
Индометацин 25мг No.30
9,000₮
Гишүүнчлэлийн үнэ :

-5%-450₮

-6%-540₮

-8%-720₮
Тоо ширхэг :
Бүтээгдэхүүний дэлгэрэнгүй
Насанд хүрэгсдэд: Хөнгөн болон хүндэвтэр явцтай хэрхийн гаралтай үений үрэвсэл, хөдөлгөөн хязгаарлагдсан нурууны үрэвсэл, остеоартрит зэргийн үед эхлээд хоногт 25-50мг тунгаар хэрэглэнэ. Зохимж сайн байвал тунг хоногт 25-50мг-р эмчилгээний үр нөлөө илэртэл нэмэгдүүлнэ. Хоногийн дээд тун 150-200мг. Хүүхдэд: 14-өөс доош насны хүүхдэд индометациныг хэрэглэхгүй. 14-өөс дээш насны хүүхдэд хоногт 2мг/кг тунгаар хэрэглэх бөгөөд хоногийн тунг 3-4 хувааж хэрэглэнэ. Хоногийн дээд тун 4мг/кг
Индометациныг үений үрэвсэлт өвчнүүд (хэрхийн гаралтай полиартрит, бехтеревийн өвчин, хайрст үлд болон тулайн гаралтай бусад хэлбэрийн үений гэмтэл), үе орчмын эдийн үрэвсэлт өвчнүүд, өвдөлт ба үрэвсэл дагалдсан үений сөнөрөлт өвчнүүд, бэртэл гэмтэл (няцрал, үений суналт, мултрал) зэргийн үед тус тус хэрэглэнэ. Бэлдмэлийг эмчийн заавраар ууж хэрэглэнэ. Ээлж эмчилгээний үргэлжлэх хугацааг эмчлэгч эмч тогтооно
Үйлчлэгч бодис:индометацин 25мг. Туслах бодис: лактозын моногидрат, улаан буудайн цардуул, желатин, бичил талст целлюлоза, тальк, магнийн стеарат, кремнийн коллоид хоёрч исэл тус тус агуулагдана. Бүрхүүлийн найрлага: титанийн хоёрч исэл, макрогол 6000, макрогол 400, диэтилфталат, зудражит, будагч бодис тус тус агуулагдана
Индометацин болон бэлдмэлийн найрлага дахь бодисуудад хэт мэдрэг хүмүүс болон ацетилсалицилын хүчил болон стероид бус бүтэцтэй үрэвслийн эсрэг бусад эмүүдийг хэрэглэсэнтэй холбоотойгоор үүссэн хамрын салст бүрхүүлийн үрэвсэл, чонон хөрвөс болон бронхын багтрааны өвчин хөдлөлийн үе. ходоодны шархлаа өвчний хурцдал үе, ходоодны шархлаат үрэвсэл, бүдүүн гэдэсний шархлаат үрэвсэл болон элэг ба бөөрний хүнд явцтай өвчнүүд мөн жирэмсэн үе 14-өөс доош насны хүүхэд хэрэглэхийг цээрлэнэ.
Асуулт хариулт
Хэрэглэгч2025-02-16 02:14:09
Энэ эмийг 8 настай хүүхдэд эмч зөвлөсөн ууж болох уу??
Их эмч2025-02-16 02:16:59
Сайн байна уу. Хүүхдэд эмчийн заавраар хэрэглэж болно
Хэрэглэгч2024-09-15 22:12:12
5-nok гэдэг эм байна уу Нитроксолин 5-нок гэж эм оруулж ирхиийг хүсэж байна
Их эмч2024-09-15 22:24:05
Сайн байна уу. Нитроксолин, 5-нок манайд байхгүй дууссан байна.
Хэрэглэгч2019-11-08 20:52:05
Сайн байна уу. Би одоо 17 неделтэй эмч өдрийн 2р уугаарай гэсэн байсан уугаад 3 хонож байна. Урагт муугаар нөлөөлөх үү.
Хэрэглэгч2018-04-25 14:51:18
Sain bnuu ene emiig emch maan 3-5hong ugarai gesen ym jiremsen 8sartai Odort hedeer uuh ve?
Их эмч2018-04-25 14:51:18
Сайн байна уу Ямар зовиуртай, ямар өвчиний үед уух гэж байгаа вэ. жирэмсэн үед уух заавар байхгүй ч хяналтын эмчийн заавраар ууж болноо. 12 цагийн зайтай 3хоног ууна. Баярлалаа
Хэрэглэгч2018-04-07 20:02:13
Сайн байна уу. Энэ эмийг 8сартай жирэмсэн хүн уусны дараа дотор муухайраад байхийм. Үргэлжлүүлэн ууж болох уу
Их эмч2018-04-07 20:02:13
Сайн байна уу. Хоол идсэнийй дараа болон их усаар даруулан хэргэлнэ үү. Тэсвэрлэх боломжгүй бол уухаа зогсоон эмчдээ хандана уу.
Хэрэглэгч2018-01-12 19:22:05
Энэ эмийг эмчийн заавраар жирэмсэн эмэгтэй хэрэглэж болох уу ? 6сартай
Их эмч2018-01-12 19:22:09
Сайн байна уу? Жирэмсэн эх бүх эмийг эмчийн заалтаар хэрэглэнэ. Баярлалаа
