шинж тэмдгүүд илэрвэл Метформин Денк 850 бэлдмэлийн хэрэглээг зогсоож, эмчид хандана уу.

Асуулт хариулт

Хэрэглэгч2024-03-29 12:17:24

Энэ сахарын эм дотроо 120ш тэй юу

Их эмч2024-03-29 12:42:48

Сайн байна уу. Тийм ээ

Хэрэглэгч2020-06-04 22:24:41

Цусны сахар хэвийн рүнд тураах зорилгоор уулгаж болох уу

Их эмч2020-06-04 23:15:07

Сайн байна уу. эмчийн заалтаар хэрэглэнэ. Баярлалаа