ЭмГоо сайханЭэж ба хүүхэдЖор илгээхШинэЭМДаатгалаар авахЗахиалга хянах
JP

Омник 0.4мг №30

59,400

RxЖороор олгох эм

Гишүүнчлэлийн үнэ :

Basic

-5%-2,970

Үнэ
56,430
Gold

-6%-3,564

Үнэ
55,836
Platinium

-8%-4,752

Үнэ
54,648

Тоо ширхэг :

Бүтээгдэхүүний дэлгэрэнгүй

18-аас дээш насны насанд хүрэгсэд болон настангууд 1 шахмалаар хоногт 1 удаа хоолноос хамааралгүй ууж хэрэглэнэ. Хэрэглэх хугацааг хязгаарлахгүй ба бэлдмэлийг завсарлагагүй эмчилгээний хэлбэрээр  хэрэглэнэ. Бэлдмэлийн үйлчлэгч бодис аажим чөлөөлөгдөх явцад нөлөөлж болзошгүй тул шахмалыг зажлалгүйгээр бүтнээр нь хэрэглэнэ.

Бэлдмэлийг хэрэглэх үед шээсний сувгийн түрүү булчирхайн хэсэг болон түрүү булчирхайн гөлгөр булчин суларснаар бөглөрөл багасах ба улмаар суллах шинж багасдаг. Түүнчлэн бэлдмэлийг хэрэглэх үед шахах хэт идэвхжил үүсэхэд чухал үүрэг гүйцэтгэдэг дүүрэлтийн шинжийг багасгана. Дүүрэх  чинэрэх суллах шинж тэмдэг багасах нь удаан хугацаагаар хадгалагддаг. Энэ үед гуурс тавих буюу мэс ажилбар шаардагдах хугацаа хойшилдог.Түрүү булчирхайн хоргүй явцтай томролын дизурийн өөрчлөлтийн эмчилгээнд хэрэглэнэ.      

Үйлчлэгч бодис тамсулозины гидрохлорид 0.4мг. Туслах бодис макрогол 8000  40мг, макрогол 7000000  200мг, магнийн стеарат 1,2мг, шахмалын бүрхүүлийн найрлага шар опадрай 03F22733 7,25мг (гипромеллоза 69,536%, макрогол 8000 13,024%, будагч бодис шар төмрийн исэл 17,440%)
 

Ховор тохиолдолд толгой эргэх, эякуляци, хааяа ортостатик гипотензи, зүрхний цохилт олшрох, зүрх дэлсэх, бие сулрах, толгой өвдөх. Хоол боловсруулах замын зүгээс: ховор тохиолдолд дотор муухайрах, бөөлжих, суулгах, маш ховор тохиолдолд арьсны тууралт, загатнаа, судас мэдрэлийн хаван зэрэг харшлын урвал ажиглагдана.

Асуулт хариулт

Хэрэглэгч2023-01-27 12:07:26

40 нас хүрч байна урьдчилан сэргийлж ууж болох уу

Их эмч2023-01-28 22:01:13

Сайн байна уу. Эмчийн заалтаар хэрэглэнэ

Хэрэглэгч2020-11-03 17:36:50

Хэд нь 1курс болох вэ?

Хэрэглэгч2020-05-18 14:15:00

Энэ эмийг эмч сар уу гэсэн даатгалын хөнгөлөлт бий юу? Мөн өөр эмтэй хавсарч уухад харшилах эм гэж бтй юу?

Их эмч2020-05-18 22:09:34

Сайн байна уу. Даатгалд ордог үгүйг өрхөөсөө лавлана уу. Баярлалаа.

Хэрэглэгч2020-01-17 07:18:31

Энэ эмийг уугаад 7хонож байгаа бруун бuuр чинэрч зовиурлаж байнаа яах вэ

Их эмч2020-02-02 14:47:50

Сайн байна уу. та эмчилгээгээ зогсоогоод эмчлэгч эмчдээ хандаарай

Хэрэглэгч2019-11-30 21:22:08

Простамол уно энэ эм 2 юугаараа ялгаатай вэ

Хэрэглэгч2018-11-19 17:24:38

Ene emiig uuj baigaan xarin uriin shingen barag garaxgui bolchixloo bi xajuugaarn oor em uux ystoi yu nadaa taaraxgui b.na yu

Их эмч2018-11-19 17:24:38

сайн байна уу та нарийн мэргэжлийн эмчид буцаад хандаарай баярлалаа

Хэрэглэгч2018-10-18 13:11:30

Омник эм хэрэглэж байдаа хурьцал үйлдэж болох уу

Их эмч2018-10-18 13:11:30

сайн байна уу болно баярлалаа

Хэрэглэгч2018-02-20 13:50:52

Xediig uuj kurs bolox ve?

Их эмч2018-02-20 13:50:52

Сайн байна уу Нарийн мэргэжлийн эмчийн зааснаар ууна. Курс эмчилгээ гэсэн тогтсон зүйлгүй

Хэрэглэгч2017-03-08 02:42:59

энэ эм Тамсол 0.4 гэдэг эмтэй адил уу? Юугаараа ялгаатай вэ?

Их эмч2017-03-08 02:42:59

Сайн байна уу, найрлагаараа бол адилхан, үйлдвэрлэсэн улсаараа ялгаатай байгаа, Баярлалаа

Хэрэглэгч2017-02-05 03:56:56

Их эмч2017-02-05 03:56:56

Сайн байна уу,Түрүү булчирхайн хоргүй явцтай томролын дизурийн өөрчлөлтийн эмчилгээнд хэрэглэнэ. Эмчийн заалтаар хэрэглэнэ.

Хэрэглэгч2016-10-19 06:10:03

uuchlaarai Ur dvn n her be

Их эмч2016-10-19 06:10:03

Сайн байна уу. Үр дүнтэй .

Хэрэглэгч2016-10-19 06:09:38

Sain bainuu ene emiig hedn neg kurs emchilgee boloh be

Их эмч2016-10-19 06:09:38

Сайн байна уу. Эмчлэгч эмч нь шийднэ.Эмчдээ хандаарай.